2020 оны 4-р сарын 6
12 цаг 40 минут

ГХЯ: Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Япон, АНУ, Испанийн дөрвөн иргэн ирсэн

     УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өглөө. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадын 45 улс орноос 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. Эрүүл мэндийн шалтгаантай 84, ахмад настан 271, жирэмсэн 32, орон байргүй, төлбөрийн чадваргүй болж байгаа 378, оюутан 811, санхүүгийн боломжгүй, хүнд байдалд орж байгаа 4000 орчим иргэн байна. Эдгээр хүсэлтийг Элчин сайдын яамдуудаас ГХЯ-нд хүргүүлж байна. Бид эдгээр хүсэлтийг УОК-д дамжуулж, уламжилж байгаа. 

Токиогоос ирсэн нислэгтэй холбоотой зарим буруу ташаа мэдээлэл гарах болсон. УОК-ын гуравдугаар сарын  20-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэдийг тодорхойлж өгсөн. Тухайлбал, дипломат албаны хүмүүс болон олон улсын байгууллагын ажилтнууд тэдгээрийн гэр бүл, мөн монгол хүнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн ирэх боломжтой юм.  Энэ шийдвэртэй нийцүүлэн Токиогоос ирсэн тусгай үүргийн онгоцоор гадаадын дөрвөн иргэн ирсэн. Тодруулбал, Япон улсын иргэн хоёр, Испани 1, АНУ-ын 1 иргэн байсан. АНУ-ын иргэн нь Монгол Улсын иргэний гадаад иргэншилтэй нялх хүүхэд. Испанийн хувьд, 2007 онд төрсөн Монгол аав, ээжтэй бага насны хүүхэд. Японы хувьд, МУ-ын иргэнтэй албан ёсны гэр бүл болсон, Монгол Улсад 20 гаруй жил амьдарсан хүн байна. Мөн монгол ээжтэй Япон хүүхэд ирсэн. Ээжээс нь салгаж болохгүй учраас ийнхүү авчирсан байгаа.

Дөрөвдүгээр сарын 8-нд тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн шаардлагыг олон нийтэд танилцуулсан. Жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настай хүн зэрэг таван үндсэн шалгуур тавьсан. БНСУ-аас эх орондоо ирэх иргэдийг коронавирусийн шинжилгээ зайлшгүй өгөх шаардлага тавьсан. Өмнөх хоёр онгоцоор ирсэн хүмүүс ЭСЯ-нд дараалал үүсгэн, жагсч байсан иргэдийг авчирсан. Иргэд нислэгт багтаж чадахгүй байна гэсэн гомдол гаргаж байна. Маш олон иргэд МИАТ компанид хандаж байна. Бүх хүмүүсийг авчирч чадахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. МИАТ-ийн гадаа очиж, эмх замбараагүй байдал үүсгэх хэрэггүй" гэв. 

Б.Аз

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё8 цаг 24 минутын өмнөЭргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.