2020 оны 4-р сарын 9
8 цаг 00 минут

А.Энхжин: Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулахад орлого тасалдсан гэх нотлох баримт шаардахгүй

Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 3 сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Монголбанкны НУСЗЗГ-ын захирал А.Энхжингээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Монголбанкнаас иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр бүх ипотекийн зээлд хамаарах уу.  Мөн иргэдээс  заавал орлого тасалдсан гэх нотлох баримт шаардах уу?

-Монголбанкнаас коронавирусийн тархалтаас шалтгаалан эдийн засаг, санхүүгийн салбарт үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бодлогын арга хэмжээнүүд авч байна. Зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээс гадна макро зохистой бодлого, банкны хяналт,  шалгалтын хүрээний зохицуулалтуудыг түр хугацаагаар хөнгөлөх, өөрчлөн тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг багтааж байгаа. Банкны хяналт, шалгалтын хүрээнд зээлдэгчийн орлого тасалдсанаас үүдэн, эргэн төлөлт хүндрэх асуудлыг шийдэх зорилгоор зээлдэгч нь банктайгаа харилцан тохиролцвол зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар төлбөрийг түр хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Харин  төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд хэрхэн хамрагдах нь тодорхойгүй байсан. Үүнийг шийдэх зорилгоор Сангийн яам, Монголбанк, МИК болон банкууд хамтраад холбогдох шийдвэрийг гаргасан.

Энэ шийдвэрийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөнгөлөлттэй хөтөлбөр  буюу 8, 5 хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэд өөрийн харилцдаг банкиндаа хүсэлт гаргаад, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 хүртэлх сараар нэг удаа хойшлуулах боломжтой боллоо. Иргэдийн зүгээс тухайн банкиндаа зөвхөн хүсэлт гаргаснаар зээлийн төлбөрийн хуваарьтаа өөрчлөлт оруулж болно. Тэгэхээр орлого тасалдсан гэх ямар нэгэн нотлох баримт шаардахгүйгээр зөвхөн хүсэлтэд үндэслэн зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах боломжтой.  

Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа зарим зохицуулалтын арга хэмжээ нэгдүгээр сарын 31-нээс хойш хэрэгжиж байгаа.  Тиймээс ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр ч өмнөх арга хэмжээтэй уялдах ёстой. Өөрөөр хэлбэл,  нэгдүгээр сарын 31-нээс хойш зээлийн эргэн төлөлт нь тасалдсан иргэд энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой гэсэн үг.  Жишээлбэл, тухайн зээлдэгч  хоёрдугаар сарын 10-нд зээлээ төлөх ёстой байж байгаад, төлж чадаагүй гэж бодъё.  Тэгвэл  тэр хугацаанаасаа эхлээд 3 сарын хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм.

-Иргэд зөввхөн  хүсэлтээ гаргахад л хангалттай гэж ойлгож болох уу?

-Иргэдийн хувьд 5 дугаар сарын 1-нээс өмнө өөрийн харилцдаг банкиндаа зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ гаргана. Банкны хувьд иргэний хүсэлтэд үндэслэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэнэ.

-Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан тохиолдолд арилжааны банкинд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэ арга хэмжээ нь зөвхөн төрөөс санхүүжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамаарна. Арилжааны банкны өөрийн эх үүсвэртэй ипотекийн зээлийн хувьд банк нь харилцагчтайгаа тохиролцсоны үндсэн дээр гуравдугаар сарын 18-нд Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаад эхэлсэн. Энэ  шийдвэрийн хувьд МИК-д зээлийн багцаа худалдсан зээлд хамаарч байгаа. Тэгэхээр төрөөс санхүүжүүлж, эх үүсвэрийг нь олгосон зээлд хамаарч байгаа учраас банкинд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй.

-Зээлийн төлөлтийг хойшлуулахаас гадна бодлогын хүүг огцом бууруулах хэрэгтэй гэх шүүмжлэл бий. Тэгэхээр Монголбанкны хувьд бодлогын хүүг дахин бууруулах боломжтой юу?

-Бодлогын хүүгийн хувьд Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тэгэхээр мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдсан тохиолдолд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Хүүний түвшний хувьд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн  нөхцөл байдалтай нийцтэй байгаа эсэх нь тусдаа асуудал. Төгрөгийн хүүг бид хэт буулгавал энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй. 

