2020 оны 4-р сарын 6
14 цаг 10 минут

"Тайландад байдал хүндрээгүй, эрсдэл бага дээр нь иргэдээ авчихаасай гэж горьдож байна"

Коронавирусийн халдварын улмаас ихэнх улс орон хилээ хааж, хөл хорио тогтоогоод байна. Энэ нь визний хугацаа дууссан, түр хугацаагаар гадаадад зорчсон, эмчилгээ хийлгэх гэж явсан иргэд, оюутан сурагч гээд маш олон хүнийг хүнд байдалд оруулаад байгаа юм. Үүний нэг жишээ нь,  Тайландад эмчилгээгээр болон дамжин өнгөрч байсан иргэд тус улсад гацсан байдалтай байна. Тодруулбал, Монгол иргэд Тайландад өнгөрсөн хоёрдугаар сараас хойш гацсан бөгөөд одоо хүртэл нислэг ирэх эсэх нь тодорхойгүй, тусгай үүргийн онгоц Сөүл, Токиогоос иргэдээ авч явахдаа ямар бүртгэл яаж хийж авч яваа, Тайландад гацсан иргэд Сөүл, Токиогоос дамжин суух боломжтой эсэх гээд ямарч мэдээлэл байхгүйн улмаас ямар ч алхам хийж чадахгүй өдөр хоногийг хэцүүхэн өнгөрөөж байгаа аж. 

Ихэнх нь дамжин өнгөрөх нислэгээр явж байсан иргэд учраас Тайландад хэд хэдээрээ нийлэн байр хөлсөлж, өдөр хоногоо аргацааж байгаа гэнэ. Тиймээс санхүүгийн байдал ч нэлээн хүндэрч байгаа тул цаашдаа нөхцөл байдал бүр хүндрэхээс өмнө Тайландад гацсан иргэдээ авахыг УОК-ынхноос хүсч байгаа аж. 

Ингээд Филиппинээс Бангкок-Эрхүү чиглэлээр Монгол руу ирж яваад Тайландад гацсан иргэн Д.Гантулгаас нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

-Тайланд улсад нөхцөл байдал хэр байна. Одоогийн байдлаар хэчнээн монгол иргэн байна вэ? 

-Одоогоор Тайландад нөхцөл байдал бүр хүндэрчихээгүй байна. Гэхдээ Зүүн өмнөд Азийн бүх улсад гуравдугаар сарын эхэнд коронавирусийн халдвар авагчдийн тоо 200 гаруй байсан бол дөрөвдүгээр сарын эх гэхэд 12 мянга давчихсан. Ерөөсөө сарын дотор 10 мянгаар нэмэгдэж байна. Тайландад хөл хорио тогтоосон. Орой 22.00 цагаас үүрийн 04.00 цаг хүртэл ямар ч хөдөлгөөн байхгүй. Зөвхөн онцгой, түргэн, цагдаагийн машин л явна. Хэрвээ хөл хориог дагаж мөрдөхгүй бол 1200 ам.доллартай тэнцэх мөнгөөр торгоно гэсэн. Хот хоорондын нислэгүүд цуцлагдсан. Зөвхөн хүнсний дэлгүүр ажиллаж байгаа. Супермаркет байлаа гэхэд зөвхөн хүнсний тасаг л ажиллаж байна. Намайг хоёрдугаар сард ирэхэд мөнгө солиулдаг газрууд нээлттэй байсан бол одоо хаалттай байна. Арилжааны банкууд нь мөнгө солихгүй гээд нөхцөл байдал хүнд байна. 

Энд нийт хэчнээн монгол иргэн байгааг Элчин сайдын яам л мэдэх байх. Харин фэйсбүүкт "Зүүн Азид гацсан хүмүүс", "Тайландаас буцах хүсэлтээ иргэд" гээд хоёр групп байна. Эндээс харахад 100 орчим хүмүүс байгаа харагдсан. Хамгийн гол нь, Тайландад оршин сууж, амьдарч байгаа хүмүүс гэхээсээ илүү сургалт, эмчилгээнд хамрагдаад буцаж байсан, дамжин өнгөрч байсан хүмүүс маш олон байна. Би гэхэд Филиппинээс Монгол руу явж байгаад энд гацчихсан. 

