2020 оны 3-р сарын 30
15 цаг 25 минут

Титэм вирусийн тэлэлт ба хэнэггүй Монгол зан

Дэлхий нийтэд хурдацтай тархаж, олон хүнийг эрүүл мэнд, амь насаар нь хохироож буй титэм буюу коронавирус цар хүрээгээ улам тэлсээр байна. Тодруулбал, энэ сарын 29-ний 11.00 цагийн байдлаар дэлхийн 201 улсад халдварын 575444 тохиолдол бүртгэгдэж, 26654 хүн нас баржээ. Үүнээс хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 25-нд дэлхийн 196 улсад халдварын 375498 тохиолдол бүртгэгдэж, 16362 хүн нас барсан. Үүнээс харахад халдвар тархсан улс орны тоо хоёрхон хоногийн дотор таваар, халдвар тусаж, амь насаа алдсан иргэдийн тоо хэдэн мянгаар нэмэгджээ. Итали, АНУ, Испани, Герман, Франц, Иран зэрэг улс оронд өдөрт 1000- 10000 шинэ тохиолдол нэмэгдэж, тархалт хурдацтай нэмэгдэж байна. Тодруулбал, АНУ-д 14 минутад нэг хүн шинээр халдвар авч, 20 минут тутамд нэг хүн нас барж байгаа аж. Эрдэмтдийн хэлж буйгаар коронавирусийн шинж тэмдэг, ойлголт өдрөөс өдөрт өөрчлөгдөж, Азид 65-аас дээш насныхан халдварлаж байсан бол Европ тивд залуужиж 18- 45 насны хүмүүст зонхилон тусаж байна. Тиймээс улс орнууд авч буй арга хэмжээ, хөл хориогоо чангаруулж эхэлжээ. Манай улс ч мөн адил.

Тодруулбал, УОК-оос шийдвэр гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ирэх сарын 30-ныг хүртэл хойшлуулахын зэрэгцээ зохих шийдвэрүүдийг гаргасаар байгаа билээ.
 
        ДАРХАН-УУЛ АЙМАГ КОРОНАВИРУСИЙН ОНОШИЛГООГ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
 
    Өнгөрсөн хугацаанд манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөж орж ирсэн 12 тохиолдол бий. Гэхдээ эдгээр нь тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрсэн учраас тэр даруйдаа эмч нарын хяналтад орж, эмчлүүлэн одоогоор биеийн байдал нь сайжраад байна. Өчигдрийн байдлаар 2843 хүн тусгаарлах байранд буюу ажиглалтад байна. Коронавирус дэлхий нийтийг хамарч, хүмүүсийн амь насанд заналхийлсэн аюулт халдварт өвчин учраас тодорхой шинж тэмдэг илрэнгүүт цаг алдалгүй эмнэлэгт хандаж, тусгаарлуулан оношлуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ жишгээр холбогдох албаныхан ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 27-нд ХӨСҮТ, Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүнээс коронавирус илрээгүйн зэрэгцээ өнгөрсөн шөнө улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Түүнчлэн Дархан- Уул аймаг коронавирусийн шинжилгээ, оношлогоог ХӨСҮТ-ийн хэмжээнд хийх бүрэн боломжтой болсон тухай таатай мэдээг холбогдох албаныхан дуулгалаа.
 
ӨӨРИЙН БОЛОН БУСДЫН ЭРҮҮЛ ЭНХИЙН ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЬЕ 
 
   Монгол Улсын нөхцөл байдлыг бусад улс оронтой харьцуулахад харьцангуй тайван түвшинд байгаа гэж хэлж болох ч тухайн вирус амьсгалын замаар халдварладаг  тул хэн ч, хэзээ ч тусч, улмаар олон хүнд тархаах эрсдэл өндөртэй тул хувь хүн бүр хариуцлагатай байх нь чухал. Түүнчлэн төр засгаас гаргаж буй шийдвэр болон холбогдох салбараас өгч буй зөвлөгөө, зөвлөмжийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх хэрэгтэй юм.
 
