2020 оны 4-р сарын 8
12 цаг 00 минут

Иргэд Чех Улсад ажилласан хугацаандаа төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох боломжтой болно

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнгөрөгч оны судалгаагаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн ажиллаж, сурч байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт оршин сууж буй монгол иргэдийн 65 орчим хувь нь 5-25 жил амьдарч, оршин суух эрхээ авчээ.

Монгол Улсын иргэн тус улсад оршин суух хугацаандаа богино хугацааны нийгмийн даатгалд хамрагдаж, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж, эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг авах эрхтэй байдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдаж, нутаг буцах үедээ төлсөн шимтгэлээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн үедээ төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох, Бүгд Найрамдах Чех Улсад ажилласан хугацаагаа даатгуулсан хугацаанд тооцуулах зэрэг эрх зүйн зохицуулалт байдаггүй.

Иймд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар иргэдийн нийгмийн баталгаа сайжирч, тус улсад ажилласан хугацааг нэгтгэн тооцож, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсаас өндөр насны тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Спорт хүүхдийг зөв хүмүүжүүлэх хамгийн сайн арга8 минут 9 секундын өмнөХушаат сумын хаврын тариалалт дуусах шатандаа оржээ9 минут 9 секундын өмнөУИХ-ын сонгуульд нэр дэвшигч нар үнэмлэхээ гардаж авлаа9 минут 24 секундын өмнөТеле хичээлийн хүртээмж орон нутагт хэрхэн хүрч байна вэ19 минут 9 секундын өмнөБуриадад “Сээр хугалах”-ыг хэрхэн нэрлэх маргаан өрнөж байна24 минут 9 секундын өмнөН.Ган-Од: Би том улстөрчдөөс юугаараа дутдаг юм, П.Анужинг "амалж" өрсөлдөж байна27 минут 2 секундын өмнө6-р сарын зурхай29 минут 9 секундын өмнөКПОП: Их тэмцлийн сараар эргэн ирэлт болон дебүт хийх уран бүтээлчид29 минут 9 секундын өмнөГэрийн нөхцөлд уушиг цэвэрлэх хялбар арга34 минут 9 секундын өмнөБразилд нэг өдрийн дотор 732 хүн нас баржээ39 минут 9 секундын өмнөMicrosoft мэдээний редакторуудаа хиймэл оюун ухаанаар солив49 минут 9 секундын өмнөУлсын хэмжээнд 21.9 сая төл бойжиж байна59 минут 9 секундын өмнө"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм- 1859 минут 9 секундын өмнөЗөвлөгөө, мэдээллийн төвөөр 606 иргэн үйлчлүүлжээ1 цаг 5 минутын өмнө“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ1 цаг 10 минутын өмнөАНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ1 цаг 20 минутын өмнөКонгод “Эбола” вирусний халдварын шинэ тохиолдлууд бүртгэгджээ1 цаг 20 минутын өмнөГудамж талбайн 4 дэх удаагийн халдваргүйтгэл дуусч байна1 цаг 20 минутын өмнөБИЧЛЭГ: Таксины жолооч нараас мөнгө хураадаг гэмт бүлэглэлийг баривчилжээ1 цаг 25 минутын өмнөЛатин Америк дахь коронавирусний тархалт авлигыг нэмэгдүүлж байна1 цаг 30 минутын өмнөВладимир Путин ялалтын баярыг Улаан талбайгаас үзэж сонирхоно1 цаг 35 минутын өмнөДээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо1 цаг 40 минутын өмнөИх Британи Йеменд тусламж үзүүлнэ1 цаг 40 минутын өмнөХэзээ магистр хамгаалах вэ? Хэзээнээс бодож, хэрхэн бэлдэх вэ?1 цаг 45 минутын өмнөС.Эрдэнэ: АН өрх бүрт өсөлтийг хүргэсэн эрх чөлөөт нийгмийг цогцлоож чадна1 цаг 46 минутын өмнөБ.Отгонжаргал: Ажил алба, гэр бүл үр хүүхдээрээ эн тэнцүүхэн бахархдаг1 цаг 50 минутын өмнөВашингтон хотод 250 цэрэг байрлуулна1 цаг 55 минутын өмнөХонконгийн 2.9 сая оршин суугч аюулгүй байдлын тухай хуулийн төслийг дэмжжээ2 цагийн өмнөДашчойнхорлин хийдээс бурхан багшийн их дүйчэн өдрийг тэмдэглэнэ2 цаг 5 минутын өмнө“Рио Тинто” компани мөстлөгийн үеийн агуйг дэлбэлсэндээ уучлалт хүсчээ2 цаг 10 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.