СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны гишүүдийг дуудаж уулзан, үүрэг даалгавар өглөө. УИХ-аас сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр хийхээр болсон. Үүнтэй холбогдуулж, СЕХ-ноос сонгуулийн бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Ер нь цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Түүнчлэн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу намуудын мөрийн хөтөлбөр, хэлэлцүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх зөвлөмжийг СЕХ-ноос намуудад өгсөн. Үүний дагуу намууд мөрийн хөтөлбөрөө цахимаар хэлэлцүүлээд Үндэсний аудитын газар өгсөн байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны гишүүдэд хандаж, "Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Мөн эрх бүхий байгууллагуудад саналаа хүргүүл. Эрсдэлтэй үед яаж ажиллах, юу шаардлагатай, санал яаж авах, санал авах байрыг нэмэгдүүлэх боломжтой эсэх, сурталчилгаа хэрхэн яаж явуулах, иргэдийг олноор цуглуулахгүй байх" зэргийг судлахыг үүрэгдсэн. Мөн зардал төсөв нэмэгдэхээр байна уу, тооцоо чиглэлээ гарга гэсэн. СЕХ-ны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ уулзалтад оролцсон.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгууль хойшлох уу, үгүй юу гэсэн мэдээлэл их явж байна. СЕХ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Хуулиар зохион байгуулах үүрэг хүлээсэн. Тиймээс бид эрх бүхий байгууллагаас шийдвэр гарах хүртэл хийх ажлаа хуулийнхаа хүрээнд хийгээд явна.
Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуульд хойшлохтой холбоотой зохицуулалтууд байдаг. Энэ байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийг хойшлуулах, зогсоох шийдвэр гаргавал шийдвэрийн хэрэгжилтийг бид хангаж ажиллана. Тэр болтол бид хуулийн дагуу ажиллах болно" гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө хэзээ батлах вэ?
-Ирэх долоо хоногт СЕХ хуралдаж батална. Тэгээд Засгийн газар, Онцгой комисс, ЭМЯ-нд хандах асуудлаараа хандана. Хороодод зөвлөмж хүргүүлнэ. Мөн намуудад ч зөвлөмж хүргүүлнэ.
-Сонгуулийн төсвийг нэмэх үү?
-Үгүй, нэмэгдэхгүй. Харин болзошгүй ажлын төсөв нэмэгдэнэ. Жишээ нь, ариутгал халдваргүйжүүлэлт, амны хаалт, хамгаалалтын хувцас хэрэглэл гээд төсөв нэмэгдэнэ.
-Нөхцөл байдал хүндэрвэл сонгуулийг цахимаар явуулах боломжтой юу?
-Цахимаар санал авах асуудлыг 2012 оноос хойш судалж байна. Бусад улс орнууд ч үүнийг судалж байгаа юм билээ. УИХ-д саналаа хэлж байсан. Цахимаар явуулахын тулд хууль хэрэгтэй. Цахим сонгуулийн хороо байгуулна. Мөн аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй болно.
-Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийг хойшлуулах санал гаргаж байгаа. СЕХ ямар байр суурьтай байгаа вэ?
-Хууль тогтоогч байгууллагаас сонгуулийг хойшлуулах санал гаргавал бид дагаж мөрдөнө. Үндсэн хуулиараа УИХ-д бүрэн эрх нь байгаа.
-Ирц хүрэхгүй байх магадлал бий юү?
-УИХ-ын сонгууль түүхэндээ ирц хүрээгүй тохиолдол байгаагүй. 2016 оны сонгууль 70 хувийн ирцтэй байсан. Хэрвээ Их хурал сонгууль хойшлуулах шийдвэр гаргахгүй бол ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлаа сайтар хийгээд сонгуулийг зохион байгуулна.
Б.Аз
29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Монголд коронагийн халдвар байхгүй байгаа. 0. Гаднаас халдвартай орж ирсэн 16 хүнийг тусгаарлан эмчилж байгаа. Коронагаар айлгаж байгаад агаа нь намаа сонгуульд ялуулчихмаар байна.
