2020 оны 4-р сарын 1
8 цаг 00 минут

“Нөхөр маань зодож, нүд рүү униар хатгаснаас болж харааны бэрхшээлтэй болсон”

Хүний эрхийн Үндэсний комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барилаа.  19 дэх илтгэлийг “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт” гэсэн сэдвээр боловсруулсан аж. Мөн “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал”, “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд боловсруулсан талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж танилцуулга хийхдээ хэлсэн юм. Тэгвэл энэ удаагийн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ээс малчин эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой сэдвийг тусгайлан хөндөж байна.  

Судалгаанд оролцсон 631 малчин эмэгтэйн 24.3 хувь нь  хүчирхийлэлд өртдөг гэж хариулжээ 

Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээлэлд үндэслэн малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс 2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг судалж, үнэлжээ. Судалгааны хүрээнд нийт 20 аймгийн 631 малчин эмэгтэйгээс асуулга авч, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 19 сумыг сонгон, комиссын ажлын хэсэг очиж ажилласан байна. Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 14 хувь нь алгадаж, цохих, өшиглөх, гарт таарсан зүйлсээ шидэх, 13 хувь нь хэл амаар доромжлох, дайрч давшлах, 10 хувь нь айлган сүрдүүлэх, гэрээс хөөх, 8 хувь нь хутга, мэсний зүйлс барьж, айлган сүрдүүлэх, 6.8 хувь нь үснээс зулгаах, хоолой боох зэрэг үйлдэл бүхий хүчирхийллийн хэлбэр нийтлэг гардаг гэж хариулжээ. 

 Санал бодлоо ямар нэг айдасгүйгээр нөхөр/хамтран амьдрагчдаа хэлж чаддаг эсэхийг тодруулахад 88.6 хувь нь “чөлөөтэй илэрхийлдэг”, 11.4 хувь нь “чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, айдастай байдаг” гэсэн байна. Тоймлон авч үзвэл, комиссын судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 24.3 хувь нь тодорхой хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн буюу өртдөг талаараа дурджээ. Ямар төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар дараах хариултыг өгч байна. 

     Тэгвэл хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүдийн 70 хувь нь хүчирхийллийг “нөхөр/хамтран амьдрагч нь үйлдсэн” гэсэн бол 6.3 хувь нь “найз залуу”, 12 хувь нь “хамаатан садан”, 6.2 хувь нь “таньдаг хүн”, 5.5 хувь нь “танихгүй хүн үйлдсэн” гэжээ. Хүчирхийлэл үйлдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулахад дараах хариултыг өгсөн байна. 

Хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан малчин эмэгтэйчүүдээс жилд дунджаар хэдэн удаа хүчирхийлэлд өртдөг талаар тодруулахад 25.4 хувь нь “1-2 удаа”, 27.1 хувь “3-5 удаа”, 33.9 хувь нь “байнга” гэж хариулжээ. Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүд дахин хүчирхийлэлд өртсөн тохиолдолд аль болох гэрээсээ дайжин зугтахыг хичээдэг бөгөөд хэрвээ зугатсан бол хөдөө хээр хонох, эсхүл танил айлаар хоног төөрүүлдэг талаараа ярьсан байна. Түүнчлэн малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухайд авч чадахгүй байгаа нь хүчирхийлэлд өртөж, гэмтэж бэртсэнээ нуух, орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй, бартаат зам ихтэй зэрэгтэй холбоотой байна. Мөн зарим үед цагдаад дуудлага, мэдээллийг хожимдож өгөх, хүчирхийлэл ихэвчлэн шөнийн цаг, сумаас алс хол үйлдэгддэг, ахуйн хүрээний архидан согтуурах явдал түгээмэл, малчдын өөрийгөө хамгаалах болон хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт, мэдээлэл дутмаг, гэр бүлийнхээ дарамт шахалтаас үүдэн цагдаад мэдэгдэхийг хүсдэггүй, эдийн засгийн боломж муутай зэрэг нь нөлөөлдөг байна.

"Тэр эмэгтэйг нөхөр байнга зодож, дарамталдаг учраас амиа хорлохоор завдаж, өөрийгөө хутгалж байсан"

ХЭҮК-ынхон алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдтэй уулзаж, ярилцах үеэр маш олон ноцтой зүйлийг хэлжээ. Энэ талаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-д оруулсан жишээнүүдийг хүргэе.

