2020 оны 4-р сарын 7
20 цаг 06 минут

М.Оюунчимэг: Иргэд Эрдэнэс тавантолгойн ногдол ашгаа яаж авах вэ

Ч.Хүрэлбаатар: “Еbarimt”-ын программд бүртгүүлсэн дансаар ногдол ашгийг тараана

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2020.04.07/-ийн хуралдаанаараа “Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг дараах асуултдаа Сангийн сайдаас хариулт авлаа.  

М.ОЮУНЧИМЭГ

-Өнөөдөр дийлэнх аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ гээд бололцоотой бүх татварын зохицуулалтаар дэмжих арга хэмжээг төрөөс авч байна. Татварын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа томоохон аж ахуйн нэгжүүд эргээд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд орон байр, талбайгаа түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байна уу гэдгийг хянаж байгаа юу.

Ер нь татварын хөнгөлөлттэй холбоотой шийдвэрүүд бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ. Энэ асуудалд нэгмөр тодорхой хариулт өгнө үү?

Ч.ХҮРЭЛБААТАР

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжиж, түрээсийн төлбөрөө буулгасан хэмжээгээр нь дүйцүүлэн татварын хөнгөлөлт үзүүлж, хохиролгүй болгох арга хэмжээ авч байгаа.

Аж ахуйн нэгжүүд түрээсээ тэглэсэн, бууруулсан гэдэг мэдээллээ Сангийн яаманд ирүүлж байна. “Нарантуул” худалдааны төв түрээсийн төлбөрөө 30 хувь, “Хүчит шонхор” зах 50, 80, 100 хувь гэсэн шатлалаар чөлөөлснөө мэдэгдсэн. Мөн “Кэй бридж” компани 50 хувь чөлөөлсөн гэдэг мэдээллээ ирүүлсэн.

Короновирусын Монгол Улсад учруулж байгаа хохирлын эрсдэлийн дийлэнхийг төр өөр дээрээ үүрч байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлын тухайд шимтгэл төлөгч аж ахуйн нэгжийн 10 хувийг хамрах юм байна гэдэг худлаа тооцоо мэдээлэл яригдаж байсан. 

Өнөөдрийн байдлаар нийтдээ 910 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Үүнээс 187 мянга нь төрийн албан хаагч. Дахиад 80 мянга  нь төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажилладаг. Төрийн болон төрийн өмчит орон нутгийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийг хасчихаар цаана нь үлдэж байгаа 640 мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх хөтөлбөрт хамрагдана. 

Өчигдөр хаврын ээлжит чуулган нээлтээ хийсэн өдөр Монгол ардын намын бүлгээр хэлэлцээд тендерийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байсныг төлүүлэхгүй болгохоор шийдвэрлэсэн. Ямар агуулгаар тийм шийдвэрт хүрсэн бэ гэвэл, хэрэгжүүлэхэд төвөгтэй, дунд нь улстөржилт явагдах магадлалтай гэдэг янз бүрийн шалтаг шалтгааныг бодолцоод адилхан шимтгэлээс чөлөөлье гэдэг шийдвэр гаргасан гэж ойлгож байна.

М.ОЮУНЧИМЭГ

 -“Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг ирэх тавдугаар сард  олгох хэвээрээ байж чадах уу. Брокерийн пүүсүүд данс нээхдээ янз бүрийн хэмжээгээр төлбөр, хураамж авч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж, энэ талаар Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлж байна. Ногдол ашгийг ямар зохион байгуулалтаар, яаж олгох вэ?

Ч.ХҮРЭЛБААТАР

-Нэлээд хэсэг иргэд брокерийн пүүсүүдэд ногдол ашиг авах данс нээлгэсэн байна.  Данс нээлгэсэн нь тэрүүгээрээ дамжуулаад мөнгөө авна. Одоогоор  300 гаруй мянган хүн данс нээлгэсэн гэж ойлгосон.

Үлдэж байгаа бүх хүмүүс НӨАТ-ын программ буюу “e-barimt”  бүртгүүлдэг программд бүртгүүлсэн дансаараа ногдол ашгаа авахаар бүх зохицуулалтыг хийсэн. Программаа ч гэсэн тэгж хөгжүүлсэн. Тиймээс  ногдол ашиг Сангийн яаманд төвлөрмөгц НӨАТ-ын системээр дамжуулаад бүх иргэн, аж ахуйн нэгжийн данс руу ирэх сард мөнгийг нь хийгээд өгчихнө. НӨАТ-ын буцаан олголт өгдөг системээр иргэн бүрд ногдол ашгийг нь олгох тул тусгайлан брокерийн пүүсүүдэд данс нээлгэх шаардлагагүй.

 

 

 

 

 

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.108Зочин   • 2020, 4 сарын 8. 22 цаг 36 минут

Хүчит шонхор зах бол хэвийн үйл ажиллагага явуулж байгаа шүү дээ

66.181.184.222Зочин   • 2020, 4 сарын 8. 9 цаг 46 минут

Брокерийн компаниуд ногдол ашгаас мөн хэдэн хувийг авна

49.0.184.30зочин   • 2020, 4 сарын 8. 8 цаг 41 минут

eбаримтад бүртгэлгүй иргэн хүүхдүүд яах билээ

202.72.245.122иргэн   • 2020, 4 сарын 8. 9 цаг 18 минут

харин тийн. Хүүхдийн мөнгө авдаг дансаараа авч болох юм тээ

66.181.161.41Зочин   • 2020, 4 сарын 8. 7 цаг 59 минут

Өчнөөн хүн бүртгүүлэж бна е баримтийн данс ру орох бол илүү мөнгө төлөх хэрэггүй л бж дээ налайхад өндөр хаан брокрийн пүүс гэхэд 5000 биш 7000 төгрөгөөр бүртгээд бна болж бгаа л юм бх даа үнээ нэмээд нэмэгдсэн гэж хэнэг ч үгүй мөнгөө аваал л сууж бна

66.181.161.41Зочин   • 2020, 4 сарын 8. 7 цаг 56 минут

Эхлээд хэлэхгүй дээ зарим газар 5000 төгөөр бүртгэж байсанаа7000 төг болгоод үнэн хэцүү л бна одоо нэмэгдсэн гэж өгөх сургаар нь

202.9.46.67Иргэн   • 2020, 4 сарын 8. 6 цаг 09 минут

Эхнээсээ ногдол ашгийг ибаримтын дансанд хийхээ хэлэхгүй яаасийн, өчнөөн хүн брокерын пүүст шал дэмий мөнгө төлж данс нээлгэсэн байна шүү дээ

202.9.40.154Зочин   • 2020, 4 сарын 7. 22 цаг 41 минут

заа 2 жил л лав ярих шив сонгуультай болхоор энэ жил өгөх байлгүй дээ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.