"Японд автобусны буудал дээр хэдэн минут зогсов. Дуут дохио өгч байгаа ганц ч жолооч харсангүй. Ёстой л хотын соёл гэдгийг мэддэг ард түмэн юм" хэмээн нэгэн хүн сэтгэгдэл цахим сүлжээнээс олж уншлаа. Хотын соёл гэдэг бие биеэ хүндэтгэхээс эхэлнэ. Манайд жолооч нар бие биеэ хүндэтгэх хүндэтгэл хотын соёл болтлоо нэмэгдээгүй байна. Дуут дохио өгөх соёлд ч суралцахгүй хэвээрээ. Замын хөдөлгөөний дүрэмдээ осол аваараас сэргийлэхээс бусад тохиолдолд суурин газарт дуут дохио өгөхийг хориглох заалт бий. Мөрддөг жолооч гэж алга.
Хэн нь хамгийн удаан дуут дохиогоо хангануулах вэ гэсэн уралдаан зарлачихсан юм шиг л байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар машиныхаа дуут дохиогоор хөгжим тоглох нь холгүй. Олон шалтгаан бий л дээ. Дуут дохио өгч, бухимдаас өөр аргагүй нөхцөл байдал байна. Ногоон гэрэл асчихаад байхад утсаа ухаад суучихдаг, явж өгдөггүй бүдүүлэг хүмүүс бий. Уулзвараар ороход түгжирч зогсоод, бусад жолооч нарыг эргэх боломж олгохгүй таглах нь мэдээж байхад дайрах бүдүүлэг нь ч бий. Тэр болгонд дуут дохио өгч, бухимдахаас өөр аргагүй болдог.
Харин ногоон гэрэл асахтай яг зэрэгцэж дуут дохио өгдөг соёлгүй жолооч нар цөөнгүй байна. Бүр сүүлдээ шар гэрэл асахад дуут дохио өгч, цочоогсод халдвараа тарааж эхэллээ. Шар гэрэл чинь анхаар, удахгүй ногоон гэрэл асна, тэгэхээр яваарай гэсэн сануулга биз дээ. Гуйя, ядаж ногоон гэрэл асахаар дуут дохио өгөөч. Зарим газарт улаан гэрэл ассан байхад хүртэл дуут дохио өгч, бухимдах түрэмгий жолооч байх юм. Дүрмээ биелүүлсний төлөө араас нь сигналдаж, овилгогүйтэх хэрэг байна уу. Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөцгөөе. Гэрэл дохио асчихаад байхад заавал дуут дохио өгөхөөс нааш явдаггүй бүдүүлэг зангаа боль. Улаан, шар гэрэл асаж байхад явахыг шаардаж дуут дохио хангинуулахгүй байя. Зөвхөн жолооч нар гэлтгүй явган зорчигчдод ч төвөгтэй. Гэнэт хүчтэй дуут дохио өгснөөс болж явган зорчигч цочиж, эрүүл мэндээрээ хохирвол яана. Хотын соёл замын хөдөлгөөний соёлоос эхэлнэ.
6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
ХУД 4 дүгээр хороо Виви сити хороололд шөнө орой иргэд унтаж амарч чадахаа болиллоо.Байшангуудын хооронд автомашинтангууд холхиж чангаар дуу хөгжим орилуулах,дуут дохио тасралтгүй хангинуулах нь хэвийн үзэгдэл боллоо.
ЕР НЬ ХҮМҮҮЖИЛ , ЁС СУРТХУУН , ХҮН ЧАНАР МУУ ХҮМҮҮС Л ХҮНЭЭС ӨРСӨЖ ХОЖИХ ГЭСЭН АРЧААГҮИ ЗАН ГАРГАЖ УХАСХИИЖ УРДУУР ДАИРАХ ҮИЛДЭЛ ХИИЖ БУСДЫН ЭРХ АШГИИГ ЗӨРЧИЖ БАИГАА ЮМ .... ЭНЭ ӨЧҮҮХЭН ШУНАЛТАИ БАИГАА БАИДЛААСАА ИЧИЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭИ ....
ЕР НЬ Л МАШИНТАЙ Ч ЯВГАН Ч ЯМАРЧ ДҮРЭМ ЖУРАМГҮЙ ХОЛХИЛДОЖ БАЙДАГ МОНГОЛЧУУДЫГ ГАДНЫХАН АРГАГҮЙ Л "МАЛЧИД" ЮМ ГЭЖ ЗЭВҮҮЦЭЖ ДУРГҮЙЦЭХЭЭС ЯАХАВДЭ. ХҮН БОЛЖ НИЙГЭМШИХ Ч ХОЛ БНДА БИД
гэрлэн дохион дээр хөдлөх гэж бхад л сигналдаад өмхий оркууд бгаа шүү.
ТИЙМ ШҮҮ.ДҮРМЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТОРГУУЛЬЧААД,ТОРГУУЛИА ТЭГЛҮҮЛНЭ Ч ГЭХ ШИГ.ТЭНЭГ ЮМНУУД.
Жижиг тэрэгтэй, халтуур хийгчид л хамгийн муухайда, хажуу хавирганаас хамаа намаагүй дайрч сандаргана, хаа таарсан газраа зогсчихно