2020 оны 4-р сарын 6
12 цаг 25 минут

SKILLUP.MN Монголын анхны ОНЛАЙН СУРГАЛТЫН ПЛАТФОРМ

Хүссэн зүйлээ хүссэн цагтаа сурах, мэддэг чаддагаа бусдад зааж орлого олох боломж Монголчуудад нээгдлээ. Энэ боломжийг www.skillup.mn танд олгож байна.

Дурын хувь хүн, байгууллага онлайн сургалтаа байршуулан нийтэд хүргэх, нөгөө талаас дурын хүн тухайн сургалтыг нь худалдаж авч сурч хөгжих боломжийг олгож дундын “гүүр” болох www.skillup.mn системийг Скиллап Консалтинг ХХК, Эдүтэк Солюшн ХХК хоёр хамтран нэвтрүүлжээ.

Дижиталжсан эрэн үед мэдлэг эзэмших, ур чадвараа хөгжүүлэх гэдэг зүйл орон зай, цаг хугацаанаас хамаарахгүй болсон. Онлайн сургалт бүтээгч, нийлүүлэгч бүр өөр өөрийн захиалгаар IT-ийн систем хөгжүүлэх, цаашид найдвартай авч явах зэрэгт ихээхэн хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа шаардах ажил юм. Нөгөө талаас хүмүүст сурахыг хүссэн зүйлээ эх хэлээрээ онлайнаас олж авна гэдэг чухал ажил байдаг. Ийм төрлийн олон оролцогч талын хэрэгцээг хангасан дундын үйлчилгээг дэлхийд платформ бизнес гэдэг.

Энэхүү www.skillup.mn төслийг удирдагч, зөвлөх Б.Энхтуяагийн зүгээс платформыг танилцуулахдаа “Аливаа хувь хүн, ажилтан ур чадвараа нэмэгдүүлж, мэддэг чаддаг зүйл ихтэй байх тусмаа үнэ цэнэ нь нэмэгддэг. Монгол залуустаа болон мэдлэг, туршлагаа бусдад өгөх сэтгэлтэй хувь хүн, байгууллага бүрд тулгардаг асуудлыг шийдсэн систем нэвтрүүлж байгаадаа таатай байна. Энэ бол эхлэл. Хамгийн гол нь бид бүх хувь хүн, байгууллагатай нээлттэй хамтран ажиллах боломжтой дундын систем юм.” хэмээлээ.

Платформын IT системийн хөгжүүлэлт, цаашдын хөгжил болон найдвартай ажиллагааг хариуцан ажиллах Эдүтэк Солюшн ХХК-ны Гүйцэтгэх захирал Э.Отгонбатын зүгээс “Платформ бизнесийн үйлчилгээг санал болгож байна гэдэг бол хамгийн гол нь олон талыг хооронд нь уулзуулж, тэдний хэрэгцээг хангаж дунд нь найдвартай ажиллагаа, цаашдын байнгын хөгжил, төлбөр тооцоог найдвартай хийх ажлыг бид хариуцаж байна гэсэн үг. Иймээс бид бүх хамтрагчид, харилцагчдынхаа итгэлийг алдахгүй хичээн ажиллана гэдгээ амлаж байна” гэж илэрхийллээ.

https://www.youtube.com/watch?v=oKd0gbe0XdY&feature=emb_title

Тус www.skillup.mn платформ нь хүссэн хүнд онлайн сургалтыг хүргэх боломжтойгоос гадна дараахь хэд хэдэн бизнесийг дэмжиж буй юм. Үүнд:

  • Сургалтын байгууллага, их дээд сургуулиуд онлайн сургалтаа байршуулаад, өөрийн суралцагчдаа бүртгэн оруулах, сургалтыг хэзээ үзэхийг тохируулах, төлбөр тооцоог онлайнаар хийх, суралцагчдаа сургалтыг үзсэн эсэхийг хянахын зэрэгцээ шалгалт авч сертификат олгох ажлыг онлайнаар хийх боломжтой;
  • Байгууллага, компаниуд өөрийн ажилтнууд болон дотоод сургагч багш нараа платформд бүртгэж, дотоод сургагч багш нарынхаа бэлтгэсэн сургалтыг байршуулж, улмаар уг сургалтуудыг хэн хэзээ үзэхийг тохируулах, сургалтыг үзэж дуусгасан эсэхийг хянах, шалгалт авч сертификат олгох боломжтой;
  • Хувь хүний хувьд мэддэг чаддагаа бусдад онлайнаар зааж өгч орлого олох, төлбөр тооцоо, IT системийн асуудал, маркетингд санаа зовохгүй байж болох юм байна.

