УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдварын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд цар тахлын онцгой нөхцөл байдалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын болоод төрийн бусад тусгай албан хаагчдад илүү цагийн мөнгө, урамшуулал олгогдож буй эсэхийг тодруулж байлаа. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хэчнээн аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Цаг наргүй ажиллаж буй эрүүл мэндийн салбар, онцгой байдал болон бусад төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг хэвийн олгож байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нар төрд ажилласны удаан жилийн нэмэгдэл авахаар болсон. Дунджаар 5-25 хувийн нэмэгдэл авч эхэлсэн. Энэ нэмэгдлийг олгоход шаардлагатай 140 тэрбум гаруй төгрөгийг 2020 оны төсөвт тусгасан. Мөн эдгээр ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгох Засгийн газрын шийдвэр гарсан” гэлээ.
Аж ахуйн нэгж болон ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч, хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамрагдах юм байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдах аж.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн багш ажилтнуудыг хамруулах санал гаргажээ. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улмаар Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
Нийт иргэдийнхээ эрх ашигт нийцсэн шийдэр гаргаж болдоггүй юм уу.Яагаад заавал нэг хэсэгт нь чиглэсэн шийдвэр гаргаж иргэдээ ялгаварлаад байгаа юм бэ Тэтэгвэрийн зээл чөлөөлөх хэрэглээний.болон ипотикийн зээл царцаах шийдвэрт зөвхөн эрх мэдэлтэнүүд болон банкинд танил талтай тэдний ойрын хүрээнийхэн хамаар ч байна. Нийт масст чиглэсэн бодлого алгаа.
Ger buliin hun ajilgui ba. Turiin alban haagch bish Tegeed l hohirood uldeh uu?
Busad toriin alba haagchid yah estoi yum be. Adilhan cholooloh heregtei
Хувийн их дээд сургууль яах юм бол доо, урд, хойдын хүүхэд шиг байх юм даа, Хүрэлбаатараа