Монгол Улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирснээр 15 тохиолдол батлагдаад байгаа. Үүнээс хоёрыг нь ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр ахлагчтай сувилагч, асрагчаас бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг бүрэн тусгаарлагдан эмчилж байгаа юм. Улмаар хоёр өвчтөнг бүрэн эдгээн эмнэлгээс гаргаад байгаа билээ.
Уг баг бүрэлдэхүүний талаар УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр онцлон талархаж байгаагаа илэрхийлсэн байдаг. Мөн Ц.Чинбаяр эмчтэй утсаар ярьсан тухайгаа хэлсэн юм.
УИХ-ын даргын зүгээс Ц.Чинбаяр эмчид “Та нэг хариад, амсхийгээд ирэхгүй юм уу” гэхэд Ц.Чинбаяр эмч хариуд нь “Өвчтөнүүдээ эмчилж, үр дүнг нь харж байж харина аа. Ар гэрээсээ зөвшөөрөл авсан. Би яах вэ, улс орны маань санхүү ямар байгаа бол? Эм, эмнэлгийн хүрэлцээ, хангамжид анхаараарай. Манай Сайд биднийг бүх талаар дэмжин тусалж, шаардлагатай бүхий л нөхцөлийг хангахын төлөө ажиллаж байгаа шүү” гэжээ.
Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй эмч, мэргэжилтнүүд Д.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд нийт уншигчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна.
Б.Аз
35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ЧИНБАЯР НАРЫН ЭМЧ НАРТ ТӨРИЙН ӨНДӨР ЦОЛООС ГАДНА ЦАЛИНГ НЬ ЭРС НЭМЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЦАР ТАХАЛ ӨНГӨРСНИЙ ДАРАА ТЭДЭНД БАЙР ОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ.
Xetsvv owching edgeej bgad byarlaj bna gexdee solongost edgersen owchtonoos daxin covid19 xaldwar ilerch bga gsen medee bna baina daxaid 21 xonog xarj bgad gargsan n deer baisiim bish vvv
Энэ хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч амин хувиа бодолгүй улс эх орныхоо төлөө гавьяатай үйлс хийн ажиллаж байгаа эмч сувилагч нарт бүгдэд нь гавьяат эмч,гавьяат сувилагч,үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнаж цалинг нь нэмэх хэрэгтэй шүү.Гавьяат сувилагч шагналыг одоо л сувилагч нарт олгох хэрэгтэй Фолорейнц Найтенглийн шагналд тодорхойлоорой ахмад сувилагч хүсэж байна.Энэ жилийн уриа сувилагч эх баригдах дэмжих жил шүү сайдаа.
Монгол эмч нартаа маш их баярлаж бна сурсан эрдэм ажил үйлстэй үнэнч сэтгэл зүрх тань сэвгүй нандин байг дээ
Baatruud! Odoo bukhchuudiig bish erdemted bolon emch naraa unelekh tsag bolsoon!
Мундаг эмч дээ
Энэ цагийн эгэлгүй баатруудаараа бахархаж бгаа шүү. Эмч нар , Онцой байдлынхан үнэхээр шүтсээр. Энэ бүхэн дууссаны дараа шагналыг хүнийг нь олж өгдөг төрийн тэргүүн маань нэг юм бодож бгаа байлгүй.
Baatariinhaa odong ene hund l ugmuur yum.
bayr hvrgie mundag hamt olond tur zasag shagnaj uramshuulah blguide
эндээс ялангуяа шагнал олгодог субьектууд үе үеийн ерөнхийлөгч нар түүний шагнал хариуцсан хэлтэс мэргэжилтнүүд их сайн сургамж авах хэрэгтэй. хошин шогийн болоод 2-3 дуу дуулаад гавьяат авдаг ард түмэнг өөрсдийг нь аав ээж эмээ өвөөг доромжилж байгаад болдог гэдгийг сайтар ухаарах, мөн манай ямар замаар нь хамаагүй их хэмжээний хөрөнгө мөнгөтэй болсон эрхмүүд ямар ч үед алгаа тэнийлгэдэггүй 1 хогийн байдал хэзээ өөрчлөгдөх болоо. хүн бүр л ажлаа үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй ажлаа сайн хийж байгаа 1 ийгээ шагна гэдгээ боль
Амсь насаа золиослон Короно вирусын голомтод ажиллаж буй Нямхүү захирал, Чинбаяр эмч болон бусад эмч сувилагч нарын гавъяа зүтгэлийг Монголын төр харж үзэж үзнэ гэдэгт итгэж байна.
