“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.
-Танай “ШИНЭ”эвсэл байгуулагдахдаа ямар нэг тохироо хийсэн үү. Жишээ нь, ялалт байгууллаа гэхэд Ерөнхий сайдын албан тушаалаа тохирдог ч юм уу?
-Монголчууд алаагүй баавгайн арьсыг юу гэдэг билээ. Бид хоорондоо албан тушаал ярьсан нэг ч яриа байхгүй. Эхний ээлжинд Сонгуулийн тухай хуулиар 76 квотоо яаж хуваарилах, аль нам нь хэдийг авах талаараа тохирч, ойлголцсон. Бидний нэн тэргүүнд ярьж байгаа зүйл бол олон түмний хүслийг биелүүлэх. Хүчирхэг монгол хүнийг бий болгоно гэдгээс эхэлж байна. Хүмүүс фэйсбүүктээ “Намуудын мөрийн хөтөлбөрт гэр хорооллын дэд бүтцийн асуудал тусгаагүй байна” гээд бичиж байна. Аль ч намын мөрийн хөтөлбөрийг уншаагүй байж шүү дээ. Манайх жишээ нь мөрийн хөтөлбөртөө оруулсан. Намууд авлигын асуудлыг тусгаагүй байна гээд л бичиж байна. Огт уншихгүй байна. Юм шүүмжилж болно. Гэхдээ унш л даа. Харъя л даа.
-Намуудын мөрийн хөтөлбөр эцэслэн гарч ирээгүй байгаа биз дээ?
-Харин тийм. Гарч ирээгүй. Аудитад л очсон байгаа шүү дээ. Гэтэл яаж тусгаагүйг нь мэдээд байна вэ. Нам гэж их муухай юм байна гэдэг. Надад АН-ыг, МАН-ыг, МАХН-ыг аваад ир гэвэл С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр ирнэ биз дээ. Нам гэдэг хий хоосон зүйл. Үзэл санааны нэгдэл. Харин намыг харъя гэвэл тухайн цаг үед авч явж байгаа хүнээр нь хар. Тухайн цаг үед авч явж байгаа хүнийх нь ёс зүйн төлөвшлөөс нь тухайн намуудын төлөвшлийг харж болно.
-“Хөгжлийн хөтөлбөр нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Хишигдэлгэр гэх залуу манай сайтад ярилцлага өгсөн. Тэгэхдээ та бүхэнтэй эвсэх гэсэн боловч мөнгөний ярианууд гарсан учраас ороогүй гэх зүйл хэлсэн. Та бүхэн ямар мөнгөний тохироо хийсэн юм бэ?
-Удирдах зөвлөлийн хурлаа хийхээс өмнө квотын асуудлаа ярих байсан. Лидер дагасан тойргоо ярьсан юм. Өвөрхангай аймагт “Хөгжлийн хөтөлбөр нам”-ын Д.Хишигдэлгэр гэдэг залуу нэр дэвшинэ гэсэн. Би намын дарга хүний хувьд "Таван намын дарга нар эхлээд давуу эрхээрээ тойргоо сонгоё" гэсэн. Мөн Өвөрхангай аймагт би нэр дэвшинэ гэдгээ ч хэлсэн. Дагуулж явах хоёр хүнээ би сонгоно гэхэд Д.Хишигдэлгэр гэх тэр залуу “Тийм юм байдаггүй юм муу бацаан минь. Чи хэн бэ. Би дэвшинэ" гээд хэл амаар доромжилсон. Тэгээд чамайг хэвлэлээр булай болгоно гээд л гараад явсан. Хэн л "Намайг Өвөрхангайгаас дэвшүүлэхгүй гэсэн учраас би эвсэлд ороогүй" гэж ярих вэ дээ. Мөнгө төгрөгийн яриа гарсан гэж санаанаасаа зохиогоод ярьж байгаа юм.
-Хэн нь үнэн, хэн нь худал хэлж байгаад итгэх арга алга?
