УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2020.04.08)-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Сэтгэгдэл бичих