Дөнгөж сая УОК-оос мэдээлэл хийж тусгаарлагдсан иргэдийн тусгаарлах хугацааг долоо хоногоор сунгах болсон талаар мэдээллээ. Мөн одоо тусгаарлагдсан иргэд нэг өрөөнд хоёр, гурав, дөрвөөрөө байгаа нь эрсдэлтэй байна гэж үзэж дахин авчрах иргэдээ нэг нэгээр нь тусгаарлахаар болсон гэдгээ дуулгалаа.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хэд хэдэн хуулийг хэрэглэх зайлшгүй шаардлага гарч байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12-р заалт буюу өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл байдалд ажиллаж байна. Цаашдаа тусгаарлагдах хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлах учраас зочид буудал, аж ахуй нэгжүүдийг Дайчилгааны хуулийн дагуу ашиглах зайлшгүй шаардлага байгаа учраас тогтоол шийдвэр гарна. Тиймээс буудал, аж ахуй нэгжүүд рүү мэдэгдэл хүргүүлж, бэлэн байдлаа хангах нөхцөл байдал үүсээд байна” гэв.
Сэтгэгдэл бичих