Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15.50 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа. Уг онгоцоор 266 зорчигч, нисэх багийн 9 хүн ирсэн байна. Зорчигчдыг ариутгал халдваргүйжүүлэлт хийн тусгаарлах байрууд руу авч яваа юм.
Мөн уг онгоцоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирлээ. Түүний хувьд АНУ, Европоос дамжин, уг нислэгээр ирсэн бол шууд ХӨСҮТ-д тусгаарлагдах юм. Харин Япон байж байгаад ирсэн бол төрийн тусгай хамгаалалтад байгаа учир Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдах учиртай аж.
Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 56 иргэн АНУ-аас дамжин ирсэн байна.
Б.Аз