2020 оны 4-р сарын 2
8 цаг 10 минут

“Суманд жилд 80 эх амарждаг гэж тооцоход тэдний 15-20 хувь нь л эрүүл хүүхэд төрүүлж байна”

Хүний эрхийн Үндэсний комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Өчигдөр 19 дэх илтгэлээс алслагдсан аймаг, суманд амьдарч байгаа малчин эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд хэрхэн өртөж байгаа талаарх жишээнүүдийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад алслагдсан аймаг, сумын малчин эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж авч чадахгүй эрүүл мэнд, амь насаараа хэрхэн хохирч байгаа талаарх судалгааны үр дүн, тоо баримт, бодит кейсүүдийг хүргэж байна. Мөн хөдөөд өсвөр насны охидын төрөлт их байгаа, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл дутмаг байгаагаас ихээр хохирч байгаа мэдээлэл ч байна.

Хөдөө амьдарч буй өсвөр насны охидын төрөлт жилээс жилд өсөж байна 

2019 оны байдлаар Монгол Улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь, мөн нийт ажиллах хүчний 24.1 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Харин тус онд нийт 285482 малчин бүртгэгдсэний 166368 нь буюу 58.3 хувь нь эрэгтэй, 119114 нь буюу 41.7 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас харахад,  хүйсийн хувьд эрэгтэйчүүд давамгайлж байна. Нийт малчдын 31 хувь нь 15-34 нас, 59.2 хувь нь 35-59 нас, 9.9 хувь нь 60-аас дээш насны малчид байна. Мөн 15-24 насны залуу малчдын 69.8 хувь нь эрэгтэй, 30.2 хувь нь эмэгтэй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс 2 үзэхэд сүүлийн жилүүдэд залуу, дунд үеийн малчдын тоо буурч, малчдын залгамж халаа багасах хандлагатай байгаагийн зэрэгцээ залуу малчдын дундах хүйсийн харьцаа зөрүү ихтэй байгаа ажээ.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнгээс үзэхэд,  эмэгтэйчүүдийн 3.7 хувь нь, хөдөөгийн охидын 6.1 хувь нь 18 наснаас өмнө хүүхэд төрүүлсэн байна. Харин тус судалгаанд охидын төрөлтийг 3 жилийн байдлаар хот, хөдөөгөөр харьцуулснаас үзэхэд хөдөө амьдарч буй өсвөр насны охидын төрөлт жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.

Судалгаанд хамрагдсан 631 малчин эмэгтэй хүүхдээ хаана төрүүлж байсан талаар тодруулахад, 49 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 39.8 хувь нь сумын эмнэлэгт, 3.8 хувь нь Улаанбаатар хотын эмнэлэгт, 3.1 хувь нь гэртээ, 2.8 хувь нь өөр аймгийн эмнэлэгт, 1.5 хувь нь хувийн эмнэлэгт амаржсан гэж хариулжээ. Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 91 хувь нь амаржих үед ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй гэж хариулсан ч үлдэж буй 9 хувь нь эх баригч эмч, эмнэлгийн ажилтны харилцаа, хандлага муу, нууц хадгалж чаддаггүй, эхийн амрах байрны хүрэлцээ хангалтгүй, эмнэлгийн тусламж авахад хугацаа алддаг гэх зэрэг шалтгааныг дурдсан байна.

Түүнчлэн малчин эмэгтэйчүүдийн 53.6 хувь нь “эхийн амрах байраар үйлчлүүлж байгаагүй”, 9.6 хувь нь “тийм байр байдгийг мэддэггүй” гэсэн байна. Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 67.7 хувь нь төрсний дараа үеийн 40 хоногийн тогтмол хяналтдаа орсон бол 32.3 хувь нь чадаагүй байна. Төрсний дараах үеийн хүндрэл бэрхшээлийн дийлэнхэд нярайн үзлэг, хяналтыг гэрээр хийдэггүйн улмаас аймаг, сумын эрүүл мэндийн төв рүү очих нь хүндрэлтэй байдаг, мал аж ахуйн ажлаас шалтгаалж нярай хүүхдээ асрахад хүнд байдаг гэх мэт шалтгааныг дурджээ.

