Италийн "Ювентус" клубт хүчин зүтгэж байгаа Португал хөлбөмбөгч Криштиано Роналдог Испанийн "Реал Мадрид" буцааж авч магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл "Реал Мадрид"-д тийм төлөвлөгөө байхгүй. Багийн удирдлагууд Роналдог буцааж авах нь клубын солилцооны бодлогод нийцэхгүй хэмээн хэлсэн талаар As мэдээллээ.
"Реал Мадрид"-ын Ерөнхийлөгч Флорентино Перез багийнх нь төлөө Роналдогийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг ч түүний цаг үе хэдийнэ өнгөрсөн талаар ч ярьсан байна. Роналду 2018 оны зун "Реал Мадрид"-аас Италийн "Ювентус" клуб руу 112 сая еврогоор шилжсэн юм.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
корона гээд ядаж бхад юун энэнд мөнгө зарах манатай
зөв хэлсэн байна тэр роналдо хэзээч месси шиг баиж чадахгүй
Зөв хэлжээ. Месси Шави, Иньестагийн буянаар Роналдогийн дээр гарсан. Одоо нөгөөдүүл нь байхгүй миарч байх шив
RX7 нотлоод өг!