Сингапур Улс дахь Монголын Элчин сайдын яам байрладаг барилгад коронавирусийн халдвар бүртгэгджээ. Тиймээс Элчин сайдын яамны байранд Монголчуудыг ирэхгүй байхыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулсан байна. Тодруулбал,
"Иргэдийн анхааралд,
Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад шинэ төрлийн коронавирусын халдварт тохиолдол бүртгэгдэж, уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул 2020 оны 4 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхгүй байхыг анхаарна уу.
Энэ хугацаанд бид консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг иргэддээ бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд Та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээнэ үү.
Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно" гэжээ.
Б.Аз