2020 оны 3-р сарын 31
11 цаг 20 минут

М.Тунсаг: ХӨСҮТ, ЭМЯ маш сайн ажилласны үр дүнд хоёр монгол иргэн эдгэлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай ярилцлаа.

-Танд Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг хүргэе. ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?

-Баярлалаа. Эрүүл мэндийн салбарын бүх эмч нартаа дэлхийн эмч нарын баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Би гэдэг хүн эрүүл мэндийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 25 дахь  жилдээ ажиллаж байна. Дотрийн эмч мэргэжилтэй,  ахлах тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой. Элэг, цөс, ходоодоор нэлээн дагнан ажилласан. Анагаах ухааны дээд сургуулийг 1985 онд төгсөж эмч мэргэжлийг эзэмшиж байсан даа. Дараа нь Төв аймгийн Баяндэлгэр сумын эмнэлгээс ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Хоёр жилийн дараа Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ирж 10 орчим жил ажиллаж байлаа. Тэгээд 1995 онд ХӨСҮТ-д тэр үеийнхээ элэгний архагийн тасагт эмчээр анх ажилд орж 25 дахь жилдээ явж байна даа.

-Та бишгүй олон халдварт өвчнийг эдгээж явсан байх. Энэ талаараа дурсахгүй юу?

-Халдварт өвчин судлалын үндэсний төв бүх аймаг орон нутаг, дүүрэг, лавлагаа төвүүдэд халдварт өвчний чиглэлийн мэргэжил арга зүйгээр хангадаг байгууллага. Миний санахын анх 1995 онд эмнэлгийн ажилчдын баяр гэж тэмдэглээд удаагүй байх үед Монголд “холер” өвчин гарч, голомтод нь бид ажиллаж байлаа. 

2002 оны улаанбурхны дэгдэлт, 2003 оны “сарс” буюу амьсгалын замын цочмог халтай хам шинж, 2008 оны гар, хөл, амны өвчин, 2009 оны H1N1-ийн халдвар болон 2015, 2016 оны улаанбурхны дахин дэгдэлт гээд эдгээр үеүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв голомтод нь ажиллаж байв. Одоо ч тэр "Covid-19" цар тахал өвчний  үед багаараа ажиллаж байна.

-Халдварт өвчин судлалын үндэсний төв "Covid-19" цар тахал дээр ямар бүрэлдэхүүнтэйгээр хэрхэн ажиллаж байна вэ? 

-Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй эмч ажилтан, үйлчлэгч, ариутгагч, сувилагч нар тусгаарлалтад байна. Хоёр эмч маань батлагдсан тохиолдол дээр ажиллаж байгаа. Ийм үед менежмэнтээ зохицуулаад, хөдөө орон нутаг, дүүрэг, лавлагаа төвүүдийн дуудлагыг зохицуулна.

Эмнэлгийн тусламжийн дэд захирал гэдэг хариуцлагатай ажил шүү дээ. Цайны цагаараа ч гадагшаа гарах боломжгүй.

Эмнэлгийн тусламжийн тамга гэж байдаг. Үүний лист, эмчилгээ, ганцхан "Covid-19" өвчнөөс гадна, сүрьеэгийн өвчлөл, яаралтай хагалгаанууд, нас баралтын гэрчилгээн дээр тамга дарах гээд ажил их. Энэ бүгдийг хаяад гарах боломжгүй.

Энэ дашрамд захиргаан дээр байгаа хүний нөөцийн И.Орхон, чанарын албаны дарга Э.Одмаа, клиникийн судлаач С.Оюунгэрэл мөн  санхүү албатууд гээд бүгдэд нь дэлхийн эмч нарын баярын мэнд хүргэе. Би ганцаараа бол энэ ажлыг хийж чадахгүй.  Манай амбулатори “Элэг бүтэн Монгол” аяны хүрээнд олон хүнийг вирусийн эсрэг эм уулгалаа. Үр дүн ч гарсан. C вирусийн халдваргүй Монгол орон болно гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилт биелж байна. Оньс зүйн тасаг маань сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд зөөврийн рентген аппаратаар Өмнөговь аймгийн жолооч нарыг үзээд ирсэн.

Энэ мэтчилэн асрагч, сувилагч, ариутгагч гээд бүгдийг зохицуулдаг ажил бол эмнэлгийн тусламжийн дэд захирлын ажил байдаг.