КЕЙС 1:

-2009 оноос нөхөртэйгээ хамт амьдарч, 3 хүүхэдтэй болсон. Анх нэг гэрт орохдоо өөрийн өмчийн 20 бог малтай очиж байсан. Өнгөрсөн хугацаанд малын ашиг шимийг хүртэж, санхүүгээ өөрөө захиран зарцуулах эрх мэдэлгүй амьдарч ирлээ. Тэр ч бүү хэл хүүхдийн мөнгө, амаржихын өмнөх болон дараа өгдөг мөнгө зэргийг зарцуулж үзээгүй. Хоол унд, угаалгын нунтаг, саван гэх мэт зүйлс дэлгүүрээс зээлээр авахаар бөөн хэрүүл маргаан болдог байв. Хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн болохоор багийн эмч дээр очиж жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт тавиулах гэтэл “Хадам ээж чинь битгий тавьж өгөөрэй гэсэн, хадам ээжид чинь загнуулна” гээд тавьж өгөөгүй. Хамтын амьдралын 8 жилийн хугацаанд би энэ айлд мал маллаж, өөрийн болон хадмынхаа гэр барааг нь янзалж тусалж ирсэн. Нөхөр намайг байнга хэл үгээр доромжилж,  хардаж сэрддэг. Ээж нь “Гар л битгий хүрээрэй. Хууль нь чанга юм билээ” гэдэг болохоор зоддоггүй, гэхдээ үг хэлээр доромжилж, сэтгэл санааны болон эдийн засгийн байнгын хараат байдалд байлгах төдийгүй гадагш хүнтэй харилцуулахгүй, өөрсдийнхөө эрхшээлд байлгаснаас энэ бүгдийг тэсэх аргагүй болсон. Бага хүүхдээ аваад замын унаанд дайгдаж, Улаанбаатар хотод ирсэн... Хүүхдүүдээ өөр дээрээ авч, гэр бүлээ цуцлуулмаар байна...

                               (Баянхонгор аймгийн Жинст сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

 КЕЙС 2:

-Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яахав гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах нь бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно, чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй гэж дарамталж,  гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй. Би аргаа бараад танай байгууллагад эрхээ хамгаалуулахаар хандаж байна...

(Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйд хамтарсан баг эрсдэлийн зэргийн үнэлгээ хийх явцад эмэгтэй дахин зодуулсан байна.) Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байхгүй учраас дахин хүчирхийлэлд өртөх шалтгаан болсон...

  (Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс)

 

 КЕЙС 3:

-Миний бие хөдөө нөхөр, 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Богтлогдож айлын эхнэр болохоос өмнө нөхрөө нэг л удаа харсан. Тэр үед би дээд сургуулиа төгсөөд аймагтаа ирчихсэн, мэргэжлээрээ ажил олоогүй учраас хувийн компанид худалдагчаар ажиллаж байсан. Тэгээд орой ажлаа тараад явж байтал нэг машинтай хүн дэргэд ирж зогсоод,  “Хаана хүрэх вэ, гадаа хүйтэн байна, гэрт чинь дөхүүлээд өгье” гэж хэлсэн. Би машинд суусан, хэсэг явж байтал ард нь сууж явсан залуу буюу манай нөхөр намайг хүчээр авч явсан. Аймгийн төвөөс 190 гаруй км зайтай Бөхмөрөн сумын нутагт нөхрийн аав,  ээжийн гэрт хүчээр авчирч, аавынхаа болон өөрийнхөө гэрийн галд мөргүүлсэн. Яах ийхийн зуургүй шинэ дээл, хувцас өмсгөж, “Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм, манай хүүтэй амьдралын замаа холбо, манай хүү муу хүн биш, бид маргааш танай аав ээжид хадаг сүү барьж очно” гэсэн.

Хэдийгээр хүсээгүй ч, хэрэв татгалзсан тохиолдолд насаараа жаргал үзэхгүй, ганц бие явдаг гэж урьд нь сонсож байсан учраас уйлан байж эхнэр нь болсон. Шөнө нь манай нөхөр хүчээр бэлгийн харьцаанд орж, удалгүй жирэмсэн болсон. Нэгэнт хүний эхнэр болсон учраас янз бүрийн ааш зан гаргах бүрт тэвчээд амьдарч ирсэн. Гэтэл тэр цагаас хойш байнга зодож, дарамталдаг болсон. Олон удаа цагдаад гомдол гаргаж, эрүүгийн болон зөрчлийн хэргээр арга хэмжээ авахуулж байсан. Нөхөр хоёр ч удаа намайг зодож, хүнд гэмтэл учруулсан учраас аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч, шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн маань буруу байжээ. Би нөхөртэйгээ байнга хэрүүлтэй байж ирсэн. Гэрлэлтээ цуцлуулж 4 хүүхдээ болон мал, гэр зэргээ өөртөө авмаар байна...

