2020 оны 4-р сарын 16
8 цаг 20 минут

МиЛог: Бүгд хайрлагдах гэж төрсөн

Баар, цэнгээний газрыг хааснаас болж ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл ч өссөн. Тоо баримтууд ч үүнийг баталж байгаа. Энэ удаад том баримтыг хойш тавиад, асуудлыг өөр байр сууринаас харъя.  Бүхнийг архи руу чихэх гээд яах вэ.  Эхнэр аваад, хамт амьдарч эхэлсэн өдрөөсөө архи уугаад,  агсан тавья, зодъё гэж боддог эр хүн байхгүй.  Хүчирхийлэл юунаас үүсэв гэдгийг бодолцох цаг болсон. Хоёр биенээ үнэхээр хайрлаж, амьдралын төлөө хамтдаа тэмцэж чадаж байна уу гэдгийг ч бодох хэрэгтэй.  Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр л эрчүүдийг 100 хувь буруутгадаг.  Эрчүүдэд буруу байгаа, үнэн. Гэхдээ эмэгтэйчүүдэд ч бас байгаа.  

"Эмэгтэйчүүд ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн" гэдэг үгийг бүсгүйчүүд постолж, түүнийг маш олон хүн хүлээн зөвшөөрч, уулгалан дэмжсэнийг уншсан байх. Ийм л сэтгэлгээ үл ойлголцлыг авчирдаг. Зүй нь бид бүгд хайрлагдах гэж төрсөн.  Бас ойлгогдож, бие биеэ ойлгож амьдрах нь зөв. Эмэгтэй хүн л хайрлагдах гэж төрсөн юм бол эрэгтэй хүн яах гэж төрсөн болж таарах вэ. Хайрлахаас өөр программгүй робот байх гэж төрсөн хэрэг үү. Бүсгүйчүүд минь, ойлгогдохгүй, аашилж загнах, хашгичих, шалтгаан нь мэдэгдэхггүй уурлах, эрчүүдийг тэжээгчээс өөрөөр харахгүй байх сэтгэхүйтэй бол эртхэн зас.  Гэр бүлийн хүчирхийллийн тодорхой хувь нь ийм үзэл бодлоос үүдэлтэй. 

Бие биеээ адил тэнцүү л хайрлая. Эмэгтэйчүүдийг илүүтэй хайрлах нь, эрчүүдийг илүүтэй хүндлэх нь ойлголцлыг бий болгодог ч байж болох. Нэг зоосны хоёр тал. Гэхдээ эмэгтэйчүүд  60 хувь хайрыг, 40 хувь хүндлэлийг хүсдэг бол эрчүүд эсрэгээрээ байх талтайг мэргэжлийн сэтгэлзүйчид хэлж л байна. Тиймээс эхнээсээ л бие биеэ хайрлаж, хүндэл.  Би хайрлагдах гэж л төрсөн, ойлгогдох албагүй гэж зүтгээд, эр нөхрөө хүндлэхгүй, гадуур гарахад нь араас нь утасдаж хашгичаад, хардах цагдах нь ихэсвэл яваандаа хүчирхийлэгчийг эхнэр хүн өөрөө төрүүлэхийг ч үгүйсгэх аргагүй. Нөхрийнхөө дэмжигч нь, урамшуулагч нь, тулах багана нь, чиний төлөө л зүтгэх сэтгэлийг төрүүлэх бүсгүй бай.  Хааяа алдах, эндэх боломж олго, нөхөртөө итгэ. 

Эрчүүд минь, хайртай бүсгүйнхээ сэтгэлийг амар амгалан байлгаж чадах л эр хүн бай. Чиний хайртай бүсгүй хааяа нэг оройтохдоо "Жаахан оройтлоо, нөгөөх чинь хоолоо хийгээгүй байгаа даа. Ямар хоол хийнэ дээ" гэж бодож харих биш. Хань минь эрт харьсан, ямар хоол хийсэн бол" гэж санаа амар харих ёстой.  Тэжээвэр сэтгэлгээнээсээ сал. Хоолыг зөвхөн эмэгтэй хүн хийдэг гэдэг дундад зууны бодлоо толгойноосоо авч хая. Хоолыг хэн эрт ирсэн нь, аль завтай нь хийдэг юм.  Эхнэр чинь махаа өвөртлөөд, гурилаа үүрээд, тогоогоо тэврээд явчиаахгүй нь л лавтай. 

Өнөөдөр нөхрийн цалин буусан, хэнтэй архи уугаад явчих бол гэж биш "Өнөөдөр нөхрийн минь цалин буусан. Ямар амттан авчрах бол" гэж боддог тийм л амгалан, сэтгэл амар эхнэрийг бүтээ. Тийм итгэлтэй залуу бай, зүтгэлтэй эр хүн бай. Энэ дэлхийн хамгийн сайхан зүйл бол сэтгэлийн амар амгалан.  Тэгж чадвал чамайг хааяа алдахад, бүдрэхэд эхнэр чинь харааж загнахгүй, үглэж яншихгүй. Үл ойлголцол ч гарахгүй. Үл ойлголцол гарахгүй бол хүчирхийлэл үгүй. Хайр өвтгөдөггүй юм. Бүгд л хайрлагдах гэж төрсөн. Бие биеэ хайрлая, хайртай хүнээ хэн болгож хувиргах нь чиний л бүтээлийн үр дүн байх болно. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.185.97Зочин   • 2020, 4 сарын 16. 9 цаг 32 минут

Тийм шүү. Эр хүнээс л хайр нэхээд байна. Нөхрөө загнаж зандардгаа их сүрхий дийлж байна гээд бодчихсон ухамсар дорой эмсүүд үүнийг уншиж ухаараасай даа.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.