2020 оны 3-р сарын 31
8 цаг 30 минут

КОРОНАВИРУС: Гадаадын баячууд хандив өргөж, Монголын баячууд ашиг хайж байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар улам л нэмэгдэж, дэлхий нийтэд тархаад байна. Манай улс ч энэ аймшигт цар тахлаас тойрсонгүй. Аль хэдийнээ 12 тохиолдол бүртгэгдчихээд байгаа.  Цар тахалтай тэмцэх ажилд УОК-ынхон, эрүүл мэндийн байгууллагын ажилчид сэтгэл зүрх, оюун бодол, бие махбодио зориулж байна. Тэдний ажлыг ард иргэд дэмжиж, чадахаараа хандив өргөсөөр. Өчигдөр Ардын жүжигчин, гавьяатууд тэргүүтэй 70-96 насны ахмадууд нэгдэж, УОК-т 5 сая төгрөгийн хандив өргөв. Тэд телевиз хараад зүгээр суугаад байхыг хүсэхгүй, эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэж байгаа хүмүүст зориулж хандив өргөхийг хүссэнээ илэрхийлнэ билээ.  

Ямар их сэтгэл, хайр вэ.  Ерөөс урлагийнхан, спортынхон, эгэл ард эх орондоо чадахаараа л хандив өргөж байна. Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонь хандивлаж, мөнхийн хөршдөө сэтгэлийн дэм өгөөд ирсэн. Ирснийх нь дараа малчид 30 мянган хонийг нь цуглуулж өгөхөөр хандив өргөцгөөсөн. ГХЯБОАЖЯ, Сангийн яам хамтраад "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хандивын аян өрнүүлэхэд иргэд чадах чинээгээрээ оролцож, 303 сая төгрөгийг цуглуулж, Хятадын Элчинд гардуулсан. "Хурд" хамтлаг тоглолт хийхэд 240 сая төгрөгийг иргэд хандивласан. ЭМЯ-д маш олон хүн ирж, өөр өөрсдийнхөө чадлаар хандив өргөсөн. Нийт хандив тэрбум хол давсан. 

Гэтэл манай баячууд, эрх мэдэлтнүүд, эд хөрөнгөтнүүд хаана байна аа. Хэдэн арван тэрбумаар тоологдох хадгаламжтай гишүүд хаана байна. Ганц ч төгрөг хялайлгасангүй. Сонгуулийн жил болохоор хуулиараа болдоггүй л гээд байгаа, үнэн ч биз, шалтаг ч биз. Хуулийг өөрт ашигтай тайлбарлахаараа гаргалгаа олчихдог эрхмүүдэд өглөгийн гараа эх орондоо сунгахад гарц олдохгүй л байв гэж. Эрхэм гишүүд нь хуулиа сайтар дагаж мөрдөхөөс өөр аргагүй байж. Гэтэл гадаадад хэд хэдээр нь хаус худалдаж авсан, оффшор дансанд мөнгөө мартсан ч бил үү улстөрчид яагаад ганц ч төгрөг хялайлгахгүй байна. 

Жил болгон топ 100 аж ахуйн нэгжээр шалгардаг компанитай, томоохон бизнестэй, оройн хоолоо гадаадаас захиалж идэх нь холгүй байдаг баячуудын маань өглөгийн үүдийг далан цоожоор цоожилчихсон байдаг бололтой юм. Гэтэл гадаадын баячууд яаж байна.  Оросын том баячууд коронавирусийн эсрэг тэмцэж, энэ нь хөдөлгөөн болж эхэллээ. В.Зигман, В.Потанин нар нэг тэрбум рубль хандивласан бол М.Гуцеревич зочид буудлын аварга сүлжээгээ үнэгүй ажиллуулах, О.Дерипаска 500 ортой шинэ эмнэлэг барихаар болсон талаар мэдээлэл гарч байна. Спортын алдартнууд, хөлбөмбөгчидхолливудын жүжигчид сая евро, ам.долларыг харамгүй хандивлаж, эмнэлгүүдэд хөрөнгө оруулалт хийсээр. Энэ мэт жишээг дурдвал маш урт дараалал гарна. Харин манайд ганц ч баян сохор зоос ч хялайлгасангүй гээд хэлчихэд буруудахгүй. 

Харин ч эсрэгээрээ ажиллуулдаг сүлжээ дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүний үнийг нэмж,  ашиг олж байх жишээтэй. Тэгээд олсон ашгийнхаа багахан хэсгээр торгуулсан болоод л өнгөрсөн. Улсдаа хандив өргөдөггүй юм гэхэд иргэдээ шулахгүй байж болохгүй юу, хөрөнгөтнүүд ээ. Тэгээд нэг зүйлийг уриалъя. Хэн нэг нь хандивын аян өрнүүлж, бусдыгаа уриалж, их, бага ч гэсэн хандив өргөөч. Монголын бүх баян хүмүүс хүн чанараа гээчихээгүй гэдэгт итгэлтэй байна. Харин хэн нь эхлүүлэхийг харж л сууя. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.