2020 оны 4-р сарын 17
8 цаг 30 минут

ИРГЭД: Засгийн газрын шийдвэрийг бүх банк дагаж мөрдмөөр байна

“Covid-19” вирусийн дэгдэлтээс аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдож, иргэдийн орлого буурч эхэлсэн. Банкны зээлээ төлөх чадамжгүй болсон иргэд ч цөөнгүй байгаа. Үүнтэй холбогдуулан гуравдугаар сарын 18-нд хэрэглээний зээлийн хугацааг 3 сараар сунгах шийдвэр Засгийн газраас гаргасан. Улмаар уг хугацааг 12 сар болгож сунгасан юм. Харин арилжааны банкууд энэ шийдвэрийг мөрдөж, иргэдийн зээлийн хугацааг сунгаж байгаа эсэх талаар иргэдийн байр суурийг сонслоо.

Л.Батсүрэн: Засгийн газрын шийдвэрийг бүх банк мөрдөх ёстой биз дээ

Баянзүрх дүүргийн иргэн

-Засгийн газрын шийдвэрийг бүх банк дагаж, мөрдөх хэрэгтэй. Гэтэл засгийн газрын эрх мэдэл зарим байгууллагын босгыг давж чадахгүй байх шиг харагдах юм. Засгийн газрын тогтоол, захирамжийг биелүүлэхгүй газрууд олон байна шүү дээ. Зарим арилжааны банкнууд зээлийн хүүгээ төлөөд,  үндсэн мөнгөө дараа төлөх боломжтойг сануулж байсан. Засгийн газраас  гаргасан шийдвэр маш зөв. Гэтэл  арилжааны банкууд энэ шийдвэрийг  биелүүлэхгүй байх нь ард иргэдэд хэцүү байна. Зээлийнхээ хугацааг сунгуулах гээд очихоор маш олон шаардлага тавьдаг. Бүх нийтээрээ санхүүгийн хямралд орчихоод байхад 2-3 сар зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулбал олон хүн баярлана даа. Зээлийн хугацаа сунгах нь  зээлийг бүрэн чөлөөллөө гэсэн үг биш. Буцааж төлөх нь үнэн. Ганцхан Монгол биш дэлхий нийт хямарч байна шүү дээ.

Ж.Жанцандулам: Хэн нь худлаа яриад байгааг мэдэх арга алга

Баянгол дүүргийн иргэн

-Зарим банк зээлийн хугацаагаа сунгахгүй байгаа гэж дуулсан. Миний хувьд хувийн банк санхүүгийн байгууллагуудын талаар ойлголт муутай байдаг. Энэ арилжааны банкууд яагаад  улсынх байж болдоггүй юм бэ. Төрийн бодлогоор банк, санхүүг хариуцахгүй бол хувийн хэвшлийн банкуудад засгийн газрын шийдвэр үйлчлэхгүй байна. Зарим банкинд очоод “зээлийн хугацаа сунгаж байна уу” гээд асуухаар манайд мэдэгдэл ирээгүй, мэдэхгүй гээд буцаана. Эдний яг хэн нь худлаа яриад байгааг мэдэх арга алга. Ард иргэдийг ингэж хуурах хэрэггүй шүү дээ. Хувийн хэвшлийн банкуудыг төр мэдэлдээ авах хэрэгтэй. Бүгд л гадаадын хөрөнгө оруулалттай гэх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагуудад төр хэрхэн анхаардаг бол гэж олон жил гайхаж явлаа. Хөл хорио тогтоосонтой холбоотой ард иргэд санхүүгийн хямралд ороод байна. Бүх банк зээлийн хугацааг 6 сар хойшлуулаад өгч болдоггүй юм уу. Зээлтэй хүмүүст хэцүү байна шүү дээ. Зээлээ төлөх нь битгий хэл өөрсдөө ч хоол ундаа залгуулж чадахгүй байдалд орсон олон хүн байна.  

