ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагт хийдэг хэвлэлийн бага хурлаа хийж, мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Ажиглалтад 71 жирэмсэн эмэгтэй, 0-1 насны хүүхэд 22, 1-5 насны хүүхэд 46, 6-8 насны хүүхэд 128 байгаа. Энэ бүх хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Суурь өвчтэй 35 хүн бий. Тэр хүмүүст тохирох эмчилгээг хийж байгаа" хэмээлээ.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Италид, тэр дундаа Хойд Ломбарди мужид амны хаалт зүүхийг үүрэг болгосон байна. Амны хаалт байхгүй нөхцөлд ам, хамрыг тагласан ороолт зүүхийг үүрэгжүүлжээ. Энэ дэглэмийг дөрөвдүгээр сарын 15 хүртэл мөрдөнө.
АНУ-д бүртгэгдсэн нас баралт 8200 гаруй болсон. Японд халдварын 118 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл Токио хотод бүртгэгдсэн. Үүний 81 тохиолдол нь ямар замаар халдвар авсан нь тодорхой биш байгаа. Солонгост бямба гарагт 84 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 24 нь гаднаас ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдээс илэрчээ" хэмээлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 62 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй байна. "Амар" зочид буудалд тусгаарлагдсан 160, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, "Зүчи" зочид буудалд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар 26 хүнд шинжилгээ хийхэд мөн вирус илрээгүй байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 4-нд 337 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй мэдээтэй байгааг дуулгая" хэмээлээ.
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
дахиад хий. эхний удаа илрэхгүй байж мэднэ