2020 оны 4-р сарын 9
12 цаг 20 минут

З.Дашдаваа: Дагнасан шүүх байгуулснаараа авлигатай тэмцэх ажилд нэлээд ахиц гарна

     АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт оролцож “Хууль шударга ёс” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатартай ярилцсан юм. Уг ярилцлагыг бүрэн эхээр нь сийрүүлэн хүргэе.

Авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлдэг болъё

Г.Занданшатар: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлаад 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс, ард түмний хүсэл эрмэлзлийг шингээж араг яс болж зангидсан. Гэхдээ үүнийг хэрхэн бяр оруулж амилуулах вэ гэхээр органик хуулиар булчин шөрмөсүүдийг нь зангидаж өгөх ёстой.

З.Дашдаваа: -2019 онд орсон Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нийтдээ 50 орчим хуулиуд өөрчлөгдөнө гэж үзэж байгаа. Эдгээр хуулиудад оруулах зарим нэг нэмэлт, өөрчлөлтийн саналыг Танд уламжлан хүргүүлж байгаа юм.

Г.Занданшатар: -Ард түмэн авлигын асуудлыг их ярьж байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго бол харилцан хяналт тэнцлийг бэхжүүлэх замаар шударга ёсыг тогтоож, авлигыг арилгах юм.

З.Дашдаваа: -2007 онд АТГ байгуулагдаж 13 дахь жилдээ ажиллаж байна. Мөрдөн шалгах чиглэлээр АТГ нэлээд мэргэшиж, тодорхой түвшинд хүрсэн. Прокурорууд бас тодорхой түвшинд мэргэшсэн гэж ойлгож байгаа. Бидний хүсэн хүлээж байгаа зүйл бол авлигын гэмт хэргийг дагнасан шүүхээр шийдвэрлүүлэх сонирхолтой байдаг. Энэ талаар олон улсын жишиг ч бий. Монгол Улсын Үндсэн хуульд шүүхийн тухай орсон өөрчлөлтөөр бол шүүхийг дагнан байгуулж болно гэсэн заалт байгаа. Тэгэхээр дагнасан шүүх байгуулснаараа авлигатай тэмцэх ажилд нэлээд ахиц гарна.

Тангарагийн үгийг өөрчлөх нь УИХ-ын гишүүдийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа ажил

Г.Занданшатар: -АТГ нь шинэлэг хандлага, олон улсын туршлага, цахим засаглал, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр олон ажил хийхээр зохион байгуулж төлөвлөөд УИХ-д багц саналуудаа ирүүлсэн. Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлдэггүй байх, мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, АТГ-ын салбар, нэгжийг орон нутагт байгуулах гэх мэт. Улс төрийн намын санхүүжилтийн механизмыг ил тод, хариуцлагатай болгох санал нь Үндсэн хуульд яг ингэж орсон. УИХ-ын гишүүдийн ёс суртахуун, шударга, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго.

Төрийн түшээд, УИХ-ын гишүүд маань шударга ёс, сахилга хариуцлагаа дээрээсээ ингээд үлгэрлээд эхэлбэл доор шударга ёс тогтоно. Ийм учраас АТГ-аас УИХ-ын гишүүдийн тангарагийн үг болон тангараг өргөх дэгт зарим өөрчлөлт оруулахаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулаад саналаа ирүүлсэн. Үүнийг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд болон УИХ-ын тухай хуульд оруулахаар төлөвлөж байна. Энэ саналаа Та тодорхой тайлбарлаж өгнө үү.

З.Дашдаваа: -Өнөөдрийн мөрдөгдөж байгаа дэгээр бол УИХ-ын гишүүд бүгд нэг дуугаар уншаад, туганд мөргөөд л, тангараг өргөх үйл ажиллагаа өндөрлөж байгаа. Монгол Улсын төрийн эрх мэдэл бол ард түмний гарт байдаг. Энэ эрх мэдлээ УИХ-ын гишүүнээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж Үндсэн хуульд заасан. Тийм учраас УИХ-ын гишүүн төр, түмний төлөө зүтгэх учиртай. УИХ-ын гишүүн тангараг өргөсөн эхний өдрөөсөө л энэхүү үүрэг хариуцлагаа сайтар ойлгож ажиллах ёстой гэж бид үзэж байгаа.

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ...иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” гэж бид нэмж оруулж байгаа.  “Гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө” гэж өөрчлөн найруулах, СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа насаар ахмад гишүүн тангаргийг уншиж, бусад гишүүн давтан хэлж тангараг өргөх гэснийг “СЕХ-ны дарга илтгэл тавьсны дараа гишүүн нэг бүр насны эрэмбээр Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавьж тангарагийн үгийг цээжээр уншиж тангараг өргөнө” гэж өөрчлөн найруулах саналтай байна.

Тодорхой хэмжээнд нэг өдөр суугаад уншаад цээжилнэ гэдэг бол ингэхэд би ер нь ямар ажил албанд очиж байгаа билээ гэдэг мэдрэмж зайлшгүй төрнө. Үндсэн хуулиа зайлшгүй уншина.

Тодорхой цаг хугацаа орох байх. Гэхдээ нэгэнт төрийн эрх барих дээд байгууллагад орж ажиллаж байгаа хүн ард түмнийхээ өмнө өөрийн биеэр энэ тангарагийг өргөдөг байх ёстой. Ингэж илэрхийлэх нь тухайн сонгогдож байгаа гишүүнд ойлгомжтой байх юм болов уу гэж бид харж, ийм санал оруулж байна.

Тангарагийн үгэнд бас “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж оруулах санал өгч байгаа нь УИХ-ын эрхэм гишүүдийг аливаа гэмт хэрэг, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж байгаа том ажил.

