Үндэсний аудитын газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, УИХ-ын сонгуульд оролцох гэж байгаа нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргасан байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис "Монгол Улсад бүртгэлтэй 35 нам, эсвэл байдгаас 27 нам нь өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө өгсөн байдаг. Ингээд мөрийн хөтөлбөрүүдийг үзэж танилцаж, дүгнэлт гаргалаа.
Хуулиараа мөрийн хөтөлбөрүүд нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.3-т зааснаар эд хөрөнгө, мөнгө амлахгүй байх, аливаа үнэгүй үйлчилгээ, хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй байх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бусдад хандивлахгүй байх, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгож хуваарилахгүй байх гэсэн заалт байдаг.
Ингээд 7 намын мөрийн хөтөлбөр нь хуульд нийцэж, 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөр шаардлага хангагдахгүй гэж буцаагдаж байна. Буцаагдсан намууд ажлын 5 хоногт шаардлагаа нийцүүлээд дахин өгөх боломжтой.
Шаардлага хангасан 7 нам нь,
1. Зон олны нам
2. Хөгжлийн хөтөлбөр нам
3. Дэлхийн Монголчуудын нам
4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
5. Эх орон нам
6. Ард түмний олонхын засаглал нам
7. Ард түмний нам байна" гэлээ.
Тэгэхээр АН, МАН тэргүүтэй 12 нам, эвслийн мөрийн хөтөлбөр буцаагдаж байгаа ажээ.
Б.Аз
5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
хоосон сайхан амлалтыг 30 жил сонслоо. үр дүн таалагдсангүй. нийтийн эрх ашгийг хангасан, урт хугацаандаа ашигтай, монгол улсад хэрэгтэй бодлогыг ард түмэн хүсч байна. маргааш сайн болохын тулд өнөөдрийн жаахан хатууг бүгд л тэвчээд гарна. тэгсээрч ирсэн. ухаантай ард түмэн шүү. тийм болохоор намууд минь жаахан томоор хараарай. монголд нам хэрэгтэй. гэхдээ бодлоготой байх нь чухал.
ulgeriin ulgeriin namantsaruud yuugaa hiihnevdeee
Xutulburuu oligtoihon hiij chadahgvi baij yin songuulid ursulduh we.ichig2
Энэ нам улс төрийн хүчнүүд ийм амьдралаас тасарсан хүмүүс үү Эсвэл дороос өгч байгаа мэдээлэл нь хуурамч байдаг юм уу ?? Одоо Ард түмэн гээч ядарсан хэдэн амьтан нь элдэв болсон болоогүй амлалтанл хууртахаа больсон үе шүү дэ. Нөгөө долоо шархдаж найм сэхсэн долоон голтой амьтад болсон байхад
Хоосон амлалт, уран үг хоёрт хууртаж санал өгдөг гэнэн ард түмэнд учир хөтөлбөртөө заавал нэг амлалт бичихгүй бол сонгохгүйгээс Чингисийн зурагтай хувьцааны тасалбар хүртэл хэвлэж хөгөө чирж байсныг сонгуулийн түүхийн музейд тавих цаг болсон шүү. Сонгуулиар хэдэн тэрбум төгрөг үрсээр ирсэн. Намууд гэх бүлэглэл дарга болохын бөөн дон шүгэлж, эрх мэдэлд тэмүүлсээр 30 жил болж дээ.