Азийн хөгжлийн банкнаас Гаалийн Ерөнхий газрын хамт олонд 200 сая төгрөгийн тусламж үзүүллээ.
ГЕГ "Коронавирусийн хүнд хэцүү үед гаалийн байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Энэ цаг үед коронавирусээс хамгаалах хувцас хэрэглэх, эд хөрөнгө хандивлаж байгаад та бүхэнд талархаж байна.
Азийн хөгжлийн банк "Монгол Улсын Засгийн газар коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шуурхай авч чадсанд баяр хүргэе. Коронавирусийн халдварын эсрэг ажиллаж буй та бүхэнд 200 сая төгрөгийн тусламж үзүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү тусламжид 100.000 маск, 1000 хамгаалах хувцас хэрэглэл, 1000 нэг удаагийн бээлий багтаж байгаа" гэлээ.