2020 оны 4-р сарын 3
8 цаг 20 минут

“Гэр бүлээрээ туслах малчнаар ажиллаад сард 250 мянган төгрөгийн л цалин авдаг”

Хүний эрхийн Үндэсний комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-ийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Өмнөх хоёр өдөр алслагдсан аймаг, сумын малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа болон эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хохирч байгаа талаар илтгэлд дурдсан жишээнүүдийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад туслах малчны хөдөлмөр эрхлэлтэй холбооой асуудлыг хүргэж байна.

Улсын хэмжээнд нийт 285482 малчны 270304 нь буюу 94.7 хувь нь үндсэн малчин, 15.178 нь буюу 5.3 хувь нь туслах малчин байна.  ХҮЭК-ынхон 631 малчин эмэгтэйгээс судалгаа авсан бөгөөд түүний 3 хувь нь буюу 20 нь туслах малчин байсан аж.  Туслах малчнаар өрхийн амьжиргаагаа залгуулж буй малчин эмэгтэйчүүдэд цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжтэй холбоотой саад бэрхшээл тулгардаг талаар маш их зүйлийг ярьсан байна. Тухайлбал, малчин айл туслах малчин авч ажиллуулахдаа гэрээ байгуулдаггүй, цалин хөлсийг бэлэн мөнгөөр өгдөггүй, оронд нь талх, гурил, элсэн чихэр, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн эсвэл мал өгөх нь нийтлэг ажээ.

 

Түүнчлэн хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх, дарамтлах тохиолдлын талаар ч ярьжээ. Энэ нь туслах малчны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой кейсүүдээр маш тодорхой харагдана.

Кейс 1:

 

-Манайх ам бүл 8, нөхөр 6 хүүхэдтэйгээ амьдардаг. Өөрийн малгүй, айлын 160 толгой үхэр маллаж, туслах малчнаар ажилласан. Гэр бүлээрээ ажиллаад сард 250-300 мянган төгрөгийн цалин авдаг. Нөхөр болон 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй тул ганцаараа мал маллаж, сааль сүүгээ боловсруулах ажил хийж гэр бүлээ тэжээхэд хүнд байна. 4 ханатай гэр маань их муудсан, салхи шуурганд нурахад бэлэн...

(Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

 

 

Кейс 2:

-Бид сумын төвөөсөө 20 гаруй километр зайтай нутагладаг. Гэр бүлээрээ туслах малчнаар ажиллаад сард 250 мянган төгрөгийн цалинтай. Энэ цалингаар гэр бүлийнхээ наад захын хэрэгцээг хангаж хүргэхгүй байна. Сум орж дэлгүүрээс хүнс, ахуйн хэрэгцээний зүйлсээ авахдаа тухайн сарынхаа цалинг өмнөх сарынхаа өрөнд суутгаж, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Дэлгүүрээс хүнс, ахуйн хэрэгцээний зүйлсээ тэмдэглүүлж, зээлээр авдаг учир нэмэгдэл үнээр бодож тооцдог.

 (Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

Кейс 3:

 

-Туслах малчин авна гэсэн зарын дагуу нөхөр маань ажилд ороод сүүлдээ нөгөө малчин айлдаа хүргэн болсон. Хамт яваагүйгээс ийм байдал үүссэн. Одоо би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон...

(Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)

 

 

Кейс 4:

-Туслах малчид дунджаар 5-6 ам бүлтэй өрхийн гишүүд байна. Тэд сардаа 300-400 орчим төгрөгийн цалинтай байна...

(Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын багийн Засаг даргатай хийсэн ярилцлагаас)

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.130уншигч   • 2020, 4 сарын 3. 14 цаг 30 минут

Мал маллах арга барилтай ядуу хүмүүсийг төрөөс малжуулах тодорхой хугацаанд хөнгөлттэй зээлд хамруулах нь зөв байхаа

202.131.243.186зочин   • 2020, 4 сарын 3. 9 цаг 50 минут

тэр мянгат гээд байгаа малчид нарийндаа хатсан харамч хүнд юм өгнө гэж байхгүй ядуу хүмүүсийг бүүр дээрлэхцэн хөдөлмөрийн мөлжлөг явуулдаг улсаас цалингийн хэмжээг нь тогтоож өгөх хэрэгтэй

202.131.243.186зочин   • 2020, 4 сарын 3. 9 цаг 48 минут

Хууль эрх зүйн талаас нь засаг ажиллах хэрэгтэй. Ингэхгүй бол хувь хүмүүсийн хоорондын асуудал болоод байна. Өөр нэмэлт орлого олох боломжоо ашиглах хэрэгтэй 6-7 ам бүлтэй айл бол боломжтой

192.82.65.120Зочин   • 2020, 4 сарын 3. 8 цаг 37 минут

Сая төгрөгөөр цалинжуулна гээд байсан мянгат малчид яасан бэ?

66.181.168.81Зочин   • 2020, 4 сарын 3. 10 цаг 48 минут

bitii shaagaad baigaarai

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.