2020 оны 4-р сарын 3
8 цаг 39 минут

Б.Батмөнх: Туслах малчин цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хөлс авах журамтай

Туслах малчдын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Б.Батмөнхөөс тодрууллаа.

-Туслах малчдын цалин маш бага байдаг, гэр бүлээрээ бүтэн сар ажиллаад 250-300 мянган төгрөг л авдаг талаар ХЭҮК-ын энэ жилийн илтгэлд тусгаж өгсөн байна.  Туслах малчны хөдөлмөр эрхлэлт, цалингийн асуудлыг зохицуулах бодлого гэж байгаа биз дээ?

-ХНХЯ-аас зохион байгуулалтын ажлыг хангаж,   ажил олгогч малчныг туслах буюу  гэрээт малчинтай холбох ажлыг эхлүүлээд явж байна. Үндсэндээ гэрээт малчныг  ажилд оруулж өгдөг гэж ойлгож болно.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалинг гэр бүлийн хоёр гишүүнд өгч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  манай яамнаас буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 100 нөхөн  төлдөг.  2018 онд туршилтийн хэлбэрээр уг арга хэмжээг зохион байгуулж, 2019 оноос нэг том арга хэмжээ болгон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

-Туслах малчдын цалингийн хэмжээг  өндөр тогтоосон байдаг юм байна,  тийм үү?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  нэмэгдсэн шүү дээ. Цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр цалинжуулах ёстой. Доод хэмжээг нь тогтоож өгсөн гэсэн үг. Ажил олгогч малчин үүнээс өндөр цалин ч өгөх боломжтой. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж байна гэж ойлгож болно. Гэрээ байгуулаад ажиллаж буй туслах малчдыг нийгмийн даатгалд бүрэн хамруулж байгаа.

-Ажил олгогч малчин болон туслах малчны хооронд үүсэх цалин хөлсний хэмжээ бага тогтоох, нийгмийн даатгалд хамруулдаггүй гэх зөрчлийг яаж хянадаг вэ?

-Хөдөө орон нутагт хуучны аман гэрээгээр ажилдаг туслах малчид маш их байдаг. Тиймээс хөдөлмөрийн гэрээг албан хөдөлмөр эрхлэлт руу  шилжүүлж , тухайн орон нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлилгээний газар/хэлтэст шилжүүлэх ажлыг  зохион байгуулж, нөхцөл байдлыг судлан ажиллаж байна. Манай байгууллага гэрээт малчдын цалин хөлсний доод хэмжээг тогтоож, нийгмийн даатгалд хамруулж эхэлж байгаа. Энэ арга хэмжээнд иргэдийг хоёр жилийн хугацаанд хамруулж хэрэв гэрээт заасан үүргээ сайн биелүүлж ажилласан тохиолдолд цаашид байнгын ажлын байртай болгох талаар анхаарч мал аж ахуй эрхэлж амьдрах нөхцөл боломжийг судалж төлөвлөөг, боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

-Цаашид малчдын дунд үүсдэг  зөрчлийг шалгаж, хяналтад авдаг болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүмүүсийн судалгааг гаргаж, гэрээт малчдыг хамруулдаг арга хэмжээнд оролцуулж цалин хөлсөнд нь анхаарна. Манайх малчдад зориулсан гэрээний загварыг боловсруулж бэлдсэн байдаг. Тэр дагуу гурвалсан гэрээг ажил олгогч малчин болон гэрээт малчинтай байгуулаад,  ёс журмаар нь жил бүр хяналтад  хамруулна.

-Албан журмаар гэрээ байгуулаагүй,  хохирч байгаа туслах малчид хаана хандаж болох вэ?

-Малчдын эдгээр асуудал орон нутагт их гардаг. Тиймээс захын гурван дүүрэг болон бусад аймгуудад хэрэгжиж байгаа. Малчид харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газар/хэлтэст хандах боломжтой. Жишээлбэл, Архангай аймгийн малчин өөрийн аймгийн хариуцсан мэргэжилтэнд хандахад,  бүх мэдээлэл зөвлөгөөгөө өгөөд, тулгамдсан асуудлыг нь шийдэж, гэрээт малчны хөтөлбөрт хамруулах боломжтой байдаг. Мөн Улаанбаатар хотоос ч уг арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй иргэд байвал манай харъяа дүүргийн Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад хандаж хамрагдах бүрэн боломжтой. Орон нутагт нүүж очих зардлыг мөн арга хэмжээний зардлаас 100 хувь төлж байгаа юм.

Т.Эрдэнэчимэг 

 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.186зочин   • 2020, 4 сарын 3. 9 цаг 41 минут

420000*2=840000₮ болж л байна. Хөдөө сүү цагаан идээ мах нь байна. дээр нь ногоо тарьж болно. хөдөө амьдрал байнаа байна.

66.181.189.74Зочин   • 2020, 4 сарын 3. 9 цаг 11 минут

ОРЧИН ЦАГИЙН БООЛУУД БОЛГОЧИХ ЮМ АА.

103.57.94.183tur   • 2020, 4 сарын 3. 11 цаг 30 минут

Tegsen murtuluu naad feodaluud chin hooluuraa zarj ashig olson murtuluu ulsaas uramshuulal avna..

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.