2020 оны 4-р сарын 6
11 цаг 10 минут

Д.Нямхүү: ХӨСҮТ-д хянагдаж байсан Турк иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн дотор дэлхийн 211 оронд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 1.272.860 сая гаруй иргэн халдвар авч, 69424 мянга гаруй иргэн нас барсан байна. АНУ, Итали, Иран, Испани, Франц, Турк, Азийн орнуудаас Японд халдвар хурдтай тархаж байна. Япон улсын 47 мужаас 44-т нь коронавирусийн халдвар тархжээ. Сингапурт гадаадын ажилчид байдаг хоёр дотуур байранд 100 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 20 мянга гаруй хүн 14 хоногийн хөл хорионд орсон байна. 

Өнөөдрийн байдлаар ажиглалтад 2075 хүн байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн. 21 хоногтой нэг хүүхэд халуурч, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эрчимд эмчилгээний тасагт 211 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

Шинж тэмдэггүй өвчтөнүүдээс өвчлөл тарах магадлал маш өндөр байна. Жишээ нь, гэрийн тэжээвэр иргэдэд халдвар тархсан байна. ДЭМБ болон барууны орнууд амны хаалтны хэрэглээний зөвлөмжөө шинэчлэж гаргасан байгаа. Бүх хүн амны хаалт хэрэглэх, гэрээрээ, гараараа оёсон амны хаалт хэрэглэж болно" гэв.

ДЭМБ "Өнгөрсөн ням гарагт Франц, Испани, Итали улсуудад нас баралт буурчээ. Итали улсын хувьд тус улсын "Иргэнийг хамгаалах газар"-аас мэдээлснээр 525 нас баралт бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 19-ны өдрөөс хойшхи хамгийн цөөн нас баралт болсон байна. Испани улсын хувьд сүүлийн гурван өдөр дараалан нас баралт буурсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шинэ халдварын тохиолдол 4.8 хувиар нэмэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 130 мянга гарсан байна.

ОХУ-ын хувьд шинэ халдварын тоо 658-р нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 5389 болжээ. Өвчтөнүүдийн талаас илүү хувь нь 45-с доош насны хүмүүс байгаа бөгөөд Буриад, Эрхүү муж улсад халдварын шинэ тохиолдлууд бүртгэгдсэн байна.

Халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан Токио хотын захиргаанаас мэдээлэл хийхдээ мягмар гаригаас хөнгөн өвчтөнүүдийг зочид буудалд шилжүүлэх замаар эмнэлэг болон эмчийн үйлчилгээг хүнд өвчтэй иргэд рүү чиглүүлэх юм байна. Тархвар зүйн хувьд зам мөрийг тодорхойлох боломжгүй халдварууд нэмэгдэж байгаа тул зайлшгүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг анхааруулсаар байна" гэв. 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Турк иргэний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 15 болж, үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 248 хүн байна. 

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 284 хүнээс өнөөдөр шинжилгээ авахаар төлөвлөөд байна" гэлээ. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Коронавирус илэрсэн Турк иргэний тухай мэдээлэл өгөөч? 

-Батлагдсан 15 дахь тохиолдлын тухайд 13, 14 дэх тохиолдолтой хавьтал байсан иргэн байгаа. Үлдсэн хавьтлуудыг хяналтдаа авсан. 12 иргэн бий. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Шинж тэмдэггүй хэлбэрээр илэрсэн. 

-Тусгаарлагдаад гарсан иргэн ээждээ утсаа үлдээгээд гадуур явсан мэдээлэл гараад байгаа. Үүнд тайлбар өгөөч? 

-НЭМГ-аас ийм мэдээлэл гарсан байсан. Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар арга хэмжээ авна. 

Б.Аз 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хоол үйлдвэрлэлээс болж хуваарьт нислэгүүд хойшлогдсон асуудалд “МИАТ ТӨХК” гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир тайлбар өгнө үү2 сар 5. 9:27“МИАТ ХХК”-ийн удирдах албан тушаалтнууд шалгагдаад эхэлсэн сургаар МАН-ын цагаан байраар даргын суудалд горилогч нар гүйдэлтэй болжээ2 сар 4. 12:08Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.