-Өнөөдөр Монголын улс төрд эх орноо гэж ярьж яваа хүмүүсийн ихэнх нь шантаажчид. Үнэн шүү дээ. Эх орон гэж ярьдаг адгийн хулгайчийн сүүлийн орогнох байр нь улс төр. Энэ тогоонд нь ороод явж байгаа би бүх үнэнийг харж байна. Анх бид АН, МАН-аас бусад бүх нам эвсээд эвсэл байгуулъя гэж ярьсан. Тэгээд МАХН-тай уулзахад өөдөөс юу ярьсан гэж санана. Хэрвээ эвсвэл Н.Энхбаяр эвслийн тэргүүн болно гэнэ. Н.Энхбаяраар эвслийн тэргүүн хийчихээд би өөрчлөлт шинэчлэлтийн тухай ярих юм уу. За хамаа алга. Болдог юм байж. Гэтэл МАХН-ынхан 10 нам эвсэх тухай ярьж байхад 45 тойргийг нь авна гэсэн. Үлдсэн намууд нь 31-ийг нь авах юм байна л даа. За тэгвэл танай намаас 45 тойрогт ард иргэдийг төлөөлөөд нэр дэвших хүн байна уу гэсэн чинь “Байхгүй. С.Ганбаатараас өөр хүн байхгүй” гэж байгаа юм. Ард түмний өмнө гарч ярихаараа улс орны эрх ашиг гээд л ярьцгаадаг. Гэтэл бодит байдал ийм л байна. Улстөрчдийн бичлэг задраад байгаа нь маш сайн. Яг хөшигний ард ямар хөгийн юм ярьдаг гэдгийг нь мэдэж авах ёстой.
-Танай намыг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу анх байгуулсан гэдэг. Та энэ хүнтэй яаж холбогдоод, яагаад намын дарга болов?
-Би сургуулиа төгсөөд ХААИС-д Оюутны хөгжлийн албаны дарга хийж байгаад хэсэг нөхөдтэйгээ улс эх орноо өөрчилмөөр байна гээд ажлаа хаяад гарсан. ХААИС-д 1.2 сая төгрөгийн цалинтай байлаа. Сургуульдаа урилгаар орчихсон, гайгүй л явсан юм. Тэгээд бид хэд гарчихаад нам байгуулна гээд Иргэний хөдөлгөөнийхөнтэй уулзсан ч тэр үедээ нам байгуулж чадаагүй. Тэндээс л бидний хүсэл мөрөөдөл эхэлсэн. Тэр үед "Бид уучлахгүй" ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг “Ш.Сайхансамбуу гэдэг хүнтэй уулзъя. Энэ хүн намаасаа гарчихсан. Маш зөв хүн байж магадгүй” гээд уулзалт товлосон. Тэгээд бид яваад очтол намайг таньдаг байж таарсан. Тэгж бид танилцаад, 2013 онд Ш.Сайхансамбуу гуайтай уулзаж, нөхөрлөсөн. Тэр цагаас хойш өдий хүртэл явж байна. 2016 онд Ш.Сайхансамбуу гуай Завханд, би Өвөрхангайд очиж өрсөлдөөд унасан. Би үнэхээр Ш.Сайхансамбуу гуайн долоогч, цүнх баригч байсан бол 2016 онд сонгуульд нь менежерээр явах байсан шүү дээ. Ингээд бид явсаар байгаад “Үнэн ба зөв” намыг байгуулах саналыг Ш.Сайхансамбуу гуай надад анх тавьсан. Тэгээд нийлээд л энэ намыг үүсгэн байгуулсан.