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.171Зочин   • 2020, 4 сарын 9. 14 цаг 05 минут

Ипотёкийн зээлд хамрагдах гээд чадахгүй жилийн 24 хувийн хүүтэй зээлээр орон сууц аваад төлөх гаж зовж буй өчнөөн олон хүмүүс байна Ипотёкийн зээлийг хөнгөлөхөөс өмнө эдгээр хүмүүсийг харин тэр ипотёкийн зээлд хамруулж амьдралыг нь бага ч гэсэн хөнгөлж өгөөчээ Улс банк энэ чиглэлээр ёстой ажилламаар байна

202.21.108.150ХУЦДАГ ШААР   • 2020, 4 сарын 9. 13 цаг 20 минут

ХӨӨШ ЧАЛЧАА НОВШОО, ХУДЛАА ХУЦАЖ АРД ТҮМНИЙГ ХОШГОРУУЛААД БАЙХААР ЭХЛЭЭД БАНКУУДДАА МЭДЭГДЛЭЭ АЛБАН ЁСООР ӨГЧӨӨД АРДЫН ТОЛГОЙ ЭРГҮҮЛ

202.126.89.123444   • 2020, 4 сарын 9. 12 цаг 56 минут

Turgui uls bank

202.179.31.59Иргэн   • 2020, 4 сарын 9. 12 цаг 11 минут

Албаны хүмүүс нь иргэж яриад байх юм Банкууд нь болхоор зөвхөн үндсэн зээл хойшилно хүү нь төлөгдөнө гэх юм эргүү л биш бол юү гэж зүгээр 3-н сарын хүү илүү төлөх вэ дээ

202.179.27.188Туяа   • 2020, 4 сарын 9. 11 цаг 12 минут

5,8 хувийн хүүгээс өндөр сарын 1,55%-ийн хүүтэй орон сууц худалдны зээл байна. Ипотекийн зээл рүү шилжүүлж болох уу

202.131.234.82Зориг   • 2020, 4 сарын 9. 10 цаг 14 минут

Ийм худлаа аргацаасан юм хийхээ боливол таарна,Тэрний оронд хүүгээ 1-3%-р буулгачихвал жинхэнэ хөнгөлөлт болно

124.158.124.144Зочин   • 2020, 4 сарын 9. 9 цаг 51 минут

голомт банк хэрэгжүүлэхгүй бна

66.181.169.708 хувийн зээлтэй иргэн   • 2020, 4 сарын 9. 9 цаг 30 минут

Голомт банк өөрийн чинь яриад байгаа шиг чинь биш л байна даа. Хүсэлт гаргая гэхээр яагаад орлого тасалдсанаа нотол гээд баахан бичиг цаас нэхээд байх юм. Гэтэл та нар болхоор хүсэлт гаргаад л болно гэхийн. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх тал дээр анхаараач.

66.181.168.81Зочин   • 2020, 4 сарын 9. 9 цаг 25 минут

Хүрэлбаатар нь гарч ирээд л тэгж хэлсэн юм бол байхгүй гээд л дуусаадөө

202.131.238.35Gxd   • 2020, 4 сарын 9. 9 цаг 04 минут

Зээл хөнөгөлөлтийг сайн ойлгохгүй юм аа? Одоо 7,0 сая төгрөгний цалингийн зээл авсан хүн 90 хоногийн дараа төлөхөдөө 91 дэхь хоногоос нь үндсэн зээл ,хүүгээ тооцоод явах уу? тухайн хугацаанд төлөөгүй хүүгийнхээ хүүг төлөх юм уу? үүнийг голомт банкныхан хариулж өгөөч . Салбарын эдийн засагчаас нь асуухаар 90 хоногийн дараа урд саруудын хүүгээ төлдөгөөрөө нөхөн төлнөө зөвхөн найдваргүй харилцагч гэж үзэхгүй гэх юм.Энэ зурагтаар гарч байгаа мэдээлэлтэй зөрөөд л байх шиг байх юм. Үүнийг тодорхой хариулж гөөч.

203.91.112.130ах   • 2020, 4 сарын 9. 9 цаг 02 минут

олигтойхон шийдвэр гаргаж чадахгүй баас шиг жонхуу зуурахаас өөр зүйл хийж чадахгүй байна Гадны хүү багатай банк оруулаа ч

203.91.118.180Зочин   • 2020, 4 сарын 9. 8 цаг 51 минут

Тэр 8, 5 хувиас чинь илүү өндөр хүүтэй орон сууцны зээл авчихсан иргэд байгаа ш дээ. Тэд наад нөхдүүдээс чинь илүү их төлбөр, хүүнд дарлуулж байгаа шд. Яагаад тэдэнд чиглэсэн шийдвэр гаргахгүй байна вэ

103.26.195.129Зочин   • 2020, 4 сарын 9. 10 цаг 11 минут

Ted chin bayachuud

203.91.118.180Зочин   • 2020, 4 сарын 9. 18 цаг 21 минут

Битгий хуц. Тэдэнд чинь 8 хувийнх нь зээл олдоогүй болоод аргагүйдээд өндөр хүүтэй зээл авч байгаан.

203.91.118.180Зочин   • 2020, 4 сарын 9. 8 цаг 44 минут

Та нарыг увж цувж мэдэгдэл хийсээр байтал, наад ажил чинь аль хэдий нь жонхуураад юу ч биш болцийшд. Уйддиймуу яадын ...үүд чинь

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.