"Манчестер Юнайтед" энэ зуны солилцоо наймааны цонхоор "Тоттенхэм" клубын довтлогч Харри Кейнийг авахаар төлөвлөж байсан ч бүтэх магадлал бага болжээ. "Manchester Evening News"-ийн мэдээлснээр Кейн багтайгаа урт хугацааны гэрээтэй учраас түүнийг авах боломж "Улаан чөтгөрүүд"-д бага болсон байна. Харри Кейний багтайгаа байгуулсан гэрээ 2024 онд дуусна.
Түүнээс гадна, "Тоттенхэм" Гарет Бейлээс хойш гарч ирсэн хамгийн гол гэж болохоор хөлбөмбөгчөө зарахгүй гэсэн бодлого барьж буй. Тиймээс илүү бүтэх боломжтой наймаануудад анхаарал хандуулж байгаа аж. Тодруулбал, "Боруссия Дортмунд"-аас Жейдон Санчо, "Австон Вилла"-гаас Жек Грилиш нарыг авахаар онилж эхэлжээ.
Эдгээр тоглогчдод зориулж "Манчестер Юнайтед" 160 сая евро гаргахад бэлэн байна. Санчог 100 саяар үнэлсэн бол Жек Грилишийг 60 саяар авах боломжтой гэж үзжээ.
Сэтгэгдэл бичих