2020 оны 4-р сарын 8
11 цаг 25 минут

ЭМЯ: Оросоос ирсэн хүнээс давтан шинжилгээ авахад коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 16 боллоо

ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагт хийдэг хэвлэлийн бага хурлаа хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцов. 

Хэвлэлийн хурлын эхэнд  ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд 212 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн байна. АНУ, Итали, Испани, Герман, Франц зэрэг 10 улсад өвчлөл эрчимтэй тархаж байгаа. Сүүлийн үед Япон, ОХУ-д өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.  БНХАУ-д гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Түүний 24 нь сүүлийн 24 цагийн дотор бүртгэгдэж. Манай улсад ажиглалтад 1480 хүн байна. 12 хүн өчигдөр ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн.   Яг одоо ДЭМБ-ынхан цахим хурал хийж байна. Хурлаар өвчлөл эрчимтэй тархаж байгааг голчлон ярьж байна.  Дэлхийн орнуудыг гаднаас зөөвөрлөгдөж ирсэн, дотооддоо халдвар тархсан, өргөн тархсан гэж 3 ангилж байгаа. Манайх эхний ангилалд багтаж байгаа. Гэхдээ эрдэмтэд нэгдүгээр ангилалд багтаж байгаа орнуудад өвчлөлийн хоёр дахь давлагаа айсуй байгааг анхааруулсан. Тиймээс өвчлөл зөөвөрлөгдөж ирэхээс аль болох сэргийлэх хэрэгтэй байна. Бид эв нэгдэлтэй байж энэ өвчнийг давж гарна. Эмнэлэгт эдгэрээд гарч байгаа хүмүүсийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, давтан шинжилгээнд хамруулна. Давтан шинжилгээгээр ямар нэг шинж тэмдэг, вирус илэрвэл эргээд тусгаарлалтад оруулах учиртай" хэмээлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "ДЭМБ-ын мэдээгээр ковид-19 халдварын нийт 1 сая 282 мянган тохиолдол, 74774 нас баралт нэмэгдсэн. Сүүлийн 24 цагийн дотор өвчлөл АНУ-д 8, Италид, Францид 3,  Испанид 5 дахин нэмэгдсэн байна.  Дэлхий дахинд 1.5 тэрбум хүүхэд, залуус сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран ДЭМБ-аас санаачлан дэлхийг уншъя аяныг өрнүүлж байна. Дэлхийн хамгийн шилдэг зохиолуудыг зохиолч нь Англи хэлээр өөрсдөө уншиж өгнө. Эхнээсээ зохиолчид өөрсдийнхөө цахим хуудсаар хүүхдүүдтэй уулзаж, асуултад нь хариулж, номынхоо хэсгээс уншиж өгч байна" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт 16 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.  ХӨСҮТ-д хянагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээ , Истанбулаас ирсэн 192, тандалтын байдлаар зорилгоор хийсэн 25 шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар 237 хүнд шинжилгээ хийсэн.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 137 хүн тусгаарлагдаж, хяналтад байна. Коронавирус илэрсэн хүн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө хойд хилээр орж ирсэн. Шууд тусгаарлагдсан. Анхны шинжилгээг 28-ны өдөр хийхэд вирус илрээгүй. Харин дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Бид тусгаарлалтын хугацааг сунгаад байгаа нь ийм учиртай. Эхэндээ вирус илрэхгүй байж байгаад давтан шинжилгээгээр гарч байна. Тиймээс иргэд маш хариуцлагатай байж, 14, 21 хоногийн тусгаарлалтын хугацаагаа маш сайн мөрдөх хэрэгтэй. Сайн мэдээ гэвэл "Авиган" гэдэг эмийг Японоос ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл авчирч, ХӨСҮТ-д хэрэглэж байна.

Урин дулаан цаг ирж, хүмүүсийн амны хаалт зүүх нь багасах маягтай боллоо. Хүүхдүүд гадаа их тоглож байна.  Бид анхаарал хяналтаа сайжруулж, үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Нэг л хүн хяналт алдахад яаж хэцүүдэж байгааг дэлхийн бусад орнууд харуулж байна. Япон бол маш өндөр сахилга баттай, дэг журамтай улс. Гэтэл энэ өвчнийг алдчихлаа. Тиймээс бид тэвчээртэй, хянуур, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна" хэмээв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.