 Хөвсгөл аймагт гэртээ амаржсан 6 тохиолдол бүртгэгдсэний тав нь малчин эмэгтэй байжээ 

ХЭҮК-ынхон алслагдсан аймаг, сум дахь малчин эмэгтэйчүүдтэй уулзаж, ярилцах үеэр эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээтэй холбоотой маш олон ноцтой жишээг ярьжээ.  Энэ талаар "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-д оруулсан жишээнүүдийг хүргэе.

Кейс 1:

-Би хүүхдүүдтэйгээ амьдардаг, хүү 16, охин 12 настай. Өөрийн хэдэн тооны хонь, ямаатай мөн хажуугаар нь айлын малыг хариулж, малладаг. Миний бие өвдөөд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр сумаас яваад очиход эмнэлгийн цаг дууссан тул 20 хоногийн дараах цаг байна гэх шалтгаанаар эмчид үзүүлж чадаагүй. Би хэдэн хонь, ямаагаа хажуу айлдаа гуйж үлдээгээд эмнэлэгт үзүүлчихээд орой ирнэ гэж хэлээд орхиод ирсэн. Миний хувьд хүүхдүүдээ зуны амралтаар ирсэн үед зав зайтай болдог энэ үед үзүүлэх гээд очиход зарим эмч нар амралтаа авсан, эсвэл үзүүлэх цаг дууссан гэх шалтгаанаар эмчид үзүүлж чаддаггүй учраас хувийн эмнэлэгт үзүүлчихээд ирсэн. Угтаа би сайн дураараа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлдөг хэдий ч улсын эмнэлэгт үзүүлж чаддаггүй...

(Дархан-Уул аймгийн Хонгор сумын өрх толгойлсон малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

  

Кейс 2:

-Малчин эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын асуудал хэцүү. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 338 дугаар тушаалын дагуу жирэмсэн эмэгтэйчүүд эхний 3 сардаа хяналтад орох ёстой. Энэ нь ургийн гажгийг илрүүлэх зорилготой юм. Гэтэл малчин эмэгтэйчүүд ирж, хяналтад ордоггүй. Жирэмсний 5 сартайд мөн ургийн гажгийг илрүүлэх, ЭХО-д харуулах хяналт хийдэг. Үүнд бас ирдэггүй. Одоо цоо эрүүл жирэмсэн эмэгтэй гэж байхгүй болсон. Эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүдэн бөөр, үтрээний үрэвсэлтэй, даралт ихсэх эмгэгтэй малчин эмэгтэй их болжээ...

(Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас)

Кейс 3: 

-Эрүүл амарждаг эмэгтэйчүүд гэж байхгүй. Дандаа л эрхтэн тогтолцооны эмгэгтэй. Тэгэхээр суманд хянаад төрүүлнэ гэдэг нь эрсдэл тохиолдох магадлалыг өндөрсгөдөг. Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан 8 удаагийн үзлэгт заавал үзүүлж баймаар байна. Жилд 80 эх амарждаг гэж тооцоход тэдний 15-20 хувь нь л эрүүл хүүхэд төрүүлж байна. Бусад нь бэлгийн замын, эсхүл эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эсхүл хүүхэд нь ямар нэгэн гажигтай төрөх магадлал өндөр байна. 36 долоо хоногтой жирэмсэн эхийг аймагт хүргэж өгөхөөр тушаалд заасан. Бид үнэндээ яг энэ хугацаанд нь хүргэж өгч чаддаггүй. 38 долоо хоногтойд нь эсхүл заримыг нь өвдөж эхлэнгүүт хүргэж өгдөг. Гол нь амрах байр хүрэлцэхгүй байна.

(Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас)

 

 

 Кейс 4:

-Манай сумын эмнэлэг 15 ортой, хүүхдийн дөрөвхөн ортой, эмэгтэйчүүдийн нэг их эмч, хоёр бага эмч ажилладаг. Эм тариа хүрэлцдэггүй. 3,000 хүн амтай ч, 10,000 хүн амтай ч ялгаагүй эмнэлгийн ор, хангамж нь тооны хувьд адил учраас төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байна. Иймд сумын хүн амын тоонд харьцуулж аливаа төрийн үйлчилгээний хүртээмжийг (эмч, орны тоо гэх мэт) тооцож үзэх хэрэгтэй байна. Бас нэг асуудал бол өмнө нь жирэмсэн эмэгтэйчүүдийг суманд төрүүлдэг байсан бол одоо заавал аймгийн нэгдсэн эмнэлэгт төрүүлдэг болсон. Сумаас аймагт очиж амаржих нь унаанаас авахуулаад хүндрэлтэй, мөн аймагт эхийн амрах байр олддоггүй, таван ортой нэг тасаг л ажилладаг. Дээр үед сумдад эхийн амрах байр буюу нэгдлийн амрах байр гэж байсан.

Сумдаас аймагт очиж, төрж буй малчин эмэгтэйчүүд байрлах байргүй тул зарим нь төрмөгцөө замын унаанд сууж сум руугаа харьдаг, зарим нь айлд түр байрладаг ч удаан байж чадахгүй тул хэд хоноод сум руугаа буцдаг. Саяхан зэргэлдээ суманд дөнгөж амаржсан эмэгтэй нярай хүүхдээ тэврээд шуудангийн унаанд суугаад сум руу явж байгаад шуудангийн машинд чихцэлдээнтэй, агааргүй байснаас болоод нярай нь эндчихсэн. Иймд алслагдсан бүс, суманд амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд суманд нь амаржих, эхийн амрах байрыг нэмэгдүүлэх талаар төр арга хэмжээ авмаар байна...

(Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)

Кейс 5: 

-Манай аймагт гэртээ амаржсан 6 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 5 нь малчин эмэгтэй байсан. Орон нутгаас яаралтай тусламж хүрч очдоггүй, хүрэх гэсээр байтал төрчихсөн байдаг. Жирэмсэн малчин эмэгтэйчүүд, ялангуяа хилийн бүс нутагт амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ нь тулгамдсан асуудал юм. Иймд хүүхдийн эмч, эх барих эмч нарыг алслагдсан бүс нутагт сургаж байршуулах ажил чухал байна. Манай аймаг 23 сумтай, 6 сум эх барих эмчтэй. Одоо 3 суманд нэмж ажиллуулахаар төлөвлөж байна…

(Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагатай хийсэн ярилцлагаас)

  

Кейс 6:

-2012 онд Ханх суманд умайн гадуурх жирэмслэлттэй, 33 настай эмэгтэйд яаралтай түргэн тусламж шаардагдан нэгдсэн эмнэлэгт дуудлага өгснөөр алсын дуудлагын баг цаг алдалгүй гарсан. Харамсалтай нь дуудлага гарснаас хойш 16 цагийн дараа очиход 4 цагийн өмнө тэр эмэгтэй цус алдалтын шоконд орж нас барсан байсан. Эхийн эндэгдлийн дүгнэлт нь дэд бүтцийн хожимдол гэж гарсан... Мөн 2017 онд ихэр урагтай, 29 настай эмэгтэйн ураг орчмын шингэн цагаасаа өмнө гарч, төрөлтийн 1 дүгээр үе эхэлсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэхэд зам харилцаа муу, хүндрэлтэй, цаг алдах байсан учир Оросын Холбооны Улсын Тункен аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж эх, нярайн амь насыг аварсан...

Хөвсгөл аймгийн Ханх сумаас аймгийн төв хүрэхэд 270 км зайтай бөгөөд дэд бүтэц муу, даваа бартаа ихтэй тул Оросын Холбооны Улстай хиллэдэг учраас эх, нярайн хүндрэл гарсан үед хөрш улсын Тункен аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж эх, нярайн амь насыг аврах шаардлага гардаг. Энэ нь цаг хугацаа алддаггүй, эрсдэлгүй, найдвартай арга боловч 2 улсын хоорондын гэрээ хэлэлцээрээс шалтгаалан өртөг өндөр, эдийн засгийн хувьд ар гэр болон Эрүүл мэндийн төвд маш их дарамт үүсгэдэг...

                        (Хөвсгөл аймгийн Ханх сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас)

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.