2020.4.7, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 14
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ЛУУ ӨДӨР
- Аргын тооллын: 2020.4.7, Мягмар гараг
- Наран ургах шингэх: 6.18-19.30
- Үс засуулбал: Эд мал арвидна
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Сэтгэгдэл бичих