Олон улсыг хамарсан COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монголбанк санаачлан маргаашнаас /2020.04.01/ эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20 хувь бууруулахаар боллоо. Энэхүү шийдвэрийг "Ариг", "Богд", "Голомт", "Капитрон", "Кредит", "Хас", "Чингис хаан", Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Иргэд та бүхэн өөрийн эрүүл мэндээ хамгаалж, банкны салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэхээс татгалзан, төлбөр тооцоогоо интернет банк, мобайл банкны үйлчилгээ ашиглан хийхийг уриалж байна.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
юуны 20% бууруулах вэ шууд бүрмөсөн тэгдэх хэрэгтэй
ЭНЭ АРР Д ЗАРДАЛ ГАРАХГҮЙ БАЙХ АТАЛ ӨДИЙ ХҮРТЭЛ ДЭЭДҮҮ ИХ ШИМТГЭЛ ГЭЖ АВСАН ЗОХИОН БҮТЭЭСЭН it ИНЖЕНЕРИЙН ЦАЛИН 1 УДАА ГАРГААД ХИЧНЭЭН ОЛОН ЖИЛ ИРГЭДИЙГ ШУЛАВАА?
100 аас хорин төгрөг үү. тэглэх хэрэгтэй ш дээ