Тухайн үед Ш.Сайхансамбуу гуайг намын дарга болно л гэж бодож байсан. Гэтэл хурал дээр түүнийг даргад нэр дэвшүүлтэл тэр хүн өөрөө босч ирээд “Би намын дарга болдог С.Ганбаатар шиг хүн биш. Надад нас, ирээдүй юу билээ. Залуучууд та нар юмаа аваад, сураад яв” гэж хэлсэн. Тэгээд тэр заалнаас миний нэр дэвшээд л би намын дарга болсон түүхтэй. Ш.Сайхансамбуу гуай эхнээс нь одоо хүртэл хамт явж байгаа. Бидний дунд байгаа. Би үүнийг нэг ч газар нууж яриагүй. Ш.Сайхансамбуу гуай тийм муу хүн үү. Төрөөс төрсөн тэрбумтан уу. Уул уурхайг чинь ухчихсан юм уу. Оффшорт мөнгө нуучихсан хүн үү. Би энэ хүнийг муу хүн гэж хардаггүй. Харин ч мужик, эр хүн шиг эр хүн байсныхаа төлөө, хуйвалдаанд ороогүйнхээ төлөө "хэрчигдээд" явж байгаа.
-Та оюутан байхдаа хэн нэгний цүнх баригч хийж байв уу. Одоо өөрөө цүнх баригчтай болчихож гээд сошиалаар нэг зураг гарсан. Үнэн үү?
-Манай намын ерөнхий нарийн бичгийн дарга байхгүй юу. Тэр хүн өөрийнхөө цүнхийг бариад явж байгаа юм. “Чи яах гэж цүнх барьж явсан юм” гээд би сүүлд нь тоглоом, шоглоом хийж байсан. Төрийн ордонд байнга зураг дараад явдаг ах тэр зургийг дарсан юм. “Та хоёр наашаа алх. Дараад өгье” гэхээр нь алхаж байгаад л даруулсан зураг. Оюутан байхдаа Өвөрхангай аймгийн оюутны холбоог тэргүүлээд, илтгэх урлаг, мэтгэлцээн гээд явдаг байсан. Гайгүй сурдаг байлаа. "Голомт" банкны, Ерөнхий сайдын, аймгийн Засаг даргын тэтгэлэг авч байсан. Цүнх барьж сураагүй учраас ингээд явж байгаа. Цүнх барих, хүн долоох чинь урлаг байхгүй юу. Би чадахгүй байна. Хүн болгонд хувь тавилан, төөрөг гэж байдаг.
А.Отгонбаатар муу байж болно. Би харахад гоё биш байгаа биз дээ. Улаан хацартай. Хөдөөний хөөсөн мантуу. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг. Надад сайхан зүйл ховор. Надаас илүү гэдгээ нэг залуу мэдээд байгаа байхгүй юу. Одоо надаас илүү оролцоотой яв. Надаас илүү тэмц. Тэмцээд ирэхээр хэнд дарамтлуулаад, юу болдгийг чи зовлон үүрээд ирэхээрээ мэдэрнэ. Миний өөдөөс чи юм хэлэхгүй. Би энэ намыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхийн тулд тав, зургаан сар хөөцөлдсөн. Тэгэхэд зуун айлын иргэний бүртгэлд очоод төрийн бус байгууллага байгуулж чадахгүй нөхөр миний өрөөнд орж ирээд томорчихоод гараад явчихаж байгаа юм.
-Танай эвсэл сонгуульд ялаад, эрх барилаа гэж бодъё. Тэгээд хэлсэн амласандаа хүрэхгүй байвал хариуцлагаа хүлээж огцорч чадах уу?
-Бид энэ асуултад хариулахын тулд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Бид чадахгүй зүйлээ амлаагүй. Чадах зүйлээ амласан. Бид цалинг 10 сая болгоно гэж амлаж болно шүү дээ. Гараад тэр цалинг өгч чадахгүй юм чинь яах юм бэ. 2021 онд самурай бондын 800 сая ам.доллар төлнө шүү дээ. 2020 онд Чингис бондын нэг сая ам.доллар төлнө. 2023 онд самурай бондын 1.3 тэрбум ам.доллар төлнө. Хаанаасаа тэгж их цалин тавих гээд байгаа юм бэ. Худлаа ярьж болохгүй шүү дээ. Гарч ирээд худалчаараа дуудуулах юм уу. Манай улс төрчид чадахгүй зүйлээ амласнаасаа болоод өнөөдөр өөрсдийгөө муулуулаад байгаа байхгүй юу. Сайн улс төрч чадах зүйлээ амладаг.
