Хотын мээрийн санаачилсан төв талбайн урд усан оргилуур барих ажлыг зохион байгуулалттай эсэргүүцэж эхэлж буй дүр зураг өчигдрөөс сошиал орчинд явж эхэллээ. Сөрөг хүчний акц газар авч өнөөдөр жагсаал маягийн зүйлийг өрнүүлж байх шиг.
Үнэн хэрэгтээ төрийн ордныхоо урд талбайд архичид, биеэ үнэлэгчдээ бөөгнүүлдэг шивэр шивтэр үнэртсэн улс манайхаас өөр байхгүй л дээ. Ордны урд талын бөглүүд цэцэрлэг зундаа гэр оронгүй хүмүүс асар майхан барих нь холгүй аяглаж, архидан согтуурч хэвтэх орчин болдог.
Үдэш оройн цагаар бол хүүхэд, залуучууд битгий хэл хөгшин настай хүмүүс ч амарч суухад айдастай. Тэгвэл ийм нөхцлийг арилгаж, эл газрыг эзэнтэй аятайхан тохилог болгож жуулчдад болон залуучуудад ээлтэй орчинг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга тохижилтын ажлыг эхлүүлсэн болов уу. Түүнээс биш сөрөг хүчнийхний хийж буй акц шиг мод бутыг нь хуулж хаяад битүү цемент дотор усан оргилуур хийе гэж бодоогүй нь зураг төслөөс тодорхой харагддаг.
Аль засгийн газрын үед нь ч билээ төв талбайнхаа зүүн талыг таслаад MCS группт өгсөн. Тэд урдах талбайгаа тохижуулаад усан оргилуур бариад хүүхэд хөгшдийн магнайг тэнийлгэж байна. Гэтэл ордны урд талын ногоон байгууламж архичид цугласан өвгөнтий хөндий өнөөдрийг хүртэл хэвээрээ байна. Намууд хоорондын сонгуулийн үеийн маргаанд нийслэлийн иргэд хохирч үлдмээргүй байна. Бид улсынхаа төв талбайд усан оргилуур ногоон байгууламжтай байх эрхтэй. Нийслэлийн татвараа ч төлж байгаа учраас татварынхаа мөнгөөр хотоо тохижуулмаар байна.
Гэтэл сонгуулийн сургаар шоу хийдэг элдэв нөхдүүд иргэд ая тухтай амарч алхах боломжийг үгүй хийг зорьж, хотын удирдлагуудын хэрэгжүүлэхээр зорьсон гэсэн ажлыг элдэв янзаар өөлж муулсаар эцэст нь нийслэл хотод гадна дотнын иргэдийн өмнө нүүр тахлах хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийгдэлгүй байсаар өдийг хүрлээ.
Өнгөрсөн намар ашиглалтад орсон шинэ гүүрийг барих үеэр мөн л элдэв янзаар муучилж байсан. Өнөөдөр тэр гүүр ашиглалтад орсноор авто замын түгжрэлийг багагүй хувиар бууруулж байна. Ажил хийх гэснээ харлуулах биш ажил хийхгүй нэгнээ шахаж шаарддаг болмоор байна хотын иргэд бид.
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
daraa hiildee. tevchij boloh zardal gedeg chin ene mun bizdee
naad mongooroo amisgaliin apparat av, odoo but ogtlohoo boli amarsaihaan
Chartai yum hiigeereidee sariin daraa atr ni tanigdaad ireheer hiisen hiilgesen hoeriin har darsan Zuud l bitgii boloosoi !
Архичид,янханууд цугласан газар гэдгийг мэд очиж үзэцгээ монголчууд минь үнэн төрх нь орой 20 цагаас хойш хүний зах шиг л байдаг нь нууц биш хэдэн цагдаа явж л байдаг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч алхдаг ийм л дүр зураг энэ Хотын мээр бусад дарга нар нь очиж үзэцгээ үнэнтэй нүүр тулцгаа та нар
Сахал эрдэнэбилэгийн ХХБ энэ газрыг авцан байсныг Амарсайхан хүчингүй болгоод цэцэрлэг барина гээд ноднин ярьсан штээ. Зөв
Энэ бол сонгуулийн галзуурал.Төрийн ордон төв талбайнхаа чанх урдах цэцэрлэгийг 1990 оноос хойш өвгөнтийн оромж болгочихоод хэнэгч үгүй явж байсан эргүү малнууд сонгуулийн сургаар гэнэт амь орж энэ цэцэрлэгт хайртай болж гэнэ.АН-ынхан эрх барьж байхдаа талбайн урд хэсгийг худалдаж машины зогсоол болгоод өмнөх цэцэрлэгийг нь байгалийн ил жорлон болгож төв замаар алхахад өмхий самхай үнэртдэг гэр оронгүй хүмүүсийн отрын газар болоод байсан.Төр өмчөө мэдээд иргэдэд ээлтэй орчин болгох гэж байхад баасаа хавчин жагсах юм.Ичих нүүргүй малнууд.
амжилт
Ажлыг нь буруу гээгүй. Зөвхөн хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулаад хийгээч. Бямбадорж шууд гэрээгээр ажил авч мөнгө завшиж сурсан луйварчин. ХТГ-ыг хувийн компани шиг болгосон хүн. Шалгадаг газрууд сайн шалгах хэрэгтэй.