        Энэ талаар Улсын болон Нийслэлийн онцгой комисс, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагаас өдөр бүр сануулж, анхааруулсаар байгаа. Гэтэл сүүлийн үед гадуур хүмүүсийн хөл хөдөлгөөн өмнөхөөсөө илт нэмэгдэх, хий дэмий сэлгүүцэх хандлага ажиглагдах болов. Тэр ч бүү хэл бага насны хүүхдүүд олуулаа нийтийн тээврээр зорчиж, олон нийтийн гудамж талбайд тоглоод явж байх жишээтэй. Амны хаалтгүй хүмүүс нийтийн тээврээр зорчих, худалдаа үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх тохиолдол ч цөөнгүй харагдах болов. Тэр ч байтугай хорио цээрийн дэглэмийг зөрчиж, бүжгийн клуб ажиллуулсан тохиолдол ч саяхан гарсан. Тодруулбал, Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу энэ сарын 27-ны 19.30 цагт Баянгол дүүргийн III хороонд байрлах бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 200 гаруй ахмад настан хамруулан нийтийн бүжиг зохион байгуулж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон байна. Мөн тухайн өдөр Чингэлтэй дүүргийн I хороонд долоон хүн мөрийтэй тоглоом тоглосон хэргийг холбогдох албаныхан илрүүлжээ. Тухайн хүмүүсийн бүрдүүлсэн орчин нөхцөлөөс нь харахад энэ нь нэг удаагийн үйлдэл биш аж. 
 
        Хэдий урин дулаан цаг айлчлан ирж, гарч, орох хүсэл нэмэгдэж болох ч халдварт цар тахал буураагүй харин ч эрчимтэй нэмэгдэж, хоёр дахь давалгаа нь эхэлж буйг бид үл тоож болохгүй. Тиймээс хариуцлагаа өмнөхөөсөө ч илүү улам өндөржүүлж, аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг энд онцолъё.
 
        Зайлшгүй шаардлагаар гэрээсээ гарсан тохиолдолд заавал амны хаалтаа зүүх, гараа угааж ариутгах, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, дархлаагаа дэмжих зэрэг эрүүл мэндийн байгууллагаас өдөр бүр өгч буй энгийн юм шиг хэрнээ урьдчилан сэргийлэхэд ихээхэн үр нөлөөтэй зөвлөгөө зөвлөмжийг үргэлж дагаж байхыг дахин сануулъя. Энэ нь өөрийн болон бусдын эрүүл энхийн төлөөх зөв үйлдэл юм.
 
КОРОНАВИРУСИЙН ХОЁР ДАХЬ ДАВАЛГАА ЭХЭЛЖ БУЙГ ДЭМБ-ААС АНХААРУУЛЛАА
 
БНХАУ болон БНСУ-д коронвирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж, хоёр дахь давалгаа эхэлснийг ДЭМБ-аас анхааруулж буй. ДЭМБ болон зарим судлаачийн үзэж буйгаар коронавирусийн хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүйг анхааруулж байна. Манай улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдпаа хангах хэрэгтэйг ДЭМБ-аас зөвлөжээ. Иймд ЭМЯ-наас иргэд хяналтаа бага зэрэг сулруулж буй нь ажиглагдаж байгаа тул урьдчилсан сэргийлэлтээ нэмэгдүүлж, бага насны хүүхдээ гадуур, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг анхаарууллаа. БНХАУ-ын Хубэй муж хөл хориогоо цуцалж эхэлсэн. Тухайлбал, Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцлахаа мэдэгдсэн. БНХАУ-д өдөрт 20 мянга орчим зорчигч олон улсын нислэгээр очиж, хилээр нэвтэрдэг байна. Иймд тус улс коронавирусийн халдвар импортлогдон орж ирэхээс сэргийлсэн арга хэмжээг авч эхлэн тусгаарлах байрныхаа тоог нэмэх талаар бэлтгэлээ базааж байгаа аж. Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадлалтай. Манай улс нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэнийг тусгаарлан ажиглалтад авчээ. Тусгаарлах байранд орсон иргэдтэй хамт 300 эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдсан. Монгол Улсын Засгийн газар, УОК, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагууд цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргаж, бүх нийтээрээ нэгдсэн зохион байгуулалтад орж чадсан учраас коронавирусийн эхний давалгааг бусад улс оронтой харьцуулахад нэлээд хяналт сайтай, амжилттай давсан. Тэгвэл хоёр дахь давалгааг эрсдэл багатай өнгөрүүлэх судалгаа, бэлтгэл ажлыг холбогдох албаныхан хангаж эхэлжээ. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Эмнэлгийн орны тоог хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн. Үүний 5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцсон. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч, цагдаа, тагнуул болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Шинж тэмдэггүй нэг өвчтөн 30-100 хүнд халдвар тархаах магадпалтай” хэмээн анхаарууллаа. Иймд манай улс энэхүү титэм вирусийн тэлэлтэд өртөхгүйгээр эрсдэл багатай даван туулахад иргэдийн өөрсдийнх нь хяналт хариуцлага, урьдчилан сэргийлэлт юу юунаас чухал тул гадуур тэнэхгүйгээр аль болох гэртээ байхыг уриалж байна.
 
С.Юмсүрэн
 
Эх сурвалж:
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.