ҮҮНИЙГ ОДОО БОЛТОЛ ОГТ ОЙЛГООГҮЙ, ОЙЛГОХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ АРДЧИЛАЛЫГ ТАХИН ШҮТДЭГ, СОХОР, ҮНЭНЧ ХҮН СҮРГИЙГ 1990 ОНООС ЭБЭЭТЭНГҮҮД БОЙЖУУЛЖ ГАРГАСАН БАЙНА!!!30 ЖИЛ АРДЧИЛАЛЫН ЗАМААР ЯВЛАА.... 30 ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ.... 3 САЯ МОНГОЛЧУУД ЯДУУРЛЫН ДЭЭД ЦЭГТ ХҮРЧ.... 30 ТЭРБУМ ДОЛЛ. ӨРТЭЙ ҮЛДЛЭЭ ДЭЭ....?!?!?!
Үндэстэнд аюул учирвал аюулгүй байдлын үүднээс ерөнхийлөгчид эрх байна ЗГ ч ажлаа хийх ёстой биз дээ Монголд дор хаяж 300 лидер хэрэгтэй Гарч ирсэн ганц хоёроо өрсөлдүүлээд алалцуулаад яс хаяад байхаа болих хэрэгтэй
ЖЕНКО 3 ЖИЛ БОЛСОН БАЙХАД НЭГ Ч АВЛИГАЧ, НЭГ Ч ОФФШОРЧИН ШОРОНД ОРЖ ЯЛ АВСАНГҮЙ. ЛУЙВАРЧИД АЙЖ ИЧИХ ЗҮЙЛГҮЙ БОЛЖ ДАВАРЦГААН ДАРХЛАГДАЖС.БАЯР МЭТ ШАЛГАЖ БАЙГАА ЛУЙВАРЧИД АТГ-ГЭЭ ЦУГ ТӨРИЙН ОРДОНД ОРЖ УИХ-ЫН ДАРГАД МОНГОЛ УЛСЫГ "ХӨГЖҮҮЛЭХИЙГ" ТЕЛЕВИЗЭЭР ГАРЧ ЗӨВЛӨЖ СУУНА!!!ЭНЭ БОЛ БАЙЖ БОЛОМГҮЙ ДОРОМЖЛОЛ!!!
Хүрэлсүх Оюун- Эрдэнэ хоёр ингэж улайран сонгууль зохион байгуулах дайрч давшилж байгаа нь буруу Өвчнийг хохирол багатай давбал ЗГ ын нэр хүнд л өснө биз дээ Энд ерөнхийлөгч эрх авах гэж байгаа гэж буруу ойлгоод байх юм Энд ерөөсөө үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөнө Өвчний тархааж алдахгүй байх гэж монгол хүмүүс илүүтэй хичээж байхад ЗГ нь өвчний тархалтыг нэмэгдүүлье гээд байгаа юм шиг л ойлгогдох нь Улсын ерөнхийлөгч аюулгүй байдлаа бодоод хэллээ
Нэг жилээр хойшлуулах нь зөв шүү Үндэсний аюулгүй байдлаа авч үзвэл яах ч аргагүй зөв санал Эрх мэдэл рүү нүдээ улайлгаад шүлсээ гоожуулаад дайрчих юм аа Айдас хүйдэсгүй бүгдээрээ ирэх жилд сонгуулиа өгмөөр байна
Бага зай шүү Өвчин нэмэгдэх хандлагатай л байна тархааж алдах вий Үнэнч шударга явагдаж байгаа эсэхийг ажигладаг гадаадын сэтгүүлч ажиглагчид гэж бий Иргэдийн ийм байдалтай байгааг далимдуулан луйвардах маягаар засгийн эрхийг авах арга гэж үзэж байна
zugeer l hiigeechee, zalhmaar yum, 6 sariin 22 hurtel zai ch bna
Ерөнхийлөгч хуулиар заасан үүрэггүй ажил руу орохоо болимоор юм. БУсад хийх ажил их байна ш дээ. Гэмт хэргүүдээ яаралтай шийдүүлээ чээ. Оффшор яасан бэ?.
Үүрэгтэй
Хуулийн биелэлтийг хангахыг Үндсэн хуулиар Засгийн газарт хариуцуулсан байдаг. Үндсэн хууль уншиж үзээч.
