2020 оны 3-р сарын 27
8 цаг 10 минут

БАЙР СУУРЬ: УИХ-ын сонгуулийг хойшлуулах асуудлаар иргэд ЮУ ХЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн мягмар гарагт сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан. Энэхүү уриалгыг иргэд хэрхэн хүлээн авч байгаа талаарх байр суурийг нь сонслоо.

Б.Батсайхан: Сонгуулийг хойшлуулж болохгүй

Сүхбаатар дүүргийн иргэн

 -УИХ-ын гишүүдийн тангараг өргөсөн хугацаа дуусахад гишүүд ямарч үйл ажиллагаа явуулах эрхгүй болно. Улсын их хурал тарна гэсэн үг. Сонгуулийг хойшлуулж болохгүй. Хөл хорио энэ мэтээр сунгагдсаар байвал 2020 оны сонгуулийг цахимаар авна гэж байсан. Энэ бол хамгийн том аюул. Орос, Монголын сайн хакерууд их байгаа. Тэд иргэдийн саналыг хакертчихвал тэр сонгууль тэгээд л дууслаа гэсэн үг. Энийг юм мэддэг, боловсролтой хүн шууд ойлгоно. Зургадугаар сард цахимаар сонгууль өглөө гэхэд нэг нам хакердаад л бүх саналыг авчихна, тэр ойлгомжтой. Иргэд өөрсдийн гарын үсэг, тамга тэмдэгтэй цаасаар сонголтоо баталгаажуулж, саналаа өгөхгүй бол ямарч үр дүнгүй. Хэрвээ сонгууль хийхгүйд хүрвэл олон хууль өөрчлөх хэрэг гарах болов уу. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг 1 жилээр улираах гэдэг хуулийн заалт огт байхгүй. Би өөрөө нам бус хүн. Монголчуудын нэг занг маш их гайхдаг. Хэнч байсан төрийн албанд орчихвол идэж ууж, хөрөнгөжих  ёстой гэсэн бодол ухамсарт нь суучихсан. Сонгууль дөхөөд ирэхээр бүгд элдэв асуудалд орооцолддог. Уг нь манай Ерөнхийлөгч ингэх шаардлагагүй юм. Сонгуулийг далимдуулж намуудын шоунд оролцож эхлэвэл нэр хүнд нь унана шүү дээ.

А.Ганболд: Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна

Налайх дүүргийн иргэн

-Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж байгаа. Учир нь сонгуулиар хэчнээн хүн уур уцаараа барж, хэчнээн хүн талцах уу.  Сонгуулийг нэг  жилээр хойшлуулж болно. Нэгдүгээрт,  дэлхий нийтэд дэгдээд байгаа цар тахлыг давах хэрэгтэй шүү дээ. Сонгууль хийх нэрийдлээр хоорондоо талцаж, ямарч үр ашиггүй мөнгө үрэхийн оронд хойшлуулбал монголчуудад ашигтай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улаанбаатар хотын Засаг дарга, УИХ-ын дарга нар зангидсан гар шиг эвтэй ажиллаж байна. Энэ нөхцөлд эрх баригчдыг үргэлжлүүлж ажиллуулмаар санагддаг. Энэ миний л бодол. Өөр хүмүүс юу бодож байгааг би мэдэхгүй. Магадгүй Ерөнхийлөгч энэ цар тахал дэгдсэн үед монголчуудыг эвтэй байж,  олон нам болж талцахгүй байлгахын тулд сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргасан байх

Я.Төрмөнх: Вирусийн тархалт намжсаны дараа сонгуулиа хийсэн дээр

Баянгол дүүргийн иргэн

-Коронавирусийн тархалт хэзээ намдахыг хэн ч мэдэхгүй байхад сонгуулийг хойшлуулсан нь зүгээр байх. Миний бодлоор 2020 он сонголтын жил болох гэж байх шиг байна. Би тэтгэвэрт гарахаасаа  20 жилийн өмнө 1990 онд Ардчиллыг сонгох нь зөв гэж дугарч явсан хүмүүсийн нэг. Харин одоо ардчилалд итгэл алдаад байна. Тэгэхээр дараагийн сонголт байх хэрэгтэй гэж боддог. Энэ вирусийн тархалт намжсаны дараа сонгууль зохион байгуулсан нь дээр. Вирусийн тархалт намдаж, хэзээ хэвийн амьдрал үргэлжлэхийг мэдэхгүй. Тиймээс нэг жилийн дараа сонгууль явуулбал өөр хүмүүсийн ашиг сонирхол давхцаж байх шиг байна. Жишээлбэл, сонгуулийн хуулийг зөрчиж 4 жил байсан нь одоо 5 жил болгох нь дээ.

У.Намнандорж: Сонгууль хойшлуулахыг дэмжиж байна

Дундговь аймгийн иргэн

-Шинэ төрлийн коронавирусийн халдвар хүн бүрийн санааг зовоож байна. Улс орны хувьд ч мөн эдийн засгийн хүндрэлүүд үүсэж байгаа. Тиймээс сонгуулийг нэг жил хойшлуулбал өвчнөөс сэргийлж, сонгуульд зарцуулах  зардлыг ч хэмнэх байх.

Д.Билгээ: Сонгуулийг хойшлуулах нь зөв

Баянзүрх дүүргийн иргэн

-Өвчинтэй холбоотой цаг үеийн байдал хэцүү байх шиг байна. Цаг үеийн асуудлууд гэхээр ард иргэдийн орлого багассан,  үүнийгээ дагаад эдийн засгийн хүндрэлтэй  асуудлууд тулгамдаж байгаа нь олон хүний санааг зовоож байгаа байх. Тийм учраас сонгуулийг хойшлуулах нь зөв гэж бодож байна.

Б.Болор-Эрдэнэ: Ерөнхийлөгч зөв уриалга гаргасан

Сүхбаатар дүүргийн иргэн

-Ерөнхийлөгчийг улс орондоо хэрэгтэй уриалга гаргасан гэж бодож байна. Коронавирусээс болж эдийн засгийн хямрал гээд  өөр асуудлууд үүсэж байгаа байх. Нарийн асуудлуудыг сайн мэдэхгүй байна.

Т.Эрдэнэчимэг

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.