2020 оны 4-р сарын 9
8 цаг 10 минут

“Сонгуульд нэр дэвшигчид ХОМ-ээ мэдүүлэхгүй бол нэр дэвшүүлэхээс татгалзаж болно”

Сонгуулийн болон Авлигын эсрэг хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ жилээс УИХ-ын сонгуульд нэр дэвших  үнэмлэхээ авсан бүх хүн  хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж, АТГ-т цахимаар бүртгүүлэхээр болжээ. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ-т бүртгүүлэхээр болсон гэж байна. Өмнө нь бүртгүүлдэггүй байсан юм уу?

-Сая 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдсан. Үүнийг дагаад Авлигын эсрэг хууль тогтоомжид зарим нэг нэмэлт, өөрчлөлт орсон. Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т цахимаар гаргаж бүртгүүлэх хуулийн зохицуулалт орсон. Бүх шатны сонгуульд нэр дэвшигчид Авлигын эсрэг хуулийн өөрчлөлтөд хамрагддаг. Энэ хүрээнд өмнө нь сонгуульд нэр дэвшигчид тухайн СЕХ-ндоо, тойргийн хороондоо хөрөнгө орлогоо цаасаар мэдүүлж явдаг байсан. Ингээд УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд тухайн сонгогдсон гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг АТГ-т ирж хадгалагддаг хуулийн зохицуулалттай байсан.

-Нэр дэвшигчид шууд танай цахим системд хандана гэсэн үг үү. Хэзээнээс мэдүүлэх ёстой вэ?

-Энэ хүрээнд АТГ СЕХ-той хамтраад төлөвлөгөө боловсруулаад, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Сая дөрөвдүгээр сарын 03-нд АТГ-ын дарга СЕХ-ны даргын хамтарсан маягт баталсан. Энэ хүрээнд нам эвслээс болон бие даан нэр дэвшигчид холбогдох мэдээллээ гаргаж, СЕХ-нд хүргүүлнэ. СЕХ-ноос манайд албан ёсоор нэр дэвших хүмүүсийнхээ нэрсийг албажуулж ирүүлснээр тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-ын цахим системд мэдүүлэх эрх нь үүснэ. Ингэж эрхээ авсан нэр дэвшигчид манайхаас код өгснөөр цахим системд нэвтрэх эрх нь үүсэж,  хөрөнгө, орлогоо мэдүүлэх юм. Код нь тухайн нэр дэвшигчийн и-мэйл хаягаар очих болохоор өөрийн ашигладаг зөв и-мэйл хаягаа бичиж өгсөн байх ёстой.

Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлэх хуулийн хугацаа маш богинохон байна. Тавдугаар сарын 17-19-ний хооронд мэдүүлнэ. Ингээд 19-ний 24:00 цагт манай цахим систем хаагдана. Тэгэхээр үүнээс өмнө нэр дэвшигчид  ХОМ-ээ мэдүүлэх үүрэгтэй.

-Цахим хаагдсан тохиолдолд ХОМ-ээ мэдүүлж амжаагүй байсан нэр дэвшигч яах вэ. Хариуцлага хүлээх үү?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу хэрвээ нэр дэвшигч заасан хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй нь манай лавлагаагаар тогтоогдвол бүрдэл дутуу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчээр бүртгүүлэх үйл ажиллагаанд заасантай холбоотойгоор ХОМ-ээ мэдүүлээгүй нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болно. Мэдээж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар бол тухайн шийдвэрийг СЕХ-ноос гаргана. Бидний хувьд зөвхөн цахим системд нэвтэрч, мэдүүлгээ гаргасан эсэхийг хянаад холбогдох лавлагааг СЕХ-нд хүргүүлэх юм.

-Албан тушаалтнууд ХОМ-ээ мэдүүлдэг шиг гэр бүлийхнийхээ орлогыг ч бас мэдүүлэх үү?

-Тийм. Нэр дэвшигчид өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлнэ. Мөн тухайн хөрөнгөө ямар эх үүсвэрээс бий болгосон гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаж мэдүүлнэ. Үүнтэй уялдуулан АТГ-аас нам эвсэлд зөвлөмж чиглэл хүргүүлэх, нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага, брошур хийхээр ажиллаж байна.

-Нэр дэвшигчдийн ХОМ-ийг олон нийтэд нээлттэй болгох уу?

-АТГ нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэж авсаны дараа холбогдох хуулийн хугацаанд СЕХ-нд мэдээллийг хүргүүлнэ. 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохоор тэдэн нэр дэвшигч ХОМ-ээ АТГ-т бүртгүүллээ гэдэг лавлагааг хүргүүлнэ. Дараагийн алхам нь цахимд байгаа нэр дэвшигчийн ХОМ-ийн хураангуйг олон нийтэд дэлгэж байршуулна. Ингэснээр ямар хөрөнгөтэй байсан нь олон нийтийн хяналтад орох юм. Нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ орлого хөрөнгө нь ямар байсан. Тухайн албанд томилогдсоноосоо хойш хэр өөрчлөгдөв гэдгийг иргэд хянаж байх боломж бүрдэнэ гэсэн үг. Энэ бол сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд манай зүгээс хийж буй томоохон ажлын нэг  юм.

-Одоо УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд, сайд нар ХОМ-ээ мэдүүлчихсэн байгаа. Эдгээр нэр дэвшигчид дахин мэдүүлэх шаардлагатай юу?

-Албан тушаалынхаа хүрээнд зарим нэр дэвшигч 2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлчихсэн. Тэгэхээр дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй. Бид цахим системээсээ түүвэрлээд  холбогдох лавлагааг нь СЕХ-нд хүргүүлчихнэ.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.185.209СОНГУУЛИЙГ 1 ЖИЛ ХОЙШЛУУЛ   • 2020, 4 сарын 9. 9 цаг 34 минут

ТӨРӨӨС ИДЭХ АШИГ 2 ЖИЛДЭЭ ГАРАХГҮЙ ТУЛ ТА НАР СОНГУУЛЬ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ЗА ЮУ.

66.181.185.209СОНГУУЛИЙГ 1 ЖИЛ ХОЙШЛУУЛ   • 2020, 4 сарын 9. 9 цаг 33 минут

СОНГУУЛИА БОЛИОЧЭЭ ДУРАКУУДАА. ХАЛДВАР ГАРЧААД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ АНХААРАЛ СУЛРУУЛАХГҮЙ АЖИЛЛАХ БАЙТАЛ ҮХСЭНИЙ ЧИНЬ СОНГУУЛЬ. СОНГУУЛИАС БОЛООД БӨӨН ХӨДӨЛГӨӨН ОЛНООР ХҮМҮҮС ЦУГЛАРАХ АСУУДАЛ ГАРНА ШТЭЭ. МОНГОЛД 16 ТОХИОЛДОЛ ГАРЧААД ӨВЧИН ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ БАЙНА. ХҮРЭЛСҮХЭЭ СОНГУУЛИА БОЛИОЧЭЭ.

49.0.137.164!!   • 2020, 4 сарын 9. 9 цаг 24 минут

Zow l doo, tegehdee Songuuli zagt ni hiine gedeg heterhii GENEN bolchimgui uildel bolnoo !

192.82.64.217zochin   • 2020, 4 сарын 9. 9 цаг 15 минут

ядаргаа юун сонгууль вэ энэ их өвчин дэлгэрээд байгаа цагт сонгуулиа больчуул яасан юм бэ

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.