2020 оны 4-р сарын 2
12 цаг 40 минут

“Хөдөө аж ахуйн бирж”-ийн захирал асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгах уу

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг 2013 онд байгуулсан.

Энэ биржээр дамжуулж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, арилждаг.

Өөрөөр хэлбэл, “Хөдөө ахуйн бирж” нь бараа, түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл боломж, онцлогоос шалтгаалан худалдагч, худалдан авагч талуудын бараа, түүхий эд худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр тооцоо хийж гүйцэтгэх буюу хоёр талт клирингийн зарчмаар төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг үзүүлдэг.

ТӨБЗГ-аас “Хөдөө аж ахуйн бирж”-ийн 2015-2016 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалтыг хийсэн байна.

Тухайн үед “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирлаар Жадамбын Эрдэнэбат ажиллаж байжээ.

Ж.Эрдэнэбат нь 1996-2001 онд  “Ноён суудал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал, 2002-2004 онд “Ханын материал” ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал, 2007-2013  “МОСДАК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Ингээд 2013 онд “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож 2016 оны арваннэгүгээр сарын 22-ныг хүртэл ажилласан байна. Тэрээр энэ ажлаас чөлөөлөгдсөний дараа “Монголын үнэт цаасны бирж” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.

Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

Хамгийн ноцтой нь гэвэл Ж.Эрдэнэбат “Хөдөө аж ахуйн бирж”-ийг удирдаж байхдаа буюу 2015 онд тус биржийн нэмэлт хувьцааг гаргах үед 537.8 сая төгрөгийн зөрчил гаргажээ. Өөр бусад ноцтой зөрчлүүд ч ил болж эхлээд байна.

ТӨХ-ны 2015  оны арваннэгдүгээр сарын 26-ны “…”Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн нэмж гаргасан хувьцааг худалдах тухай” 699 дүгээр тогтоол”-ын 5 дугаар заалтад “Компани шинээр хувьцаа гаргасантай холбогдуулан хөрөнгө оруулагч нартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, нэмэлт хувьцаа гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг компанийн үйл ажиллагаанаас санхүүжүүлэхийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн ТУЗ-д зөвшөөрсүгэй” гэжээ.

Гэтэл “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нь нэмэлтээр гаргасан хувьцааг худалдаж авсан БНХАУ-ын 5 компаниас өгсөн урьдчилгаа 10 хувь болох 1.059 тэрбум төгрөгийн хөрөнгөөс нэмэлт хувьцааг гаргахтай холбоотой зардлыг санхүүжүүлжээ.

Ингэхдээ “Nasdaq” групптэй зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж 5 хоногийн сургалт зохион байгуулахдаа 193.1 сая төгрөгийн төлбөр төлсөн. Үүнээс татвар болох 38.6 сая төгрөгийг аваагүй. Энэ нь улсад хохирол болж үлдсэн.

Мөн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь өөрөө Мэдээллийн технологийн албатай атал “Куалмарт” компанитай гэрээ байгуулж 32.9 сая төгрөг төлсөн.

Тэр ч байтугай өөртөө Хуулийн зөвлөхтэй мөртлөө “Цогт энд Нандин” ХХК-тай сард  цагт 500 мянган төгрөг төлсөн гэх гэрээ байгуулж, нийтдээ 63.8 сая төгрөг төлжээ.

“Цогт энд Нандин” ХХК-ийн партнер Нацагдоржийн Цогт нь өдгөө Ж.Эрдэнэбаттай хамт “Монголын үнэт цаасны бирж” ХХК-д хамт ажилладаг. Н.Цогт  тус компанийн ТУЗ-ийн дарга, харин Ж.Эрдэнэбат “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш дээрх компанийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна.

Үүнээс гадна “Булган брокер” ХХК-тай зуучлалын гэрээ байгуулж 4.8 сая төгрөг төлөхөөр байтал нэмэлт хувьцааны төлбөрийн 90 хувийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-д шилжиж ороогүй байхад 48.8 сая төгрөг төлсөн.

Нэг үгээр хэлбэл, Ж.Эрдэнэбат нь “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тусгай дансанд байршуулах ёстой  нэмэлт хувьцаа худалдсан 1 тэрбум гаруй төгрөгөөс ТӨХ-ны тогтоол зөрчиж, нэмэлт хувьцаа гаргахтай холбоотой зардал, ажлын байрны түрээс, цалин зэрэг зардлуудыг санхүүжүүлсэн байгаа юм.

Түүнчлэн Ж.Эрдэнэбат нь “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2014 онд ХХААЯ-аар тендер зарлуулж, өөрсдийн программаа 890 сая “шахсан” гэх мэдээлэл байна. Хамгийн гол нь шинжээчдийн дүгнэлтээр уг программ зах зээлийн үнээс даруй 4-5 дахин өндөр байсан нь тогтоогдсон байна.

Уг программыг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-д хүлээлгэж өгөхдөө эх код, системийн тайлбар, мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллийг өгөөгүйгээс цаашид ашиглах боломжгүй болжээ. Ингэж төрийн 890 сая төгрөг салхинд  хийссэн байна.

Гэрээний дагуу бол эдгээр мэдээллийг худалдан авагчид заавал өгч, программыг өөр газарт худалдахгүй байх ёстой юм. Гэтэл дээрх программ хангамжийг өдгөө Ж.Эрдэнэбат “Монголын үнэт цаасны бирж” ХХК-д ашиглаж байгаа гэх мэдээлэл бий.