(Увс аймгийн Улаангом сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс)

 КЕЙС 4:

-Өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй бэлэвсэн хоцорсон. Сүүлд суусан нөхрөөсөө гурван хүүхэдтэй, нийт таван хүүхэдтэй. 2009 оноос хойш нөхөртэйгээ хамт айлд туслах малчнаар ажиллаж байна. Суусан цагаас хойш нөхрийн ааш авир танигдаж эхэлсэн, эрүүлдээ ч элдэв янзын ааш гаргадаг ч хүүхдүүдээ бодоод тэвчдэг. Ямар ч шалтгаангүй уурладаг, уурлахаараа биед хүрнэ, хутга шөвөг барина, төмөр авч цохино. Нэг орой намайг буруу зөрүү ярьснаас болж уурлаж, орны төмөр авч чулуудсан, гэрээс гараад зугтсан чинь араас мотоцикльтой хөөсөн. Энэ талаар цагдаад хэлье гэхээр хүүхдүүдээ бодоод, нөхрөө өрөвдөөд чаддаггүй. Нэг шөнө ууртай залгахаар нь айсандаа хүүхдүүдээ аваад машиндаа хоносон, тэгтэл эргүүлийн цагдаатай таарч, бичиг баримт шалгатал, бичиг баримтаа яарсандаа авч гараагүй байсан. Цагдаа сэжиг аваад надаас учир байдлыг асууж, миний нөхцөл байдлыг мэдсэн. Ингэж арав гаруй жил цагдаад хэлэлгүй тэвчсэний дараа сая нэг цагдаад мэдүүлэг өгч, нөхрөө долоо хоног баривчилгаанд явуулсан. Өмнөх арав гаруй жилийн хугацаанд гаргасан зан авир, үйлдлийн талаар хэлээгүй, зөвхөн тухайн үед болсон хэргээр л баривчлуулсан. Нөхрөөсөө байнга айдаг, зүрх өвддөг болсон...

 

(Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

 

 КЕЙС 5:

-Манай нутгийн бэр болж ирсэн 30 настай эмэгтэй нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь архи ууж элдвээр харааж, доромжлон зоддог. Өмнө нь тэр бүсгүй нөхөртөө зодуулаад харанхуй шөнө хүүхдүүдээ дагуулаад гүйж ирэхэд нь орон гэртээ оруулж, хоол унд хийж өгч хонуулж байсан. Үүнээс хойш нөхөр нь намайг үзэхээ байсан. Тус эмэгтэйг нөхөр нь байнга зодож дарамталдаг болохоор сүүлдээ амиа хорлохыг завдаж, өөрийгөө хутгалж байсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Учир нь хадмууд нь “Чи өөрийгөө хутгалсан, бүх зүйл чамаас болдог биз дээ” гэх мэтээр дарамталдаг болсон....

                      (Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

 

16
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.27.155Зочин   • 2020, 4 сарын 3. 13 цаг 53 минут

зарим монгол эрчүүд арай л бх юмаа

202.131.238.194зочин   • 2020, 4 сарын 3. 11 цаг 31 минут

Хуулийн мэдлэг дутуугаас хүчирхийлэл их үйлдэгдэж байгаа болов уу тэр сумын төвд байгаа цагдаа хэсгийн төлөөлөгч нар өдөр бүр хуулийн сургалт хийж иргэдэд мэдээлэл сайн түгээгээч

202.131.238.194зочин   • 2020, 4 сарын 3. 11 цаг 26 минут

хууль хүчний байгууллага нь шинээр гарсан хууль дүрмээ иргэддээ сайн ухуулж сургалт сурталчилгаа хийж байх хэрэгтэй мөн багийн хурал гэх мэтийн олон хүн цугласан газарт хуулийн мэдээллийг сайн хийж байх хэрэгтэй

202.131.238.194зочин   • 2020, 4 сарын 3. 11 цаг 21 минут

энэ бол өнөөгийн нийгэмд байгаа хамгийн гашүүн бөгөөд үнэн дүр зураг хууль дүрэм гэж байдгийг үл ойшоосон эсвэл тухайн суманд ажиллаж байгаа цагдаа хэсгийн төлөөлөгч нь найзан дундаа орчихсон хууль дүрмээ сахиулж чадахгүй иймэрхүү байдал дэгсдүүлж хэлэхэд бүх сумдад байгаа шүү

202.179.27.57эр ба эм   • 2020, 4 сарын 2. 11 цаг 19 минут

50/50 хувь шүү дээ...