Үндэсний аюулгүй байдлын үүднээс
Гэмт хэрэгтнийг шийтгүүлэхийг ерөнхийлөгчид ямар хуулиар эрх олгосон гэж та үзэж байна вэ? Хуулийнхаа заалтыг хэлээч! !!!
Үндэсний аюулгүй байдлын үүднээс
Mashinaar bish garaar tooloh ene hulgaich uureg daalgavar erhgui shuu de yahlaar dandaa hondlongoos orolcdog mal vee araas ni hohrood bdgiim gedgiig hardaggui durak bn
Үндэсний аюулгүй байдлын үүднээс
Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хүмүүс олноороо бөөгнөрсөн газар руу явах сонирхол төрөхгүй, цахим сонгууль явуулна гэвэл луйвар болох магадлал ихтэй. Энэ жилийн хувьд сонгуулийн ирц хүрэхгүй болох, улмаар дахин сонгууль явагдаж, хөрөнгө мөнгө үргүй зарцуулагдах байдал бий болох шинжтэй байгаа. Иймд эдийн засгийн хувьд ч их эрсдэл бий болж магадгүй дээ. Тэгэхээр коронавирус дэлхий даяар намжтал манай улсын сонгууль 1 жилээр хойшилсон нь дээр байх даа.
Жилээр хойшлуулбал Үндсэн хууль зөрчинө. 6 жилд нь багтааж энэ жилийн намар хийх нь зөв. Намар боол хоруу халдвар эрхбиш намдах байх. Эм вакцин ч гарч магадгүй.
Hurelsuhtei niilj 5 tolgoig avch idem geed tsag davchdaad bna uu.baliar jonhuu
Сонгуулийн асуудал УИХ-ын бүрэн эрхийн, зохион байгуулах нь Сонгуулийн ерөнхий хорооны асуудал шиг санагдахын. Ерөнхийлөгчид ямар хамаатай юм бол мэдэхгүй.
хар машин хэрэглэвэл манангийнхан малийгаал гараад ирнэ саналыг гараар тоолох хэрэгтэй
hoishluulchihwal Mongold olziitei bui zaa !
Сонгуульд санаа зовсон хүн нэг байна аа.ирц хүрэхгүй л гэнэ,хөгшчүүл өвчнөөс шалтгаалж өгөхгүй л гэнэ,үймээн самуун гарж магадгүй л гэнэ.Хилийн хөл хориогоор дотооддоо алдсан юм алга.СЕХний тэнэгүүд нь ерөнхийлөгч гэж хуцаад байх юм.5 сарын дундуур шийдэж боно.
songuuli boldgooroo l bolog hun bur maskaa zuugeed hoorondo zaitai orood songuulia ugch bolno shdee.buugnuurluu l geh yum zah hudaldaani tuv gudamj talbaigaaraa l belchij bna hariutslagatai l uguh heregtei
СОНГУУЛИА БОЛЬЧИХООЧ. ШАЛ ИНЭЭДТЭЙ ЮМ БЭ. АРД ИРГЭДДЭЭ МАСК ТАРААЖ ӨГМӨӨР БАЙНА ТӨР ЗАСАГ ОЛИГАРХУУДАА
Сонгуулиа 6-24 нд өгнөө !!!!
ЦАХИМААР САНАЛ АВНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ??? БӨӨН ЛУЙВАР БОЛООД ДУУСАХ ЮМ БАЙНА Л ДАА, СОНГУУЛИА ХОЙШЛУУЛААЧЭЭ???ГАНЦ ХАКЕРДААД Л МӨНГӨТЭЙ НАМ НЬ ГАРААД ИРЧИХНЭ Ш ТЭЭ??? ЛУЙВАРЧИДАА, САНАЛАА ТЭГЖ ЛУЙВАРДУУЛМААРГҮЙ БАЙНАА???
Яадаг ч бсан сонгуулиа хугацаанд нь явуулж луйварчидтай тэмцье!!!!
МОНГОЛЧУУДАА СОНГУУЛЬ ӨГӨХӨӨ БОЛЬЦГООЕ