2020 оны 4-р сарын 4
11 цаг 30 минут

Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 37 хүнээс коронавирус илрээгүй

ЭМЯ-аас өдөр бүр хийдэг мэдээллээ сэтгүүлчдэд, иргэдэд өглөө.  

Хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өчигдөр та бүхэнд мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн дотор дэлхийн 208 оронд өвчлөл бүртгэгдлээ. Арлын орнуудад өвчлөл тархаж эхэллээ. Манай улсад вирусийн халдвар авсан 14 хүн бүртгэгдсэн. Одоо 12  ХӨСҮТ-д хүн эмчлүүлж байна. Өчигдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 275 ирсэн. Түүнээс хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан.  Бусад хүмүүсийг тусгаарлалтад оруулсан.  6800 ачаа тээшийг ариутгасан" хэмээлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Европ, Америк цар тахлын голомт болж, өргөн хүрээтэй тархаж байна. Хамгийн их өвчлөлтэй оронд АНУ, Итали, Испани, Франц орж байна. Сүүлийн 24 цагийн дотор өвчлөл АНУ-д 12, Испани, Франц, Германд 8, Италид 4 хувиар нэмэгдлээ. Хятад улс гуравдугаар сард 35 мянган иргэнээ үүргийн онгоцоор авчирсан байна. Филиппиний нийслэл Манила хотод халдвар тархаж байгаа. Чухам ямар замаар халдаж байгаа нь тодорхой биш байна.  ДЭМБ-аас хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцогдож байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах нь чухал байгааг сануулсааэр байна" хэмээлээ. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д халдварын голомт болоод байгаа Нью-Йорк хотод өвчлөл, нас баралт эрчимтэй нэмэгдэж байна. Пүрэв гарагаас баасан гарагт шилжих 24 цагт тус хотод 6500 орчим шинэ тохиолдол, 105 нас баралт бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 56 мянга давсан. Муж улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 100 мянга давсан. Тиймээс тус муж улсад эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг ихээр олгож эхэлжээ. Нью-Йорк хотын эмнэлгийнхний хэлж буйгаар өвчлөл бүх насныхан дунд байгаа. Өчвтөнүүд амьсгалын дутагдалд орж нас барж байгаа учраас амьсгалын аппарат дутагдаж эхэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч баасан гарагт мэдээлэл хийхдээ иргэд даавуун маск зүүх зөвлөмж гарсныг хэлсэн. 

Европ тивд Испани, Итали, Франц улсад халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Франц улсад 24 цагийн дотор халдварын тоо 5000 гаруйгаар нэмэгдсэн. Нийт халдварын тохиолдол 64 мянга давсан. БНХАУ-ын хувьд шинж тэмдэггүй халдварын тохиолдол 60-ыг бүртгэсэн талаараа мэдэгдсэн байна" хэмээлээ.  

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор 275 хүн ирсэн. Үүнээс 64-ыг нь ХӨСҮТ-д тусгаарласан. Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, "Токио Инн" зочид буудалд бусад хүмүүсийг тусгаарлаад байна. "Токио Инн" зочид буудалд 185 хүнийг буулгасан. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн нийт 104 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 37 хүнээс коронавирус илрээгүй. 

Мөн тандалтын зорилгоор хүмүүсээс шинжилгээ авч байгаа. Энэ бол тандалт, хяналт шүү. 27 хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй. "Амар" зочид буудалд байгаа 107 хүнээс шинжилгээ авна. Даваа гарагаас хариу нь гарна. Өвчилсөн 12 хүний биеийн байдал харьцангуй сайн байгаа. Ийм сайн мэдээ байна. Манай эмчилгээний тактик зөв байна гэж бид дүгнэж байгаа. Бид өвчтөнүүддээ компьютер хяналт хийхээр хүлээж байна. Түүний дараа эмчилгээний үр дүнг дахин ярих боломжтой.  Токиогийн онгоцоор ирсэн хоёр сэжигтэй тохиолдлын хариу маргааш гарна. Өнөө оройдоо гэсэн үг. Маргааш бид мэдээлнэ. Лаборатори 24 цагийн турш ээлжээр тасралтгүй ажиллаж байгаа" хэмээлээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.