202.126.89.102Зочин   • 2020, 4 сарын 2. 10 цаг 26 минут

Ямар өрөвдмөөр амьдрал вэ. Ээжүүд минь хүүгээ яаж хүмүүжүүлж юу зааж өгөөд байдаг юм бэ. Хүүгээ зөв өсгө л дөө. Амьдралд нь битгий хутгалдаад бай л даа. Зөв өссөн хүү зөв л аав хань болно.

59.153.85.122Зочин   • 2020, 4 сарын 2. 0 цаг 48 минут

Амьдрал зохиох угаасаа хэцүү Сайн залуутай учирсан нь хэд билээ Сайн бүсгүйтэй учирсан нь хэд билээ Миний мэдэх эмэгтэй найзууд ханьлах хүнээ олохгүй байна гэдэг Миний мэдэх эрэгтэй найзууд ахиж хүнтэй суухгүй гэдэг Энэ бүхэн дунд эр эм гэлгүй муу нь хожиж сайн нь хохирсоор байгаа. Сэтгэл зүйч нийгмийн ажилтан гэр бүлийн зөвөлгөө өгч байгаа хүмүүс нь өөрсдөө жендерийн асуудалтай тэгсэн мөртөө хүнд зөвлдөг. Наад захын үг ярианаас нь ил сонсогдоно. Ер нь бүх давхрагтаа хүмүүжлийн доголдол Сэтгэлгээний сэтгэл зүйн өөрчлөлттөй болсон харагддаг.

202.179.27.118Санхүүтэй бол   • 2020, 4 сарын 1. 13 цаг 25 минут

Орох орон оочих аягагүй хүмүүс л хүнд зодуулдаг байх. Тэрнээс санхүүгийн хувьд ганцаараа амьдрах чадвартай бол салаад амьдрахад л болоош дээ. Зоддог гар нь ирвэл цагдаад өгөөд л болоошш дээ

64.119.18.174Гэр бүл судлаач   • 2020, 4 сарын 1. 12 цаг 49 минут

Монгол улсад сүүлийн 30 жилд орж ирсэн нэг зүйл бол гадаадын хуулбар сэтгэлгээ. Өөрийгөө боловсролтой гэж эндүүрсэн гадаадын хуулбар сэтгэлгээтэй хүн олширсон.Үүний нэг тод жишээ бол "гэр бүлийн хүчирхийлэл" гэх нэр томъёо. Монгол эр хүн түүхэн уламжлалаараа гэр бүлээ эхнэрээ "бурхны хишиг" гэж шүтэж хайрлаж ирсэн байдгийм. Тэхлээр гэр бүлийн хүчирхийлэл манайд байгаа бол гаднаас импортолсон бна. Үүнийг судлах хэрэгтэй.

202.9.46.134Zochin   • 2020, 4 сарын 1. 11 цаг 43 минут

Byambadorj gj hvniig solih boloogvi yu HEYkomiss muu bn soliochee tetgebriin hvniig

203.91.112.133Зочин   • 2020, 4 сарын 1. 11 цаг 29 минут

Яасан гунигтай хэцүү юм бэ. Зүгээр л салаад тайван амьдарвал аштай юу

202.55.188.82Зочин   • 2020, 4 сарын 1. 11 цаг 06 минут

Салах гэхээр нь бараг л амьд явах аргагүй болгодог байх.энэ чинь л хүний эрх .нөхрийг нь 7 хоног баривчлаад яах юм бэ эргэж ирээд давтагдаад байхад эрс тэс арга хэмжээ авмаар юм

66.181.183.225Зочин   • 2020, 4 сарын 1. 9 цаг 30 минут

салаач дээ

202.131.243.186Зочин   • 2020, 4 сарын 1. 9 цаг 25 минут

зоддог хүчирхийлдэг муухай нөхөрөө / нөхөр маань/ байхдаа яахавдээ ийм нөхөрөөс эмэгтэйчүүд шууд салах хэрэгтэй

192.82.74.7Зочин   • 2020, 4 сарын 1. 8 цаг 31 минут

ЖААХАН ӨӨДРӨГ ЮМ НИЙТЛЭ Л ДЭ:Э.

202.126.89.3Зочин   • 2020, 4 сарын 1. 8 цаг 09 минут

Энэ худлаа байхаа. Монгол хүүхнүүд тэгэж хүнд дарлуулах уу. Ижилхэн л үзнэ шүүдээ. Сөрсөн базаа хийж байгаа байхаа

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.