Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 10-наас нүүрсний тээврийг түр зогсоогоод байсан бол гуравдугаар сарын 23-наас Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомт, өнөөдрөөс ийнхүү Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэллээ.
Энэ талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатар фэйсбүүк хуудастаа "Өнөөдөр өглөө 08:00 цагаас Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэллээ. Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн гэсэн 3 боомтоор нүүрс гарч байна" хэмээжээ.
Сэтгэгдэл бичих