2020 оны 4-р сарын 1
8 цаг 30 минут

Ц.Ганхуяг: Коронавирусийн халдвар нүүдлийн шувуунаас хүнд дамжих боломж бага

Нүүдлийн шувууд коронавирусийн халдвар зөөвөрлөж ирэх магадлалтай учир хүүхдүүдээ гадаа тоглуулахгүй байх зөвлөмжийг албаны хүмүүс өгсөн.  Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн биологич Ц.Ганхуягаас тодрууллаа.

-Нүүдлийн шувууд халдварт өвчин зөөвөрлөж ирэх тохиолдол байдаг уу?

-Манай улсад нүүдлийн шувууд, шувууны томуу өвчинг зөөвөрлөж ирэх тохиолдол их байдаг. Ялангуяа галуутын овгийн шувуудаас илэрдэг. Монгол Улсад шувууны томуу өвчний анхны тохиолдол 2005 онд бүртгэгдэж байсан. Сошиал орчинд “Коронавирус нүүдлийн шувуудаар дамжих тохиолдол байгаа” гэсэн мэдээллүүд гарсан. Энэ нь баталгаатай мэдээлэл биш юм. Судалгааны ажлуудыг хийж байна. Одоогоор нүүдлийн шувууд коронавирусийн халдвар зөөвөрлөсөн тохиолдол Олон улсын хэмжээнд гараагүй байна.

-Монголд коронавирусийн халдварыг нүүдлийн шувууд зөөвөрлөж ирэх боломжтой юу?

-Олон улсын судлаачдын баг нүүдлийн шувууд олон төрлийн вирус тээдэг учраас коронавирусийн халдвар зөөвөрлөгдөх магадлалтай гэж үзэж байгаа. Харин Монголд  нүүдлийн шувуудаас халдвар хүнд халдах боломжгүй гэж бодож байна. Учир нь монголчууд нүүдлийн шувуудтай ойртож, хавьтал үүсгэх нь бага байдаг. Бусад улсын хүнсний хэрэглээтэй харьцуулахад, монголчууд шувууны мах бага хэрэглэдэг.  

-Нүүдлийн шувуудад элбэг тохиолдох өвчлөлүүд хүнд ямар хэлбэрээр дамждаг вэ?

-Шувуунаас хүнд ахуйн хавьтлаар дамжина. Монголчуудын хувьд нүүдлийн шувуудтай  ойр харьцах, алж хороох тохиолдол бараг байдаггүй. Зоонозын  өвчин судлалын үндэсний төвөөс жил бүрийн хавар 14 аймагт нүүдлийн шувуудын зүйл ангид судалгаа хийдэг. Яг одоо судалгааны ажил  эхэлчихсэн байгаа. Аль нууранд, ямар шувууд ирсэн, тоо толгой нь өссөн уу, буурсан уу гэдгийг тогтоох судалгаа хийдэг. Энэ судалгаагаар өвчтэй шувууны тоо толгойг давхар хянадаг.

-Нүүдлийн шувуудыг өвчтэй эсэхийг яаж мэддэг вэ ?

-Судалгаа явуулах нутаг дэвсгэрт үхсэн шувуу байна уу гэдгийг тандалт судалгааны аргаар тогтоодог. Мөн хөдөлгөөнийг ажиглахад  доороо эргэлдэх, нисэж, явж чадахгүй байх зэрэг байдал ажиглагддаг.

-Нүүдлийн шувуугаар дамжих магадлалтай өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Зоонозын өвчин судлалын төвөөс жил бүр шувууны томуунаас урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргадаг. Иргэд нүүдлийн шувуудтай ойртохгүй, шувууны сангас дээр гишгэхгүй байх. Шувууны сангас дээр гишгэсэн тохиолдолд бохирын өвчин гарах эрсдэлтэй. Шувууны сангас фосфорын хүчил их хэмжээгээр агуулдаг учраас харшил үүсгэх магадлал өндөр байдаг. Эдгээрээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсанд байнга байршуулдаг байгаа.

-Коронавирусийн халдвар нүүдлийн шувуугаар зөөвөрлөгдөж орж ирвэл ард иргэд өөрсдийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Хэрвээ ийм тохиолдол бүртгэгдвэл иргэд нүүдлийн шувуудтай ойртож, устгахгүй байх, үхсэн шувуутай тааралдвал мал эмнэлэг, зоонозын өвчин судлалын байгууллагад мэдээлэх хэрэгтэй. 2011 оноос хойш хийсэн судалгааг үзэхэд, монголчууд нүүдлийн болон хээрийн шувуудыг тэжээх, хүнсэндээ хэрэглэх тохиолдол бараг байдаггүй болохыг тогтоосон. Өдөр тутамдаа шувууны мах хэрэглэдэг улсуудтай харьцуулахад,  хавьтал бага гэсэн үг.

-Зөвхөн шувуутай ойртож хавьтахаас гадна, өөр ямар тохиолдолд нүүдлийн шувуунаас халдвар хүнд дамждаг вэ. Хүмүүс хүүхдүүдээ салхинд гаргахаас эмээж байх шиг байна?

-Галуу, тахианы аж ахуй хувиараа эрхэлдэг хүмүүс гадуур шувуугаа мал шиг бэлчээдэг. Тэр үед нь вирус, өвчин тээсэн нүүдлийн шувууд холилдож,  бусдад тараах магадлал байж болно. Иймэрхүү байдлаар хавьтал үүсэж болзошгүйг хувиараа шувууны аж ахуй эрхэлдэг хүмүүст мэдээлж байсан.

- Орж ирж магадгүй гэж үзэж байгаа бол сэргийлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-14 аймгийн Зооноз өвчин судлалын төвийн байгууллагуудад хаврын судалгааны ажлыг хийхдээ үхсэн болон, өвчтэй шувууны шинж тэмдэг илэрсэн эсэхийг ажиглах, тогтоох тусгай арга зүйг хэрэгжүүлж байна. Нийслэлээс эхлээд Баянхонгор, Говь-Алтай аймгуудын судалгааны ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ.

Т.Эрдэнэчимэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.