SKILLUP онлайн сургалтын платформынхоо нээлтэнд зориулж төслийн баг өөрсдийн мэдлэг, туршлагаа шингээсэн сургалтуудыг бэлтгэж оруулаад байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахалын үед нийгмийн хариуцлага хэмээн уг сургалтуудыг үнэ төлбөргүй үзэх боломжтойгоор байршуулаад байна.

За ингээд www.skillup.mn -д тавтай морил. Хамтран ажиллах хүсэлтийг mail@skillup.mn д хандах боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина5 минут 10 секундын өмнөУРЬДЧИЛСАН ТААМАГ: Баянзүрхийн 22 дээр З.Энхболдын "найруулга" өрнөж, 23 дээр Ж.Батзандан МАН-ынханыг хооронд нь "зодолдуулах" уу28 минут 47 секундын өмнөЦэц: Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ43 минут 36 секундын өмнөН.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ50 минут 3 секундын өмнөТЕГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв1 цаг 7 минутын өмнөХонконгийн нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх үйлчилгээг сэргээнэ1 цаг 24 минутын өмнөИ.Ганбат: Салхитын мөнгөний ордтой холбоотой бичлэгт гарсан 1 сая гаруй долларыг улсын орлого болгосон1 цаг 28 минутын өмнөОХУ-д “Ми-8” цэргийн нисдэг осолджээ1 цаг 29 минутын өмнөНийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа1 цаг 34 минутын өмнөМонголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа1 цаг 45 минутын өмнөЛ.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор 594 оюутныг авч ирэхээр боллоо1 цаг 52 минутын өмнөШенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгажээ2 цаг 9 минутын өмнөДубай хотод бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ2 цаг 12 минутын өмнөДмитрий Песков коронавируст халдвараас эдгэрч, эмнэлгээс гарчээ2 цаг 13 минутын өмнөАмерикийн занарын нефть олборлогч 17 компани дампуурлаа зарлажээ2 цаг 14 минутын өмнөГарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!2 цаг 19 минутын өмнөКоронавируст халдварын үед эцэг, эх, асран хамгаалагчдад өгөх зөвлөгөө2 цаг 24 минутын өмнөЦусан суулга өвчнөөс сэргийлье2 цаг 29 минутын өмнөСонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарч, Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэжээ2 цаг 30 минутын өмнөНийтийн албанд томилогдох 163 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ2 цаг 33 минутын өмнөХӨСҮТ: Москвагаас ирсэн дөрвөн оюутан эдгэрч, ажиглалтад шилжлээ2 цаг 42 минутын өмнөТарвас жимс нь бөөр ходоодыг цэвэрлэж, үрэвсэлээс хамгаалдаг2 цаг 44 минутын өмнө"ХОТЫН СОЁЛ" ОНЛАЙН КОНТЕНТ ФЕСТИВАЛЬ - НИЙТЛЭЛ төрөлд2 цаг 44 минутын өмнөАвтомашины төмөр эд ангид хүн хавчуулагдаж амиа алдсан хэрэг гарчээ2 цаг 44 минутын өмнөЦэвэрхэн АВТОБУС – Цэвэрхэн АВТОБУСНЫ БУУДАЛ2 цаг 45 минутын өмнөҮндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины зогсоол, дугуйн зам бүхий хэсэг барина2 цаг 49 минутын өмнөЯпон улс онц байдлын дэглэмээ бүрэн цуцлалаа2 цаг 54 минутын өмнөГайхамшигт Санкт-Петербург2 цаг 59 минутын өмнөЭЕШ-ын материалыг 60 гаруй багш ирэх сарын 2-ноос боловсруулна3 цаг 4 минутын өмнөБ.Солонго: Бусдыг үнэлж, хүндэлдэг хүнийг хорвоо бүхий л сайхантай учруулдаг юм3 цаг 14 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.