-УИХ-ын гишүүний ажлыг гоё ажил уу, та юу гэж хардаг вэ?
-УИХ-ын гишүүн гэдэг гоё ажил шүү дээ. Ерөнхий сайд ч гоё, төрийн тэргүүн ч гоё. Муу хүмүүс оччихоод муухай харагдуулаад байгаа болохоос. УИХ-ын гишүүн гэдэг улсаа төлөөлж байгаа том ажил шүү дээ. Хүн нь муугаас болоод л муухай ажил болчихоод байна. Уг нь цалинг таван сая болгоно гэж АН, МАХН биш манай эвсэл амламаар байгаа биз дээ. Гэтэл бид тийм юм хэлсэнгүй. Бид харин 30 жилийн хугацаанд 30 гэр бүл болон тэдний хамаатан садны тавьсан 30 тэрбум ам.долларын өрийг өөрсдөөр нь төлүүлэх арга хэмжээ авна. Хэрвээ энэ хоёр нам ахиад гарах юм бол улсыг зардаг юм уу, уул уурхайг зардаг юм уу, татвар хураамж нэмдэг юм уу ямар ч аргаар хамаагүй та биднээс л гаргуулна. Тиймээс энэ сонгуулиар хар машин гэж шаагилдахаасаа өмнө бүх хүн нь очоод сонгуулиа өгчих. Тэгэхэд яг өөрчлөлт гарна. АН, МАН нөгөө талд сонгуулиа битгий өг. Сонголтгүй боллоо гэдэг PR хийгээд байгаа юм.
-Та нууц биш бол ямар машин унаж, ямар утас, дугаар хэрэглэж байна. УИХ-ын гишүүд, дарга нар 9911-тэй дугаар л барьдаг болсон шүү дээ?
-Би 2004 оны 3300 мотортой саарал Harrier унадаг. Huawei P30 гар утас барьдаг. Энэ бол миний нөхөр. Байнга лайв хийдэг, хамгийн сайн нягтаршилтай, цэнэг нь дуусдаггүй утас. 8810-тай дугаар барьдаг. Нуух юм ерөөсөө байхгүй. Хүмүүсээ хөдөлмөрлөөд үзээч. Тэгэхээр хүний зовлонг ойлгодог болно. Нутаг сумаа өөрчилнө гээд хөдлөөд үз. Тэгж гэмээнэ намайг хайрлана. Тэрнээс наана намайг ойлгохгүй. Надад итгэхгүй.
37 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БОЛ ДАРАА НЬ М. ЭНХБОЛД ГЭГЧ ХЯТАД ХАМТРАН УРЖУУЛЖ УЛАМ ОЛОН БОЛГОСОН БАЙНА!!!30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?! СОНГУУЛИАР СОНГОЛТОО УХААЛГААР ХИЙЦГЭЭЕ АРД ТУМЭН МИНЬ ЭЭ..???????!!!!???
нийгмийг шүүмжлэгч, чалчигч болгон улс төрч биш шүүдээ. Телевизороор болсон, болоогүй буруу зөрүү юм баахан бурсанаа том улс төрч гээд бодчихсон юм уу.
Хvн эхлээд биеэ засаад гэрээ зас. Гэрээ засчихаад .............. гэдэг биз дээ. Намын дарга гэчихжээ бас. Негее бандааш Гантулгатай адил харагдаад байх юм. Ичиж амьдар еереесее юуг хэлэх гээд байгааг ухаж ойлгоно гэж найдаж бна.
Дүү хүү эхний сонгуулиар цүнх барь. Дараагийн сонгуульд хэн нэгний туслах хий. Гуравдахь сонгуулиар аль нэг намын албан тушаал дээр оч. Дөрөв дэх сонгуулиас өрсөлдөх талаар ярь. Одоо бол хоншоор чинь дутна.
