2020 оны 3-р сарын 30
8 цаг 30 минут

Ж.Баатарсүрэн: Бүх оюутнууд цахимаар сурах бичиг ашиглах боломжтой

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэйгээр их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон. Энэ хугацаанд оюутнууд цахимаар хичээлээ судалж байгаа. Тэгвэл цахимаар суралцаж байгаа оюутнуудад хэрэгтэй сурах бичиг болоод бусад асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар МУБИС-ИЙН Төв номын сангийн дарга Ж.Баатарсүрэнгээс тодрууллаа.  

-Цахим сургалтын үед оюутнуудын мэргэжлийн сурах бичгийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Оюутнууд мэргэжлийн сурах бичигтэй ажиллаж чадахгүй байгаа энэ үед Засгийн газраас гаргасан анхны шийдвэрийн хүрээнд Боловсролын яам чиглэл өгсөн. Манайд чиглэл өгсөн 20 хоногт гэрээр ном олгох үйлчилгээ хэвийн явагдаж байсан. Харин олон хүнийг нэг дор цугларуулахгүй байх үүднээс танхимын үйлчилгээг хаасан. Хэсэг хугацааны дараа  яамнаас бүх үйл ажиллагааг зогсоох албан бичиг ирсэн. Тэр дагуу бүх үйлчилгээгээ зогсоосон. Манай сургуулийн оюутнуудын дийлэнх нь орон нутгийнх байдаг. Тэгэхээр орон нутгийн оюутнууд ирж ном авах боломжгүй. Тиймээс цахимаар ном хэрэглэх боломжтой гэдэг шийдлийг харсан. Өөрсдийн цахим сангаар дамжуулж, оюутнуудад хэрэгтэй, сүүлийн үед гарсан шинэ номуудыг сонгодог. Манай номын сан 200 мянган номтой. Бүх номыг цахим санд байршуулах боломжгүй. Учир нь оюуны өмчийн хуулинд зохиогчийг нас барснаас хойш 50 жилийн дараа цахимаар тавих боломжтой гэдэг заалт байдаг. Гэтэл оюутнууд ихэвчлэн 2018-2019 оны номыг ашигладаг.

Эдгээр номыг цахим хэлбэрт оруулвал бид өөрсдөө Оюуны өмчийн болон зохиогчид хамаарах эрхийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг. Бүрэн ихээр нь тавих ямарч боломж байдаггүй. Эхний 10 хуудсыг багахан мэдээлэл өгөх зорилгоор л тавих боломжтой. Энэ асуудлын гаргалгааг ярихын тулд эхлээд зохиогчтой ярина. Багш нартай гэсэн үг. Багш нар эхлээд өөрсдийнхөө хүрээнд оюутнууд руу явуулдаг тусдаа групп байдаг. Цахим хичээлтэй холбоотойгоор оюутнууд оюутны эрхээрээ нэвтэрч орсон тохиолдолд номоо үзэх эрхтэй гэдэг.  Багш нарт энэ эрхийг шилжүүлж,    өөрсдийн номыг цахимд нээлттэй байршуулахад асуудал байхгүй гэдэг тайлбарыг өгдөг.  Бид багш нарын номыг гуравдагч этгээдэд дамжуулах эрх, гэрээ байхгүй. Ийм учраас мэргэжлийн сурах бичгийн хүртээмжид асуудал байгаа юм.

-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Оюуны өмчийн эрхтэйгээр гадаад ном, хэвлэлүүдийг худалдан авч байна. Өнгөрсөн нэгдүгээр сард 500 гаруй цахим ном авсан. Бид монгол номуудыг цахим хэлбэрээр бүрэн тавьж чадахгүй байгаа ч гэсэн гадаад хэвлэлүүдээр хангаж өгөхөөр шийдсэн. Манай багш нар өөрсдийн номоо хэвлэлтээс авсаных нь дараа номынхоо цахим хувилбарыг өгөх хүсэлт тавьдаг. Шинэ судалгааны ажил ирэхэд нь цахим хувилбарыг нь авдаг. Ямар учраас авдаг вэ  гэхээр,  зохиолын хуулбарыг шалгах программд хэрэглэдэг. Энэ диссертацыг та өөр хүний бүтээлээс хуулбар хийсэн үү гэдгийг шалгах зорилгоор цахимаар авдаг гэсэн үг.  

Нөгөө талаараа таны бүтээлийг олон нийтэд сурталчлах хүрээнд дотоод сүлжээнд оюутнууддаа ашиглана гэж хэлдэг. Өөрсдийн цахим уншлагын танхимын 30 таблетэд байршуулдаг. Энэ бол тухайн бүтээлийг гадагшаа интернетэд алдахгүй гэсэн үг. Хуулбар болох боломжгүйгээр оюутнуудад ашиглуулдаг.  Цахим уншлагад байнга ашиглагддаг номнуудыг оруулдаг. Жишээлбэл, номын санд 100 оюутан үздэг хичээлийн 10 ном байлаа гэхэд тэр номыг цахим уншлагад оруулах жишээтэй.

-Цахим сургалтын үед мэргэжлийн ном хэрэгтэй оюутнуудын яах ёстой вэ?

-Манайх цахимаар ном,  судалгааны материал оруулдаг хоёр хаягтай. Оюутнууд  хаяг руу нэвтэрч,  цахим ном сонгох хайлтаа хийж,  бүртгэлтэй  цахим номуудыг унших боломжтой. Оюутнууд гар утаснаас ч нэвтрэх боломжтой. Судалгааны бүтээлүүдийг агуулсан цахим номын санд 830 гаруй ном байрлуулсан. Бид энэ хүрээнд л оюутнуудад цахимаар ном, судалгааны материалуудыг хүргэж байна. Бид цахим сургалттай холбоотойгоор “Цахим материалыг бүртгэх, хадгалах, ашиглах, эзэмших, түгээх ” журам боловсруулж байгаа. Цахим үйлчилгээг илүү өндөр түвшинд нэвтрүүлэхийн тулд бодлогын хувьд зөрчигдөх зүйлс их байна. Жишээлбэл, компьютерээр үзэх тохиолдолд зарим профессорууд компьютерт байршуулсан тохиолдолд ямар нэгэн байдлаар хулгай гарах боломжтой гэдэг. Ийм тохиолдолд эдгээрийг журамлаж,  гэрээнд илүү нарийн зааж өгье. Цахим номыг үзэж байгаа статистикийг яаж харах вэ гэдэг бэрхшээлүүд гардаг.

Зохиолчид хуулбар хийх гэдэг талаас харна. Тэгэхээр журамд оруулснаар таны номыг цахим хэлбэрээр эзэмших, түгээх, хамтран эзэмших байр суурьтай болъё гэдэг гаргалгааг хайж байгаа. Оюутнууд тэр номыг унших л зорилготой шүү дээ. Хэрвээ өөр санаа агуулсан тохиолдол тэрийг нарийн тооцохгүй бол бидний дунд асуудал үүснэ. Зохиогчид, хэвлэлийн газраас авсан номуудыг ашиглахад цахим хуулбарт оруулахыг хориглоно гэсэн байдаг. Оюуны өмчийн 50 жилийн баталгаатай бүтээл гэж үздэг. Тиймээс заавал журамласны дараа оруулах ёстой. Манай сургуулиас гаднах багш нарын ерөнхий эрдмийн бүтээлүүд олон байгаа. ШУТИС, МУИС, Удирдлагын академийн гэх мэт сургуулийн багш нарын бүтээлийг авахын тулд заавал гэрээнд тусгахаас өөр аргагүй юм.

 Т.Эрдэнэчимэг 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.