2020 оны 3-р сарын 31
8 цаг 10 минут

"Гадаад оюутнуудыг нутаг буцаах уу, Турк улсад байлгасаар байх уу гэдэг нь одоо болтол тодорхойгүй байна"

Коронавирусийн дэгдэлтээс болж дэлхийн олон улсад онц байдал зарлаад удаж байна. Тэгвэл Бүгд Найрамдах Турк улсад суралцдаг оюутнуудын  нөхцөл байдал ямар байгаа талаар Эрзурум хот дахь АТАТҮРК Их сургуулийн магистрант Ц.Улаанаатай онлайнаар холбогдож ярилцлаа.

-Турк улсад нөхцөл байдал ямар байна вэ?

-Турк улсад хоёрдугаар сарын 11-нд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Монголтой адилхан Европын орноос зөөвөрлөгдөж орж ирсэн. Халдвар илэрсний маргааш давтан шинжилгээгээр 47 хүнд коронавирус илэрсэн. Үүний дараа их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар сарыг дуустал амраахаар болсон. Энэ хугацаанд бүх хичээл, сургалтыг зайн хэлбэрээр явуулсан. Харин өнгөрсөн долоо хоногт зайн сургалтыг дахин сунгаж,  хаврын семистрийн хичээлийг цахимаар орохоор болсон.  

-Өөрийн тань амьдардаг хотод хэчнээн монгол оюутан байдаг вэ. Гадаад оюутнууд хичээлдээ хэрхэн хамрагдаж байгаа вэ?

-Туркэд хувиараа болон Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг хэдэн мянган оюутан байдаг. Энд суралцдаг оюутнуудын ихэнх нь улсын болон хувийн дотуур байранд амьдардаг. Тусгаарлалтын үед улсын дотуур байранд амьдардаг гадаад оюутнуудыг хот болгонд нэг дотуур байранд нэгтгэж оруулсан.  Турк оюутнуудыг бүгдийг нь  гэр гэрт нь буцаасан.  

Турк улсын оюутны байр эрэгтэй, эмэгтэйгээрээ тус тусдаа.  Манай Эрзурум хотод эрэгтэй 5, эмэгтэй 2 оюутан дотуур байранд  амьдарч байгаа. Мөн нэг эрэгтэй оюутан байр хөлсөлж амьдарч байна. Дотуур байранд байгаа оюутнуудыг гадагшаа гарахыг нь хориглосон байгаа.

-Турк дэх монгол оюутнуудтай Консулын газраас хэр холбоотой байна вэ. Коронавирустэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй авч чадаж байгаа юу?

-Монголын Консулын газрын фэйсбүүк хуудсаар дамжуулж, коронавирустэй холбоотой мэдээллийг байнга авдаг. Тэгэхдээ Турк улсад суугаа Элчин сайд, Гадаад хэргийн яам, Ерөнхий консулын газраас цаашид монголчуудад ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа. Энд сурч байгаа монгол оюутнуудыг цаашид яг  яах гэж байгаа нь тодорхой биш  байна. Энэ талаар тодорхой мэдээлэл одоог хүртэл аваагүй. Энд өөрсдийн улс руугаа явах хүсэлтэй маш олон оюутан байгаа. Гэвч гадаад оюутнуудыг нутаг буцаах уу, Турк улсад байлгасаар байх уу гэдгийг мэдэхгүй учраас хэцүү байна.

Эрзурум хотод сурдаг монгол оюутнууд Ерөнхий Консулын  газартай холбоо тогтоож чаддаггүй. Харин томоохон хотуудын оюутнууд Монгол оюутнуудын холбоо бусад байгууллагуудаар дамжуулж холбогддог байх. Монгол оюутнуудын санааг зовоож байгаа нэг асуудал бол Туркийн телевизүүдээр өдөр болгон Коронавирусийн талаар мэдээлэл хийхдээ халдвараар өвчилсөн, нас барсан, эдгэрсэн хүний тоог л хэлдэг. Гэвч  эдгээр хүмүүс нь яг аль хотод байна вэ гэх зэргээр тодорхой мэдээлэхгүй байгаа. Монголын Элчин болон Консулын газраас энэ тал дээр анхаараасай,  үнэн зөв бодит мэдээллийг цаг тухайд нь дамжуулаасай гэж хүсэж байна.

 -Коронавирусээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

 -Сургалтын үйл ажиллагаа явуулахыг бүх нийтээр хориглосон ч томоохон үйлдвэр, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Харин олон хүн цугладаг үйлчилгээний газруудыг хаасан. Орон нутгийн замын Зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 29-ийг хүртэл хэвийн явуулж байсан. Харин гуравдугаар сарын 29-өөс хойш оршин суугаа хотоосоо өөр тийшээ явах бол хотын даргаас заавал зөвшөөрөл авах ёстой болсон.

-Дэлхийн олон оронд Ази хүмүүсийг гадуурхах үзэгдэл их болсон хэмээн мэдээллийн хэрэгслүүдээр  дамжуулж байна. Турк улсад монгол оюутнуудыг гадуурхах тохиолдол гарч байна уу?

-Коронавирусийн анхны тохиолдол Турк улсад илэрснээс хойш дотуур байрандаа тусгаарлагдсан учраас гадуурхах, дээрэлхэх зүйл үүсээгүй.  Харин  хүн ам ихтэй Истанбул, Анкара, Измир зэрэг хотуудад  гадуурхах, доромжлох тохиолдлууд  үүсэж байгаа гэж сонссон.

Т.Эрдэнэчимэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.