2020 оны 3-р сарын 26
14 цаг 45 минут

Онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдаанаар  “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ, түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах онцгой эрх бүхий 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын үүрэг гүйцэтгэсэн тухай” танилцуулга мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Онцгой эрхтэй 24 цагийн хариуцлагатай зохицуулагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэгтгэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх, зохицуулагчдыг мэдээллээр хангах, тухайн ээлжинд ажиллах зохицуулагчийн ажил, үүргийн хуваарь боловсруулах, судалгаа тандалт хийлгэх, газар дээр нь үзэж танилцах цэг салбарыг сонгох зэрэг үндсэн үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албан хүлээж, зохион байгуулалтыг хийжээ. Хариуцлагатай зохицуулагч нар нийслэлийн Онцгой комиссын гишүүд болон НЗДТГ, УБЗАА, НОБГ, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийг сайжруулсан түлшний захиалга, савлагаа, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын өдөр тутмын мэдээ, мэдээллээр хангаж ажилласан байна.

“Хариуцлагатай зохицуулагчдыг ажиллуулснаар сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 380 орчим цэгийн түлшний мэдээллийг өдөр тутам хянах, нийслэлийн удирдлагыг үнэн бодит мэдээллээр хангах, түлшийг “Сайн карт”-аар борлуулах хувийг дээшлүүлэх, харьяа газар, агентлаг нь шахмал түлш борлуулах цэгийн байршлыг дүүрэг, хороо болон “Тавантолгой” ХХК-тай хамтран оновчтой тодорхойлох зэрэг олон үр дүн гаргаж ажиллалаа” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Агаарын бохирдлыг бууруулах ажилд онцгой үүрэг гүйцэтгэж ажилласан бүх шатны ажилтан, албан хаагчид, иргэддээ талархсанаа илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажилласны үр дүн гарсан гэж үзэж байна. Шат шатны удирдлагууд, ажилтан, албан хаагчдыг хөдөлмөр зүтгэлийг бодитой үнэлэх хэрэгтэй. Гэхдээ цаашид бид өвөлжилтийн бэлтгэл ажлаа одооноос эхлэн сайн хангаж ажиллах шаардлагатай. Дүүргийн удирдлагуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, ирэх өвөл түлшний борлуулалт, тээвэрлэлт, түгээлтийг дүүрэг дүүрэгтээ сайн зохион байгуулж ажиллахад нь онцгой анхаарах үүргийг өгөх нь зүйтэй” гэлээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АН, МАН тэргүүтэй 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газраас буцаалаа37 минут 37 секундын өмнөЯпонд залуус халдвар авах нь ихэсчээ44 минут 40 секундын өмнөЛивийн экс Ерөнхий сайд коронавирусын улмаас нас баржээ49 минут 40 секундын өмнөКоронавирус шинж тэмдэггүй хүнээс ч халдаж байна54 минут 40 секундын өмнөEQ чадвараа хѳгжүүлэх энгийн алхамууд59 минут 40 секундын өмнөСолонгосын хойгийн нөхцөл байдлын талаар...1 цаг 5 минутын өмнөТАНИЛЦ: SAMSUNG гар утасны үргэлжлэл Galaxy S201 цаг 10 минутын өмнөЧернобылийн ойролцоо түймэр гарч цацраг идэвхт бодис 16 дахин ихэсчээ1 цаг 15 минутын өмнөЯдарсан царайг тань сэргээх энгийн таван маск1 цаг 20 минутын өмнөКПОП: Уран бүтээлчдээ илүүтэй тодотгодог фэндомууд1 цаг 25 минутын өмнө“Apple” компани нэг сая гаруй нүүрний хамгаалалт үйлдвэрлэнэ1 цаг 30 минутын өмнөДэлхийн гуравдугаар дайнд Хятад улс ялна1 цаг 35 минутын өмнөШувуу агнахгүй байхыг анхаарууллаа1 цаг 40 минутын өмнөСингапурын эрх баригчид эмнэлгийн маскыг үнэ төлбөргүй тарааж эхлэв1 цаг 45 минутын өмнөДуэйн Уэйд, Аарон Гордонтой “тулна”1 цаг 50 минутын өмнөС.Амарсайхан: Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах иргэн Т.Ганболдын саналыг хүлээн авлаа1 цаг 54 минутын өмнөМейвезерийн охиныг хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчилжээ1 цаг 55 минутын өмнөСаудын Араб, ОХУ нефтийн асуудлаар хэлэлцэнэ1 цаг 55 минутын өмнө"Точка"-ийн стиллэг залуусын гангараа2 цагийн өмнөГерманд халдвар авсан хүний тоо 95 мянга давжээ2 цаг 5 минутын өмнөКэти Перри охин төрүүлнэ2 цаг 10 минутын өмнөБНСУ-д орон даяар 14330 санал авах байр ажиллана2 цаг 15 минутын өмнөХүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчих шахсан тахлууд2 цаг 16 минутын өмнөCOVID-19: Халдвар авсан эмч амиа хорложээ2 цаг 20 минутын өмнөСингапур коронавирусийн хяналтаа алджээ2 цаг 25 минутын өмнөХадлангийн талбайг уснаас хамгаалах ажил өрнөж байна2 цаг 30 минутын өмнө“Манчестер Сити” багийн хамгаалагч Кайл Уокер гэртээ үдэшлэг зохион сахилгын шийтгэл хүртжээ2 цаг 35 минутын өмнөЭнэтхэгт халдвар авсан иргэддээ зориулан галт тэргийг тусгаарлах тасаг болгон хувиргажээ2 цаг 40 минутын өмнөС.Гантулга: Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нуугдмал шинжтэй байгаа нь гэмт хэрэг давтан үйлдэгдэх шалтгаан болж байна2 цаг 43 минутын өмнөТим Данкан алдрын танхимын гишүүн боллоо2 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.