2020 оны 3-р сарын 27
15 цаг 20 минут

У.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд НД-ын шимтгэлийг ТЭГЛЭХ зэрэг иргэдэд чиглэсэн эдийн засгийн 7-н чухал арга хэмжээг авахаар боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, ААН-үүддээ хандаж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дэлхий нийтийн хэмжээнд коронавирусийн халдвар дэгдээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 оронд тархаад байна. Дэлхийн хэмжээнд 530 мянган хүн өвчилсөн гэх мэдээллийг сүүлийн байдлаар авлаа. Мөн 23970 хүн нас барсан байна. Манай улсад коронавирусийн халдварын 11 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн байдал тогтвортой. Манай эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвар авсан 11 хүнийг амжилттай сайн эмчилж байгаа гэсэн баяртай мэдээг дуулгая. 

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс барьж байгаа хоёр чиглэл байна. 

Нэгдүгээрт, Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах

Хоёрдугаарт, Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж гарах чиглэлээр холбогдох яам, байгууллагад үүрэг даалгавар өгөх. 

Эдийн засаг, эрүүл мэндийн чиглэлээр тодорхой чиглэл авч ажилласны үр дүнд өнөөдөр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвар хяналтад байна гэж ойлгож байна. Би өмнө нь Шадар сайд, Онцгой байдалд ажиллаж байсны хувьд надад тодорхой туршлага байгаа. Коронавирустай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар 10 удаа хуралдсан. УОК 14 удаа хуралдлаа. Бүгдэд нь тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүн гарч байна. Урьдчилан сэргийлэх ажлыг цаг хугацаанд нь авч хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр манай улс амгалан тайван байна гэж болно. Дэлхий дээр гарын таван хуруунд багтахаар хэдхэн улсад коронавирус гараагүй, дэгдээгүй. Үүний нэг нь Монгол Улс гэж хэлж болно. 

Ерөнхий сайд үүрэг өгч байна. Засаглах цаг болсон. Засгийн газар, УОК-оос гаргасан тогтоол шийдвэрүүд, өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийг манай бүр ард иргэд дагаж мөрдөх ёстой. Энэ улс үндэстний аюулгүй байдал. Шуудхан хэлэхэд, бид үхэх үү, сэхэх үү гэдэг эрмэгт тулчихаад байна. Коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн. Үүнийг бид хяналтдаа авч чадсан. Тархаахгүй барьж чадаж байгаа нь том амжилт. Монгол Улсын авч байгаа арга хэмжээг бусад улс орон, ДЭМБ-ууд сайшааж байна. 

Коронавирус дэгдсэнээс хойш МУ-ын Засгийн газар хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Улсын нөөцөөс ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл мэндийн салбарт 17 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байна. Цаашдаа 159 тэрбум төгрөгийн санхүүжилтыг гаргана. Үүний эх үүсвэрийг олсон. 

Ингээд дараах арга хэмжээнүүдийг авахаар боллоо.

Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс ААН, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэхээр боллоо. 

Хоёрдугаарт, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар бүрэн чөлөөллөө.

Гуравдугаарт, Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой хувийн аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татварыг авахгүй, бүрэн чөлөөлж байна.

Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянгөн төгрөгийн дэмжлэг туслалцааг гурван сарын хугацаанд олгоно.

Тавдугаарт, Малчдаас ноолуур авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд өгнө. Хүүгийн зөрүүг Монгол Улсын Засгийн газар хариуцна.

Зургадугаарт, Бүх шатны боловсролын байгууллага тасарсантай холбоотойгоор хүүхдийн мөнгийг гурван сарын турш 30 мянган төгрөг болгоно.

Долоодугаарт, Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах арга хэмжээг авна" гэлээ. 

Б.Аз

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.47.22Зочин   • 2020, 4 сарын 1. 17 цаг 00 минут

ХУВИАРАА НИИГМИИН ДААТГАЛ ТӨЛДӨГ ХҮМҮҮСИИГ ЯАХААР БОЛСОН БЭ ??? ХАЯГДЧИХСАН УУ ???? ЯАГААД ДЭЭРХ ДОЛООД ДУРДАГДААГҮИ БАИНАА ????? ХУВИАРАА НИИГМИИН ДААТГАЛ ТӨЛДӨГ ХҮМҮҮСТ 200 мяган ТӨГРӨГ ӨГӨХ ҮҮ ???? УУЛ НЬ БИД НАР ЧИНЬ ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЭЛ ШИМТГЭЛЭЭ ТӨЛДӨГ ШҮҮ ДЭЭ ????

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.