Энэ наманцарын дарга борвиндоо чацгатай гөлөг чинь яасан том дуугардаг юм бэ. Энхбаяр, Сайхансамбуу нарын дэргэд ичээчээ чи. Чиний наад нам нэртэй цуглуулганаас чинь ГАНЦ САЙХАНСАМБУУ -г дэмжиж болох юм тэхдээ хүнтэй таардаггүй панзчин шүү дээ.
Хүүшээ? Чи ичээч ээ. Юуны чинь Энхбаяр ерөнхийлэгчтэй зэрэгцэх. Адаглаад Батзандан энэ тэр гээд эргүү галзуу юмнуудтай ижилсэж яриач ээ Ичиг ичиг???...
Чи улс төрч болох гэж хичээж байгаад чинь баяр хүргэе. Гэхдээ жинхэнэ улс төрч болно гэвэл одоо дахиад 20 жил өөрийнхээ мэдлэг чадварыг дээшлүүл. За юу. Чи төрийн ерөнхийлэгч байсан, тэд нар дотроо хамгийн толгой сайтай боловсролтой нь гэгддэг ерөнхйийлэгч асан Н. Энхбаяртай өөрийгээ адил түвшинд тавихдаа ичихгүй байна уу. Эрүүл мэндээ бас сайн үзүүл. Мэдрэл чинь эрүүл биз дээ. Ер нь өөрийгээ дотроосоо сайн хяна. Телевизээр нэг балай юм яриад л. Чи тэгдээ бас хүн чанар муутай чинь Сайхан самбууг сайн хүн гэж хэлж чадахгүй байгаагаас чинь хара
Иймэрхүү зүүдэнд манарсан бацаанууд улам их болж байгаа нь монгол төрийн ялзрал дээд цэгтээ хүрснийг харуулж бна
Amaa hudulguj baihaar garaa hudulguu
tanai evseliin möriin hötölböriig unshij taniltsmaar baih jm...
Ажил хийж улс эх орондоо хөдөлмөрлөж үз. Юу ч хийхгүй зүгээр нэг эх орон ч дүр үзүүлж биеийн амрыг харж амьдрах санаатай энэ мэтийн этгээдүүдийг иргэд бид мэддэг болсон. Бас нэг худалч элбэгбаас гарч байнадаа
za bolnoo dvv chi namiin darga hiigeed bi injener hiigeed
Bogsoo sain arch bandaashindaa baastai haltar *****
Yanaa ulaan hatsartai namhan ork bas namiin darga kkkk uls turd oroh yum genee
Энхбаяр хэлтэй гээд бүх албан тушаалд байхдаа юу хийсэн бэ? Энэ 2 хоёулаа хэрэггүй. Гэхдээ Энхбаярын шунал арай арай.
Түүний хийж бүтээж чамд өгсөн бүхний хүчинд чи өнөөдөр байгаа юм. мэдэв үү?
Энэ нусаа бүрэн арчиж чадахгүй амьтан бас төр барих санаатай, иймэрхүү хийтэй хүмүүс олширох нь . Эдний нам гээд байгаа юм нь “ үнэн ба худал” гэдэг нэртэй бил үү. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эвсэлийг юу гэж сонгох в дээ улсаа сүйрүүлэе л гэж бодоогүй бол.
Энхбаяр гуай одоо болно.Ямар ханаж цаддаггүй шунал бэ? Харин миний дүү ариа болоогүй байна.Эхлээд ээжийнхээ мөөмнөөс гарчих
За энэ боривондоо баастай нохор одоо хачин юм ярих нь дээ чамайг бодвол тэр хун чинь ард тумний хун шуу дээ арай л байна шуу чи та нарт ард тумэн итгэхгуй шуу дээ зайлаа
Н.Энхбаяртай эвссэн бол дэмжих байлаа.