Т.Алтанбилэг: Би зээлийн хугацаагаа сунгуулсан

Баянзүрх дүүргийн иргэн

-Хаан банк зээлийн хугацаагаа сунгаж байна. Би зээлээ 3 сарын хугацаатай хойшлуулах гээд бичиг баримтаа бүрдүүлээд явж байна. Банкинд саяхан очиж уулзсан, нотариатаар  бичиг баримтаа дахиж баталгаажуулаад ир гэсэн.  Зээл авдаг шигээ бүх бичиг баримтаа баталгаажуулаад, үл хөдлөх хөрөнгөөр ороод, өөр дээрээ шилжүүлчихэд зээлийн хугацаагаа сунгаж болж байна. Би хилийн ойролцоо бизнес эрхэлдэг хүн. Нэгдүгээр сард хил хаасан учраас миний ажил бүрэн зогссон. Тийм болохоор миний хүсэлтийг хурдан хүлээж авах шиг боллоо. Зээлийн хугацаагаа сунгахад олон материал шаардахгүй байна. Миний өргөдлийг хүлээн авч, эрхэлдэг бизнесийг маань зогссон эсэхийг судалж үзлээ.

Ц.Энхтулга: Тодорхой мэдээлэлгүй  байна

Хан-Уул дүүргийн иргэн

-Зээлийн хугацаа сунгах асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Би банк санхүүгийн газраар энэ асуудлыг  хөөцөлдөж яваагүй учраас мэдээлэл алга. Телевизийн мэдээгээр зарим банкнууд зээлийн хугацааг сунгахгүй байгаа гэж ярьж байхыг сонссон.

Г.Оюунцэцэг: Цалингийн зээлээ төлөөд, гар дээрээ 60-70 мянган төгрөгтэй үлддэг

Бага хангай дүүргийн иргэн

-Улс орны эдийн засаг, санхүүгийн  байдал хямарч, хүндрэлтэй байхад арилжааны бүх банкууд зээлийн хугацаагаа 3 сараар хойшлуулж болдоггүй юм болов уу. Коронавирус гараад олон айл өрх санхүүгийн хувьд хямарч байна. Жишээлбэл, манай 2 хүүхэд цалингийн зээлтэй. Цалингаа гар дээрээ авч чадахгүй албан байгууллагадаа буцааж өгдөг. Хүнээс авсан юм хойно буцааж өгөлгүй яахав. Ингээд сар бүр зээлээ төлөөд, гар дээрээ 60-70 мянган төгрөгтэй л үлддэг. Бүтэн сарын хэрэглээ 60-70 мянган төгрөгт багтах хэцүү шүү дээ. Бодит байдал  иймэрхүү л байна. Зөвхөн банк гэлтгүй цалингийн зээл олгосон компаниуд зээлийн асуудалд уян хатан хандвал сайнсан.

Ц.Оюунгэрэл: Зээлийн хугацаа сунгагдаж, ломбардны хүүг чөлөөлсөн байсан

Сонгинохайрхан дүүргийн иргэн

-Манайх ХААН банканд зээлтэй. Зээлээ дөрөвдүгээр сарын 3-нд төлдөг байсан. Харин энэ сарын зээлийн хугацааг хойшлуулсан байна билээ. Одоо дараа сарын 3-нд бас хойшлуулах эсэхийг тодруулмаар байна. Зээлээ хугацаанд нь төлчихөөр авсан цалин бусад хэрэглээнд хүрдэггүй байлаа. Зөвхөн банкнаас гадна зарим ломбардууд зээлийн хугацааг сунгахаас гадна хүүг чөлөөлж байна. Би “Сайн” ломбардад бөгжөө барьцаалж, зээл авсан. Өнөөдөр /2020.04.16/ сунгуулах гээд очлоо. Гэтэл надаас зээлийн хүү аваагүй. Зээлээ төлөх хугацаа 2 сараар хэтэрсэн байсан ч ломбардны хүмүүс санхүүгийн хүндрэлийг ойлгож уян хатан хандсан. Намайг “мөнгөтэй үедээ ирээд аваарай, таны эд зүйлийг хураахгүй” гэж хэлсэн. Зээлийн мэргэжилтэн ингэж хэлэхэд нь маш их баярласан.

 Т.Эрдэнэчимэг 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.120.226Зочин   • 2020, 4 сарын 17. 11 цаг 28 минут

ГАДААДЫН БАНК ОРУУЛААЧ

202.179.27.89Зочин   • 2020, 4 сарын 17. 11 цаг 33 минут

чи оруулчаач...банкууд оруулж ирэх үгүйг шийддэггүй юм... зээлийн хүүг хаанаас үүсээд байгааг ч мэдэхгүй матрын нулимстай гишүүд чинь оруулж ирэхгүй байгаамшдээ...