Ийм хууль бус, ёс суртахууны асуудал гаргасан нөхөр дараагийн ажилдаа тухалчихаад сууж байна гэсэн үг. Тэд цулайж, төр хохироод үлддэг.

Эцэст нь, төрийн албыг ингэж залгуулж, хохирол учруулсан нөхдүүдэд хариуцлага тооцдоггүй байдлын нэг жишээ нь “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат болж байна.

Хамгийн гол нь энэ мэт нөхдийн булхай АТГ-ын хараа хяналтын хаагуур нуугдаж үлдээд байдаг нь хачирхалтай юм.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

126.78.48.176шуургаа хуц   • 2020, 5 сарын 11. 20 цаг 58 минут

энэ халзан алцан ***** бол ёстой адгийн ****

Шинэ мэдээ

МАН-ын рейтингийг унагаж буй гол хүн Д.Сумьяабазар болохыг судалгаа харуулжээ8 сар 17. 12:52М.Янжиндулам: “HumanZ” өөрийгөө хайрлах шалтгааныг минь олуулсан8 сар 17. 12:21ИРГЭН С: БОАЖ-ын дэд сайд асан Ц.Батбаяр Зэд-Хантай-Бүтээлийн нурууны Дархан цаазат газарт ирж улаан номонд орсон ан амьтныг агнадаг8 сар 17. 12:20“Давхар дээл”-ээс гадна гишүүдийн тоо нэмэх асуудал яригдахад Ш.Адьшаа уурлан хурлаа хаяж гарч, Н.Ганибал ирэхгүй зугтжээ8 сар 17. 12:17200 тэрбумтай ч ажиллах компанигүйгээр Дарханы замын маапаан эхэлж байжээ8 сар 17. 11:46Бидэнд гоё ганган нэртэй цогцолбор хэрэггүй зүгээр л 2 давхар цэцэрлэг л байхад болноо8 сар 17. 10:11Ховд Вестерн клубт Ёвропын шилдэгээр удирдуулна8 сар 16. 13:52Дархан цаазат “Зэд “- ийн нуруунд ховор амьтан агнуулж, мод огтолж сүйтгэх ажлыг хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь хийдэг гэв8 сар 16. 11:34БАРИМТ: Х.Баттулгын үед "Монгол Улсын төвийг сахих" тогтоол цуцлагдаж, ОХУ-тай стратегийн хугацаагүй гэрээ байгуулжээ8 сар 11. 13:22Наран трейдийн С.Болдхэтийн хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар баригдсан газрыг өмчлөн авч орон сууц барих гэж байгааг иргэд эсэргүүцжээ8 сар 10. 9:22Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?8 сар 7. 16:00Ши Жинпиньд захидал бичиж “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын санхүүг зогсоосон Багийн Засаг дарга Г.Цэдэнбал 8-15 жилийн ял авч магадгүй8 сар 4. 11:28Э.Одбаяр: Дабль стандартыг эсэргүүцсэн залуус өөрсдөө түүнийхээ ХОХИРОГЧ НЬ болоод явж байна8 сар 4. 10:29Өнөөдөр Улаанбаатар хотод бороо орохгүй 24 хэмийн дулаан байна8 сар 4. 8:37Байгалийн нойлоос БОЛОВСОН нойлд шилжих цаг иржээ8 сар 3. 15:00Монгол Улсын Ерөнхийлөгч танд эгэл жирийн сурагч захидал илгээж байна8 сар 1. 18:38Солонгосын алдарт дуучин PSY-ийн тоглолтын дараа Монгол залуу амиа алджээ8 сар 1. 10:31КИМ СОН ЧУЛ: Усан үзэм тарихаар 20 жил судалсан минь монголчуудыг жимс, ногоогоо өөрсдөө тарьдаг байгаасай гэж ХҮССЭНИЙХ...8 сар 1. 9:43VISUAL TOIM: 2019 оны VI сард эхэлсэн Дарханы замд 340 ОСОЛ гарч, 28 ХҮН АМИА АЛДЖЭЭ…8 сар 1. 9:34Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын “ЗОДООНЫ“ ард юу нуугдаж байна вэ8 сар 1. 9:321000 километр ХУРДНЫ ЗАМ барина8 сар 1. 9:29Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй гишүүд7 сар 29. 11:06ХОМ: Бүх дүүргийн Засаг дарга нарын хөрөнгийн хэмжээ нэмэгджээ7 сар 27. 9:34Төвийн бүсийн залуус 17 жилийн дараа чуулах гэж байна7 сар 26. 11:54Эрдэнэт үйлдвэр Бэрх тосгоны музейд бурхан бүтээлгэхээр 415 сая төгрөгийн тендер зарлажээ7 сар 22. 15:35Ж.Мөнхжаргал: Манай улсад сонгуулийн холимог систем илүү тохиромжтой7 сар 19. 12:21"Этүгэн" их сургууль 2022 оны шилдэг элсэгчдэд 100% тэтгэлэг олгоно7 сар 2. 16:20Дарханы замын шалгалт эцэстээ Б.Энх-Амгалан руу чиглэнэ7 сар 1. 15:04Шатахууны үнэ наадмын өмнө 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ6 сар 30. 10:47Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль тойрсон чөтгөрийн тойргоосоо гарцгаая6 сар 30. 10:20
© 2008 - 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.