Яагаад гэв гэнэт сэтгэгдэл аваад эхлэв ээ. Уг нь корона гээд танай сайт авахгүй байсан биз дээ. Царай харж байх шив дээ
Харах царайны архичин. Энэ архичин пацаанд итгэх болж байна уу
А Отгонбаатар ,Н Энхбаяр хоёр сонгуульд нэг тойрогт үзвэл, Отгонбаатар О %, Н Энхбаяр 1ОО% ийн санал авах байх даа, Тэгээд өөрийнхөө нэрийг нэг бодоод үздээ отгон --- баатар аа
Энэ муу банди наманцарын дарга гэнээ ээ чааваас нусгай банди минь Энхбаяр чинь нусыг бодвол дэлхийн хэмжээний хүн шүү,хэмжээгээ мэд чи гарч харагдаач нусгай жаалаа.
Долдой Боролдой хоёр. Хүзүүгүй мал яаг чам шиг царайлж байгаад нам алсан даа
Энэ нэг эргүү пиздаа байна аа, Иймэрхүү эргүү дагзнуудыг сонгочоод юу бодож суухуу, Өөрсдийгөө юу гэж боддог лаларууд вэ Хол очиж хуц л гэж хэлийдаа, Материал чинь дутах байлгүй дэ Харьж гурилаа зуур банди минь
N.Enkhbayrin ehner tsolmon korona birus teej irsen huni neg gesen shuu ene 2 haaguur tenej irdeg bnaa
Enkhbayrtai duitsehuu ene booronhii
Bayschihsan baasnii har be...adgiin elbegtei uuriiguu jisheed...kkk...bolobsrolgui amar hylbar argaar amidrah geed bgaa chin taalagdahgui bna za
ХҮЧИРХЭГ МОНГОЛ ХҮН ГЭЖ ЯМАР МОНГОЛЫГ ХЭЛЭХ ВЭ? ОЙЛГОЛТ ӨГӨӨЧ
Busdig muulah evgui.Dunguj huneer bol gedesend bureldej bgaa ehes.Unendee N.Enkhbayar guaig guitseh uls tur ch bhgui shuudee.Uuriiguu bitgi doosh hii.Busdiig n muulah n uuriiguu uhaan muutai gej bodogduulj bna shuu.
энэ одоо хэн гэж балай бэ, энхбаярын юунд ч хүрэхгүй шүү дээ
ОЮУТОЛГОЙГООС 5 ДАХИН "ЖИЖИГ" ОРД БОЛОХ ЭРДЭНЭТИЙГ ОРОСУУД 100.000 ХҮН АМЬДАРДАГ ХОТ БОЛГОСОН БАЙХАД РИОТИНТО ГЭРЭЭ ХИЙСНЭЭС ХОЙШ 20 ЖИЛИЙН ДАРАА Ч ОТ-ООС СЭНДВИЧЭН ХЭЛБЭРЭЭР БАЯЛГИЙГ ЗӨӨЖ ДУУСАХ БОДЛОГТОЙ БАЙНА. #РИОТИНТО 2009 ОНД ТӨРД БАЙСАН С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ ӨГЧ 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАЯЛГИЙГ НЬ ДЭЭРЭМДЭЭД ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ӨРӨНД БАЙЛГАЖ ОЛОН ТЭРБУМ ДОЛЛАРЫГ ХҮҮЛЭХ САНХҮҮГИЙН ЛУЙВРЫН СХЕМЫГ -ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ- ГЭЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛАН "ХУУЛЬ ЁСНЫ" БОЛГОСОН ЮМ.
энэ одоо юу ч мэдэхгүй нусан жор ард түмний амьдралыг өөд нь татах юм уу? ядаж энхбаяр шиг хэдэн хэлтэй бол.
Shaadag ***** RX harrier hoyoroo yalgahguim daa. Uuruu avaagui sambuu ah ni ugsun. suganii us gedgee medeed bolih heregtei
elbegeegees ayultai olsgolon baigaaa hahha
Tiim shuu.