2020 оны 4-р сарын 8
8 цаг 20 минут

Иргэд ээ, амны хаалтаа зүү, шаардлагагүй бол гадуур битгий гар

Та анзаарсан уу, гадаа хөдөлгөөн эрс нэмэгдэж, түгжрэл вирусгүй, онцгой дэглэм тогтоогоогүй байх үеийнхтэй бараг л адилхан байна. Хаврын урь ороод, дулаарч байгаа болохоор хүмүүсийн сэтгэл санаа тэнийж байгаа нь ч нөлөөлөө биз.  Дулаан орж байгаатай зэрэгцээд хүүхдүүд ч гадаа тоглох нь нэмэгдлээ.  Орон сууцны хороолол, хотхоны  гаднах талбайд бага, дунд ангийн насны хүүхдүүд өдөржин л тоглодог боллоо.  Гэтэл санаа амарч, хамаа замбараагүй хөлхөлдөх цаг бишсэн.  Монголд коронавирус бүртгэгдээгүй байхад бид маш сайн зохион байгуулалттай байж, амны хаалтаа зүүж, бүр гэртээ өөрсдийгөө тусгаарлах хэмжээнд сэргийлж байлаа. 

Гэтэл Монголд коронавирусийн тохиолдол илрээд, бүр 15 болчихоод байна. 4 хүн эдгэсэн нь сайн мэдээ. Гэхдээ эдгээгүй хүн олон байгаа.  Энэ бол нөхцөл байдал хэзээ ч, яаж ч хүндэрч магадгүй гэсэн үг. Муу ёрлож байгаа юм биш, гэхдээ л бид хэзээ ч хамаагүй дэлбэрч магадгүй цагтай бөмбөгийг Улаанбаатар хотод байрлуулснаас ялгаагүй. Дотоодын аюулаас гадна, гадаад орнууд гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Хятадад шинэ тохиолдол дотооддоо бүртгэгдэхгүй, гаднаас зөөвөрлөгдөж байгаа, нас баралт байхгүй гэж буй ч эрсдэл арилчихаагүй байна. Орост вирусийн тархалт идэвхтэй нэмэгдэж эхлэв.  Солонгост нөхцөл байдал арай дээрдэж байгаа ч Япон хэцүүдэж эхэллээ.  Өчигдөр Японы Ерөнхий сайд Абе Шинзо Токио тэргүүтэй 6 мужид онц байдал тогтоож, нийт хүн амын 44 хувь нь хөл хорионд орсон талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. 

2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар

 Америк, Европыг ярих юм биш. Дэлхий нийтээр өвчлөгсдийн тоо 1.3 саяыг давж, нас барсан хүн 100 мянга руу хурдтай дөхөж явна.  Эрдэмтэд өвчний хоёр дахь давлагаа Ази руу ирж байна гэж дүгнээд байдаг. Түүнийг нь Япон, Солонгос баталж байх шиг. Ийм нөхцөл байдалд бид санаа амрах ёстой бил үү.  Франц иргэнээс анхны тохиолдол илрэхэд манайхан айхтар сандралдаж, хүнсээ бэлтгэж, дэлгүүр хоосолсон.  Тохиолдол аль хэдийнэ 15 болчихоод байхад улам сэрэмжлэх байтал харин ч дөжрөх маягтай. Амны хаалтгүй хүн мэр сэр үзэгдэх болов. Хөдөө орон нутаг руу хүн зөөдөг жижиг машинтай жолооч нар, хот хоорондын зорчигч тээврийн автобусныхан амны хаалт бараг л зүүхгүй байна гэнэ. 

Шавааралдаж, шамбааралдах ч улам нэмэгдсээр. Иргэд ээ, санаа амрах болоогүй, амны хаалтаа сайн зүү. Шаардлагагүй бол гадуур битгий сэлгүүц. Нар, салхинд гарч болно, гэхдээ аль болохоор олноор бөөгнөрөхгүй газрыг сонго. Хүүхдүүдээ гадаа битгий тоглуул. Зайлшгүй шаардлагатай бол 20, 30 минут гадаа гаргаж, амны хаалтыг нь сайн зүүлгэ.  Гараа тогтмол угаа, ариутга.  Вирусийн идэвхжилийн оргил үе дөрөв, тавдугаар сард хэмээн эрдэмтэд таамаглаад байна.  Тиймээс халуун байна гэж маяглалгүйгээр амны хаалтаа вирусийн аюул байхгүй болтол зүүцгээе.  Бардам Европчууд, Америкчууд амны хаалтыг өвчтэй хүмүүс л зүүдэг гэсэн явцуу бодол, үйлдлээсээ болоод хэдэн зуун мянгаараа өвчилж байгаа гэх.  Үнэний ортой л байх. Бид аль эртнээс амны хаалт зүүгээд хэвшчихсэн, сэргийлж чадсан учраас өдий зэрэгтэй байж, дотоодоос вирус илэрсэнгүй.  Одоо бид энэ амжилтаа, амны хаалт зүүж хэвшсэн хэвшлээ хадгалж, цаашид сэргийлцгээе.  

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.144.72ddd   • 2020, 4 сарын 8. 15 цаг 35 минут

энэ архи зарахаа болиочээ. гудамжаар дүүрэн согтуу новшнууд

202.9.46.207O   • 2020, 4 сарын 8. 10 цаг 59 минут

Bvgdeeree vxresei

202.179.24.248иргэн   • 2020, 4 сарын 8. 10 цаг 20 минут

Иргэд дээ Анхааруулж хандахаасаа гадна Гадны Улсын Тахал өвчтөй Иргэд зөөвөрлөж оруулж ирж байгаа ЗГ УОК-ынхон доо Анхааруулж хэлээ Эд чинь Галаар тоглож Иргэдээ Эрсдэлд оруулж байна шүү

66.181.188.247Зочин   • 2020, 4 сарын 8. 9 цаг 22 минут

5 шар болон драгон орчмын жижиг павилонууд бүгд л хэвийн ажиллаж байдгийн байна лээ

66.181.188.247Зочин   • 2020, 4 сарын 8. 9 цаг 16 минут

Mongold zahiramj heregjihee blaa, Tuts bolon tsaini gazar pub restoran ni 12 gej bhad ongorhoi haragdaj bh yum. Hun bolgon dor burnee hariutslagatai bmaar, arhi zarahaa bolimoor

202.21.108.150гайнуудад   • 2020, 4 сарын 8. 8 цаг 28 минут

Юу үнэн энэ үнэн, аминдаа хайртай бол амны хаалтаа зүү. Эс тоовол эцэст нь бүү гоншигноорой, үхэж сэхэж чаддаг бай

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.