2020 оны 4-р сарын 7
11 цаг 10 минут

ХӨСҮТ: Дахин хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв.  ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "АНУ, Итали, Иран, Герман, Франц, Турк, Их Британи зэрэг улсуудад тархалт маш өндөр байна. Манай улсын хувьд батлагдсан 15 тохиолдол байгаагаас хоёр нь эдгэсэн. 13 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 1530 хүн байгаа. Нийт 537 тусгаарлах байрнаас гарч, гэрийн хорионд шилжсэн. Өвчлөл гарснаас хойш 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авсан. Үүнээс хойш 100 эмнэлгийн ажилтан харамсалтайгаар амь насаа алдсан. Иргэд гараа сайн угааж, амны хаалтаа зүүн, дархлаагаа сайн дэмжих, хоорондоо хоёр метрийн зайтай харьцах гээд ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөөнүүдээ сайтар дагаж мөрдөөрэй. Дэлхийн маш олон оронд коронавирусийн халдварын оргил үе 4, 5 дугаар сард тохионо гэж эрдэмтэд үзсэн. Цар тахал буурах болоогүй. Цар тахал бидний өмнө байгаа" гэлээ. 

   ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээнд гурван өдөр дараалан шинжилгээ хийхэд сөрөг гарсан учир эмнэлгээс гаргаж байна. Ингээд өвчтөнүүдийг ХӨСҮТ-ээс сувилал руу шилжүүлж, 14 хоног хянана. Энэ хугацаанд дахин шинжилгээ авна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс үүрэг өгсөн. "КОВИД19"-ийн шинжилгээг өргөжүүлж, лабораторийн хүчин чадлыг нэмэх тухай чиглэл өгсөн. Үүний дагуу ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдлээ. Солонгос, Хятадын Элчин сайдын яамнаас бэлэглэсэн оношлуурыг ашиглах бүрэн боломжтой болсон.

Халдвар авсан Франц иргэний бие сайн байгаа. Францын компани болох "Бадрах Энержи" компаниас ХӨСҮТ-ийн эмч ажилчдад цалин урамшуулал болгож, 100 сая төгрөг хандивласан. Энэ хандивыг бид эмч, ажилчиддаа жигд хувааж, цалингийн урамшуулал болгож өгөхөөр тохироод байна. 

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, Токио-Улаанбаатарын онгоцоор ирж хяналтад байгаа 182 хүний шинжилгээ, мөн тандалтын шугамаар авсан 25 хүний шинжилгээнд коронавирус ийн халдвар илрээгүй" гэв.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Эдгэрсэн хоёр хүний тухай мэдээлэл өгөөч? 

-Манай улсад нийт 15 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан. Өнөөдрийн байдлаар дөрвөн өвчтөн эдгээд, үлдсэн 11 хүн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. БНСУ-ын тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүнийг эмчлээд гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Харин дараагийн хоёр хүний тухайд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Манай эмч нар амжилттай эдгээгээд эмнэлгээс гаргаж байна. 

Б.Аз

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.