Иргэд, олон нийтийн анхаарал татсан зарим хэргүүдийг тодорхой хэмжээгээр мэдээлж байх нь зүйтэй

Г.Занданшатар: -Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт бий. Гэтэл нийгмийн сүлжээ, зарим төрийн бус байгууллагууд урьдчилаад хүнийг ялладаг, мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлдөг, улстөржүүлдэг байдал сонгууль дөхөхөөр хавтгайрах хандлагатай болдог. Энэ байдал нь хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд саад болох, мөрдөн байцаалтын нууц задрах гэх мэт тодорхой хүндрэл учруулдаг гэсэн яриа бий. Тийм учраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх болон мөрдөн шалгах чиглэлээр Та бүхний баримталж байгаа стратеги, тактикт ямар өөрчлөлт оруулъя гэж Та үзэж байна вэ?

З.Дашдаваа: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шалгагдаж байгаа хэргийн материал нууц. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр тодорхой мэдээллүүдийг өгдөг. Иргэд, олон нийтийн анхаарал татсан зарим хэргүүдийг тодорхой хэмжээгээр мэдээлж байх нь зүйтэй гэж үздэг. Тэр тусмаа авлигын гэмт хэрэг дээр. Аливаа асуудал хаалттай байгаа нь хардлага сэрдлэг төрүүлдэг. Тийм учраас тодорхой мэдээллийг ингэж ингэж өгч болно гэсэн заалтуудыг холбогдох хуульд оруулах хэрэгтэй. Ингэвэл иргэд, олон нийт хий хардлага сэрдлэгэд автахгүй, хэвлэлд таамгаар бичээд байхгүй. Байгууллагын мэдээллийг ил тод өгснөөр дээрх бэрхшээл арилна гэж ойлгож байгаа.

Г.Занданшатар: -За, их баярлалаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан таниулах ажил бол УИХ-ын үүрэг. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил бол АТГ-ын үүрэг. Өнөөдрийн ярилцлагын зорилго нь АТГ-ын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл солилцох байлаа. Үр дүнтэй ярилцлага боллоо. Танд баярлалаа.

З.Дашдаваа: -За, баярлалаа.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.25.88Kochi   • 2020, 4 сарын 9. 19 цаг 56 минут

Shvvhi baiguulsan huuliudiih hvchingvi boogie. Odoo agillag baigaa shvvgch prokuroruudiig bvgdiig aglass ni cholooloe

192.82.76.147зочин   • 2020, 4 сарын 9. 18 цаг 15 минут

тангараг өөрчилөөд өргөчихөөр монгол 30 жилийн дотор авилгад өртөхгүй байсан уу.ингэж худал хэлэх хэнд хэрэгтэй юм.хуули тангараг хоёроос илүүтэйгээр хуули хэрэгжүүлдэг биелүүлдэг газар агентлаг ажлаа тууштай хийж өгөхгүй хэн нэг этгээдийн хараа хяналт дохио зангаагаар утсан хүүхэлдэй шигээ бгаад хамаг учир бгаа юм.ингэж утсан хүүхэлдэй шигээ бгаан ямар ч үр дүн алгаа.ажлаа өгөөд зайлуул яаасан юм.шүүхд очихоор гэм буруутайн зөвтэйн тогтоодог гэсэн энэ заалт чини гэмт хэрэгтэнгүүд хэрэг хийгээд бай гэсэн санаа яваад бна.үүнийг шууд хасах хэрэг

202.126.89.216Зочин   • 2020, 4 сарын 9. 17 цаг 31 минут

Ene hunii sanaarhal aimshigtai, ATG hajud prokuror, shuuhig baiguulahne, ene gazriin darga bolvol shud Molotov, Beriya

202.179.31.63Зочин   • 2020, 4 сарын 9. 16 цаг 59 минут

Хуулийнхан санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийг мэддэггүй, уншаад ч ойлгодогггүй

183.177.101.230Зочин   • 2020, 4 сарын 9. 15 цаг 28 минут

Хуульчид нь хуулийг янз бүрээр тайлбарлаж мэдэхийрдэг, Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц нь салбар хууль, захиргаа талын хууль хэрэглэх талаар тайлбар гаргадаггүй өөрөөр хэлбэл хэрэг таслахаас өөр ажил хийдэггүй байж нэмж шүүхээр яадгийн бэ

202.179.31.63Зочин   • 2020, 4 сарын 9. 14 цаг 39 минут

Монголд шүүх цөөдөөгүй. Гол нь ажлаа хийхгүй бна

202.126.89.252Зочин   • 2020, 4 сарын 9. 13 цаг 05 минут

Ганц авилга гэж оруулж болохгүй аливаа Гэмт хэрэг зөрчлөөс гэж оруулах нь зүйтэй

43.242.242.59Зочин   • 2020, 4 сарын 9. 13 цаг 03 минут

жинхэнэ хонгилдох нь

192.119.164.67Зочин   • 2020, 4 сарын 9. 12 цаг 59 минут

Shuuh bol suuliinh ni shat Iim mulgui baihdaa yahav dee Naana ni gargahgui baih taliin um bodoj bolduin bhdaa Heden hunee horij tsagdaj duusgah sonirholtoi yamar uchirtain bol

202.179.31.63Зочин   • 2020, 4 сарын 9. 12 цаг 27 минут

Одоо Захиргааны хэргийн шүүх гээд ямарч хэрэггүй олон орон тоо байж бна. Шүүгч нар нь мэдлэг чадвар муу , хүнд сурталтай. Татан буулгах хэрэгтэй

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.