Hooloo sain ideerei ta nar uursduu eruul bgaarai mundag baataruud shuu
Хөдөлмөрийн баатар эсвэл ардын баатар амжилт
Amjilt husey bayrllaa emch nartaa
Сүүлийн үед ам барьж дуулдаг хар тамхичид,логик муутай ядмагхан онигоо ярьдаг хошин шогийнхон гээд төрийн шагналын нэр хүндийг гутаасан төрийн соёрхолт, гавьяатууд борооны дараах мөөг шиг олшрохын хэрээр ерөнхийлөгчийн нэр хүнд гэрлийн хурдаар унаж байгаагаа мэдэрдэг болуу
busad emch naraa oruulj chadavhjuulaach
элдэв саар хүмүүс байдаг байхад ийм сайхан хүмүүс бас байдаг шүү. Та бүхэндээ баярлалаа. Өнөөгийн энэ хүнд үед бид та бүхэндээ л найдаж байгаа. Цаг сайхан болохоор та бүхэн минь гавьяагаа үнэлүүлэх нь лавтай байхаа. Шагналаас илүү баярласан сэтгэл бэлэглэе. Амжилт
Эв нэгдлийг илэрхийлэгч хэмээх эрхэм ерөнхийлөгч маань хар тамхичдад хайр найргүй өгдөг төрийн соёрхол ,хөдөлмөрийн баатар,гавьяат цолоо энэ хүнд үед амь амьдралаараа дэнчин тавин зүтгэж байгаа эгэл баатруудад намчирхалгүйгээр олгочихмоор юмдаа.Сая дэлхийн эмч нарын баяраар энэ хүмүүс маань амьсгаа авах завгүй зүтгэсээр л байгаад дэлхий даяар үнэлж талархаж байхад манай төр засаг таг чиг л байх юм.
Амжилт хүсье
Chinbayar emchid shuud GAVYAT uguh HEREGTEI MUN BAGIINHNIIG N BUGDIIG N UNDUR SHAGNALAAR SHAGNAH YOSTOI SHUU!!!!!!!!
юм л бол гавъяа шагнал ярьдагаа больчих. хүн хийх гэж тангараг өргөсөн ажлаа л хийж байна
Чи өөрөө хийх ажлаа хийж чадаж байгаа юмуу?
Ийм хүнд нөхцөлд эрсдлэ үүрэн ажиллаж байгаа Чинбүрэн эмчээр ахлуулсан хамт олны хөдөлмөрийг үнэлж шагнах, амьдрал ахуйд нь санхүүгийн дэмжлэг дорвитой үзүүлэх хэрэгтэй.
Чинбүрэн бишээ, Чинбаяр
Коронавирусийн халдвар зөөвөрлөж эх орондоо очихгүй гэж байгаа монголчуудаар бахархаж байна.
Жинхэнэ эмчийн ёс зүйтэй хүмүүс та нар шүү. Монголд нэгч хүн энэ өвчнөөр эндүүлэхгүй байхад хүч чармайлтаа дайчлан ажиллаж байгаа та нартаа амжилт хүсье.
Өргөсөн тангарагтаа үнэня эмч танд баяр хүргье.Нямхүү захирал халдвар гарсан эхний өдрөөс энэ өвчнийг газар авхуулахгүйн төлөө хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэсэн шүү. Эмч нар гавъяат цол авдаг, халдвар судлалын болон эрүүл ахуйн чиглэлээр хоёргүй сэтгэлээр насаараа ажилласан олон эмч нар байдаг ч тэд ард чимээгүй л гавъяа шагналгүй үлдэж хоцордог, Төрөөссайн ажилласан эмч нараа баярлуулах байх гэж найдаж байна.Амжилт!
Танай баг хамт олонд эрүүл энх амжилт сайн сайхныг хүсье. Бид бүхний итгэл найдвар шүү,
Та нараар бахархаж байгаа шүү монгоын ард түмэн
Амжилт хүсье
Гайхалтай эмч. Амжилт !
Амжилт хүсье
Амжилт хүсье.
Үнэхээр мундаг бн. Амжилт хүсье.
Та бүхнийг, түүнчлэн монгол түмнийг тэнгэр ивээх болтугай