2020 оны 4-р сарын 3
17 цаг 06 минут

Ө.Энхтүвшин: АНУ, Европоос дамжин ирсэн өндөр эрсдэлтэй иргэд өнөөдрийн нислэгээр ирлээ

УОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин "Коронавирусийн тархалтын байдал улам хүнд болж байна. Хятад, Солонгос, Япон тархсанаас илүү цар тахал АНУ, Итали, Испани, Герман, Франц гэх мэт Европын улсуудад гарч байна.

Тиймээс манай нөхцөл байдал амаргүй байна гэсэн үг. Аль нэгэн улс “манайд гайгүй, сайжирчихна “гэсэн ойлголт байхгүй. Дэлхий даяарчлагдсан. Бусад улсад дарагдаж байж Монгол Улс хэвийн горимдоо орно. Гадаадад байгаа иргэдээ татан авч байна. Энэ ажилаа үргэлжлүүлээд хийнэ.

Эх орондоо ирье гэсэн хүсэлтээ 45 орноос 6154 иргэн гаргасан байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. Ажил орлогогүй, байрнаасаа гарч чадахгүй хашигдсан. Хамгийн хүнд нь Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага гарч байна. Тиймээс арга буюу эх орон руугаа ирье гэж тэмүүлж байна.

Гэхдээ нислэгийн хэлэлцээртэй орнууд руугаа л ниснэ. Өөр боломж байхгүй. АНУ, Канад, Англи руу нислэг үйлдэх боломжгүй. Зарим орнууд орох ч үгүй, гарах ч үгүй болсон. Тиймээс нислэг үйлдэх боломж хумигдаж байгаа.

Дараагийн нислэгийг дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ руу хийнэ. Ойрхон ойрхон нисэх гэхээр боломж бага байна. Нисэх баг иргэдийн нэгэн адил тусгаарлагдаж байгаа. Тиймээс нислэгийн олон баг байхгүй.

УОК-оос ирж буй иргэдийг коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. БНСУ-аас өчигдөр ирсэн 270 хүнээс 18 хүн шинжилгээ өгөөгүй. Бусад нь өгсөн байна. Транзитаар ирсэн 10 гаруй оюутан байсан. Нисэх буудлаас гарч ч чадахгүй улсууд байсан. Тэр хүмүүс шинжилгээ хийлгэж чадаагүй.

Өнөөдөр Японоос ирж байгаа иргэд шинжилгээнд хамрагдаагүй. Манай иргэд шинжилгээ өгөх гэж оролдсон ч Японы тал боломжгүй гэдэг хариулт өгсөн. Бид өөрийнхөө оношлуурыг аваачаад онгоцонд орохын өмнө оношилъё гэхэд тухайн орон оношлуурыг хилээрээ оруулахгүй гэсэн. Тэгвэл танайхаас худалдаж аваад оношилъё гэхэд мөн боломжгүй гэсэн. Тиймээс Токиогоос ирсэн нислэг өндөр эрсдэлтэй нислэг болж байна.

56 иргэн АНУ-аас дамжин ирж байгаа. Европын улсуудаас бас дамжин ирж байгаа. Дамжин ирж байгаа, эрсдэл өндөртэй орнуудаас ирж байгаа иргэдээ ХӨСҮТ-д тусгаарлаж, яаралтай шинжилгээнд хамруулна. Гурав хоногийн дараанаас бусад иргэдээ оношилно. Нэг биш нэлээд хэд хэд оношилно. ЭМЯ-наас нэг нэгээр нь байлгах шаардлага тавьсан. Гэхдээ гэр бүлээрээ байж байгаад ирсэн улсууд хамт байх байх. Мөн зайлшгүй асаргаа шаардлагатай иргэд бас бий. Тийм улсууд хамт орж таарна” гэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё5 цаг 53 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.