-Элчин сайдын яамтай холбогдож, нөхцөл байдлаа хэлэв үү? 

-Элчин сайдын яамнаас хүлээж бай гэсэн тайлбарыг хэлж байгаа. Хамгийн гол нь бидэнд ямар ч мэдээлэл алга. Сөүл, Токиогоос тусгай үүргийн онгоцоор иргэдээ аваад байна. Гэтэл үүнд бид хамрагдаж болох эсэх талаар ямарч мэдээлэлгүй байна. Дөрөвдүгээр сарын 2-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Тайландад байсан хоёр иргэн явсан гэх мэдээлэл байгаа. Яаж явсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгэхээр бидэнд ингээд дамжин суугаад явах боломж байна уу, байгаа бол яаж дамжиж явах, хаана бүртгүүлэх зэрэг мэдээлэл хэрэгтэй байна. Мэдээлэлгүй болохоор хүлээсэн байдалтай байна. 

-Мэдээж дамжин өнгөрч явсан болохоор одоо Тайландад гацчихаар байр сав, хоол хүнсээс авахуулаад нөхцөл байдал хүнд байгаа байх?

-Харин тийм. Энд ихэвчлэн дамжин өнгөрч байсан иргэд гацчихаад байгаа. Тиймээс арван хэдүүлээ нийлээд байр түрээслээд амьдарч байна. Мэдээж амьдарна, суурьшина гэж төлөвлөөгүй. Зүгээр л дамжиж яваад гацчихсан болохоор байр сав, хоол унднаас авахуулаад маш хэцүү. Одоо бүр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Энд гуравдугаар сарын 28-наас хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоосноос хойш юмны үнэ нэмэгдсэн байна. Зөвхөн Тайландаас иргэдээ авах гэхээр Солонгосоос авч байгаа шиг 200, 300 хүрэхгүй байгаа бол Тайланд, Филиппин, Сингапур, Малайз улсуудад байгаа иргэдээ нэг улсад нь нийлүүлж байгаад бөөнөөр нь авчих боломж байхгүй юм байхдаа. Гэрээтэй нислэгтэй улсуудаасаа л иргэдээ татах боломжтой гэж УОК-ын дарга ярьж байна лээ. Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй. Өвөл 7 хоногт хоёр удаа нислэг үйлддэг байсан юм билээ. Тэгэхээр Тайландад байгаа иргэдээ татаад авах боломж бүрэн байгаа гэж харж байна. Нөхцөл байдал бүр хүндрэхээс өмнө иргэдээ аваач ээ гэж хүсч байна.

-Коронавирусийн халдвар бүр илүү тархахаас өмнө гэж үү? 

-Тийм. Коронавирусийн халдвар одоогоор энд тийм ч хүндэрчихээгүй байна. Хүндрээгүй, эрсдэлгүй байгаа дээр нь иргэдээ авчихаасай гэж горьдож байна. УОК-оос тусгаарлах байрны хүрэлцээ муу гэсэн асуудал ярьж байна лээ. Бид тэртэй тэргүй энд нөхцөл байдалдаа тааруулаад хэсэг бүлгээрээ нийлээд байр түрээслээд амьдарч байна. Тэгэхээр биднийг авчихвал бид тусгаарлах байранд ч гэсэн энд байснаараа хэдэн ч хүнтэй хамаагүй орчихъё. Энд 21-ээс ч олон хоног хамт амьдарч байгаа юм чинь эх орондоо 21-хэн хоног хэдүүлээ байсан ч яах уу дээ. Гол нь эх орондоо очмоор байна. Дамжин өнгөрч яваад гацсан учраас үнэхээр хүнд байгааг ойлгох хэрэгтэй. 

Б.Аз

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.