-Та залуу эмч нарт өөрийн ажилладаг арга барил, туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Би эмнэлгийн тусламжийн дэд захирлын ажил хийснээсээ хойш өөрийн эмч нартаа сахилга, дэг журам, хариуцлагыг л ярьсаар ирлээ. Залуу эмч нар цагаа барьдаг байх ёстой. Хувь хүний соёл бол цаг барихаас л эхэлнэ. Хоёрдугаарт, хүнтэй мэндэлдэг байх ёстой. Хүнтэй мэндлэх, цаг барих хоёроос л би хувь хүний соёлыг хардаг. Гуравдугаарт, хариуцлагатай байх ёстой. Эмч ажил хүлээж аваад түүнийгээ хэлсэн ярьсандаа дуусгадаг байх ёстой. Ямар нэгэн хүнд амлалт өгчихөөд замаас нь хаяад явж болохгүй. Ялангуяа эмч хүн эмчилсэн бол эдгээдэг байх ёстой. Үүнээс гадна багаар ажиллахдаа бүгд бие биенийгээ хүлээн зөвшөөрч байж ажил урагшилна. Дөрөвдүгээрт, хүний нөөцийн асуудал дээр боловсор гэдэг зүйлийг  их хэлдэг. Ялангуяа энэ даяарчлагдсан нийгэмд англи хэлгүйгээр ажиллахад хэцүү. Хэлтэй хүн хөлтэй гэж үг бий шүү дээ. Ер нь чадвартай чадалтай, өөртөө итгэлтэй байх ёстой гэж би үргэлж хэлдэг.

Arslan.mn

-Цар тахлын аюул нүүрлээд буй энэ үед ХӨСҮТ зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа харагдаж байна?

-Өндөр зохион байгуулал­тад ажиллаж байна. Өдрийн 14-16 цагийн хооронд эргэлт оруулж байгаа. Гадаадаас ирсэн хүмүүс онгоцноос буугаад 14 хоног тусгаарлагдахаар хүмүүсийн сэтгэл тавгүйтэх зүйл бишгүй гарна. Бага насны хүүхэд, хүнд өвчтөн, жирэмсэн хүмүүсийн ая эвийг нь олж ямар ч гомдол гаргахгүй ажиллаж байна. Дээрээс нь манай гал тогооны тасаг мундаг байгаа. Өнөөдөр нийт 407 хүн тусгаарлалтад байна. Дээрээс нь өглөөдөө тавь гаруй ажилтандаа өглөөний цай өгч байна. Бүх ажилтнууддаа өглөөний цай уулгадаг болсон. Яагаад гэвэл дархлааг нь сайн дэмжихгүй бол манай ажилчид өвдөх магадлал өндөр. Мөн орой хонож байгаа эмч болон жижүүрүүд гээд 100 гаруй эмч нарт хоол хийдэг. Тийм учраас гал тогооны хамт олондоо салбар удирдаж байгаа захирлын хувьд маш их баярлалаа гэж хэлье.

-"Сovid-19" вирусээр өвдсөн хоёр иргэнийг бүрэн эдгээж эмнэлгээс гаргаж байна. Ямар эмчилгээ хийгдсэний үр дүнд эмчлэгдэж байгаа вэ?

-Ерөнхийдөө хүмүүс хүндэвтэр орж ирсэн. Халуурах, ханиалгах, хатгаатай байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартын зөвлөмжөөр вирусийн эм өгч байна.

Дээрээс нь дархлааг нь дэмжиж, антибиотик өгч, хоол унд сэтгэл санаагаар нь маш сайн дэмжсэнээр өнөөдөр хоёр иргэн эдгээд гарлаа. Энэ бол эмнэлгийн тусламжийн салбар, ХӨСҮТ, ЭМЯ, цаашлаад Засгийн газар маш сайн ажиллаж, урьдчилан сэргийлсний буян юм. Улсын онцгой комисс сайн ажиллаж байна.

Саяхан ХӨСҮТ-д Ерөнхий сайд У.Хүрэлсүх бэлэн байдлыг шалгаж ирсэн. Энд манайд 2007 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй байсан бол гурван пургон машиныг эмнэлгийн тусламж үйлчилгээнд явуулахаар гардуулж өгсөн. Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл зөөврийн гурван эхо аппарат өглөө. Мөн арван амьсгалын аппарат, хүчилтөрөгч, өтгөрүүлэгч гээд.

