Өнөө өглөөний байдлаар (4-р сарын 3-ны) дэлхий нийтээр бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол нэг сая гарлаа. АНУ-д гэхэд нийт 240 мянган хүн халдвар авсаны 25 мянга нь өчигдөр бүртгэгджээ. Мөн Итали 115 мянга, Испани улс 112 мянган хүн халдвар авснаар хамгийн их тархалттай орнууд болоод байна.