Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Хуралдаанд нийт 57 гишүүн оролцсоноос 46 гишүүн дэмжиж 80,7 хувийн саналаар хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Иймээс үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы дараа ТББ-ын байнгын хороо хуралдаж анхны хэлэлцүүлгээ хийнэ.
Онц байдал, дайны болон дайн бүхий байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд УИХ цахим хуралдаан хийж байх, цахим хуралдааныг ямар дэгээр явуулж байхыг энэхүү хуулийн өөрчлөлтөөр зохицуулахаар тусгажээ.
Сэтгэгдэл бичих