Одоо манайх арвантаван орыг иж бүрэн тоноглон, бэлэн байдлаа хангаад явж байна. Тийм учраас сайд удирдлагууддаа бүх эмч нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье.

-Эмч, эмнэлгийн ажилт­нуудыг хэдэн өдрөөр тусгаарлаж байгаа вэ?

-"Covid-19"-ийн халдварын нууц үеийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага эхлээд долоогоос 14 хоног гэж байсан. Одоо дэлхийд гарч байгаа халдваруудыг харахад 21 хоног нууц  үе байх магадлал өндөр байгаа. Тиймээс энэ хугацаанд тусгаарлая гэсэн зарчим байна. Тэгэхээр одоогоор 14 хоносон эмч нар маань долоо хоног сунгагдаж ажиллана. Ер нь бол бүрэн гүйцэд тэр хүмүүсээсээ шинжилгээ авч ажиглалт хийнэ. Эмч, ажилчдаа хянана. Тэгж байж л асуудлыг шийднэ дээ.

-"Covid-19" вируст өвчнийг эмчлэхээд бэлтгэгдсэн эмч нарын нөөц хэр их байгаа вэ?

-Халдвартын эмч нар бол хангалттай. Мөн сүрьеэгийн эмч нарыг зургаан сарын дотор бэлдэж байгаа. Тэгэхээр сүрьеэгийн тусламж үйлчилгээн дээр хүний нөөц дутагдахааргүй болсон. Халдвартын эмч нар ч гэсэн нэлээн залуужиж байна. Тэгэхээр бүр олон хүн өвчлөөд ирвэл тэтгэвэрт гарсан эмч нараа дайчилна. Эмч нараа баг болгоод гаргачихсан ажиллаж л байна.

-Эмч нарын хувийн хамгаалалт хэрэгсэл, хангамж хэр  байгаа вэ?

-Хувийн хамгаалалт хэрэгсэл бол байна. Дэлхий нийтээрээ жаахан хомс байсан. Одоо бол энд тэндээс тусламж хандив аваад өнөөдрийн хувьд бол дутсан зүйл алга.

-"Covid-19" вирусээс гадна манайд ямар өвчин их бүртгэлтэй байна вэ?

-Сүрьеэ, халдварт өвчний чиглэлээр  дүүргүүд маш их дуудлага өгдөг. Үүнд эмч нараа зохицуулаад хуваарийн дагуу явуулна. 1500 хүнд үйлчилж байна шүү дээ. Үүнд ганцхан машин явдаг. Сүрьеэгийн өвчлөл их байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 150 гаруй хүн байна. Сүрьеэгийн хавьтал нь дандаа хүүхэд болжээ. Хүүхдийн сүрьеэ нэмэгдэх хандлагатай байна. Энэ бол бидний хувьд санаа зовж байгаа асуудал. Манай сүрьеэгийн эмч нар мэргэжлийн, туршлагатай хүмүүс.

С.ЛХАМСҮРЭН

Эх сурвалж:
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.13.191.202ЗОЧИН   • 2020, 4 сарын 2. 10 цаг 01 минут

ийм цаг үед ийм зүйл бичмээргүй байв тэвчихгүй нь яг халдварын голмтонд ажиллаж буй эмч Чинбаяраа СУВИЛАГЧ НАРАА САЙН АЖИЛЛАСАН ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ ТУНСАГ ЯМАР ЁС ЗҮЙГҮЙ ХЭРҮҮЛЧ АТААЧ ГЭДГИЙГ МАНАЙ ЭМНЭЛГИЙНХЭН МЭДНЭ ОДОО БАРАГ ГАВЬЯАТ АВНА ЯААДГИЙН ГЭЭД БАЙЖ БАЙНА ИЙМ ХҮН ХЭРВЭЭ БИ НЭРЭЭ БИЧВЭЛ ОДОО ДУУДААД НАМАЙГ АЛАХААС БУЦАХГҮЙ ЗАГНАНА

103.212.118.209Зочин   • 2020, 3 сарын 31. 13 цаг 10 минут

Эмч нартаа баяр хүргэе

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.