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё4 сар 18. 20:23Эргэн төлөгдөхгүйгээр цугласан хагас тэрбумын орлогынхоо талаар Мобиком корпорацийн Япон эзэд болон Гүйцэтгэх захирал Кожи Курушима хариулт өгнө үү1 сар 18. 15:39Б.Энхбаяр vs Д.Амарбаясгалан1 сар 18. 11:30Соёлын сайд Ч.Номин та ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвыг хамгаалж ажлуулсаар байх уу?2023, 12 сар 22. 16:13Мисс Бямбасүрэн “Miss Asian Awards 2023” тэмцээнд дэд байр эзэллээ2023, 12 сар 8. 12:01Ардчилсан намын даргын Ажлын албаны даргаар намын даргын зөвлөх Энхтөрийн Галбадралыг томиллоо2023, 12 сар 4. 13:04ФИДИК-ийн загвар гэрээний үнэ тогтоох, ажил хүлээлцэх асуудал2023, 11 сар 26. 14:46ТОДРУУЛГА: Цагдаагийн байгууллагын гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн бүртгэл шинэчлэгдсэн2023, 11 сар 19. 14:32Зүүсэн цол энгэрээс гялтагнана, Зурсан түүх тэнгэрээс ч гялалзана2023, 11 сар 4. 10:44БЗД: Үерт автсан хороодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна2023, 10 сар 30. 10:35Н.Баярмөнх: Орон сууцны хороолол дунд хашаалсан шүүхийн маргаантай гэх газруудыг шийдвэр гартал чөлөөлөх хэрэгтэй2023, 10 сар 30. 10:32А.Баяр: БЗД-ийн VII хороонд үйл ажиллагаа эрхэлдэг бар, цэнгээний газруудыг цэгцэлнэ2023, 10 сар 30. 10:28БЗД-ийн Ерөнхий боловсролын сургуулиудад “Цахим” индрийг гардуулсаар байна2023, 10 сар 26. 11:03Зөвшөөрлөөр тогтохгүй зөрчлүүдээ нуух аа боль! Ондо2023, 10 сар 16. 13:58Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал асан Э.Галбадрал: Ураны салбар эдийн засгийн эргэлтэд орсноор эдийн засгийг солонгоруулах нэгэн тод шар өнгө болж байгаад баяртай байна2023, 10 сар 13. 19:37Л.Лувсандэмбэрэл: Багш, шавь, гэр бүл гэсэн гурвалсан холбоо сайн байж амжилтад хүрдэг2023, 10 сар 5. 14:37Л.Оюун-Эрдэнийн ээлжит том нүүдэл нь ТӨСӨВ байх нь!2023, 9 сар 27. 15:08ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд2023, 9 сар 25. 14:06Н.Баярмөнх: Хоол захиалж идсэн гэх 54 сая төгрөгөөр гамшгийн үед ажилласан төрийн алба хаагчдын хоол хүнсийг шийдвэрлэсэн2023, 9 сар 19. 11:07“Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй“ сэдэвт бүсчилсэн сургалт болж байна2023, 9 сар 18. 16:32“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно2023, 9 сар 18. 11:17Цагдаагийн байгууллага, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан хамтран цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, зорилготой “Нууцалъя- Private” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Тус аян энэ сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдана2023, 9 сар 17. 16:28Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг!2023, 9 сар 15. 12:57ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД #ЭРСДЭЛГҮЙ_ИРЭЭДҮЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2023, 9 сар 5. 17:49ХҮҮХДИЙГ ЗОХИСГҮЙ АГУУЛГААС ХАМГААЛЦГААЯ2023, 9 сар 5. 16:28Хүүхэд хамгааллын хөтөлбөр2023, 8 сар 29. 17:05Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ2023, 8 сар 29. 16:42АН-ын 16 Дэд дарга тойрогт нэр дэвшихээр Л.Гантөмөртэй тохирчээ2023, 8 сар 29. 11:23ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА2023, 8 сар 26. 16:50Зүүн дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-үүдийг нүүлгэжээ2023, 8 сар 25. 11:00
© 2008 - 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.